Бичлэгийн тоо 3,329
Америкын ҮСБХ-ны нэгэн улирал өндөрлөхөд 1-2 тоглолт дутуу байна. Өнгөрсөн жилийн аварга "Голден Стэйт Уарриорс" өнөөдөр гол өрсөлдөгч "Сан-Антонио Спэрс"-ийг хожиж улирлын 72 дэх хожлоо байгууллаа. Тэд 20 жилийн өмнөх домогт "Чикаго Буллс"-ын амжилттай тэнцсэн ба сүүлийн тоглолтдоо Мемфис Гризлиссийг хожиж чадвал 73-9 хэмээх сүрдэм амжилтын эзэд болно.
Алтан мужийн дайчид өнөөдөр гол өрсөлдөгчөө талбайд нь хожсоноор 19 жил Сан-Антонио хотноо хожил авч чадаагүй хар цувралаа дуусгаж, нэг улиралд 34 аялан тоглолтод хожсон анхны баг болов.
Тэдний хувьд плей-оффын эхний шатанд "Юта Жаз", "Хьюстон Рокитс", "Даллас Маверикс" багуудын аль нэгтэй учраа таарна.
Ч.Амар