Бичлэгийн тоо 3,329

Төвдийн залуужуулах 5 дасгал жинхэнэ ид шидийг мэдрүүлж байна


"Төвдийн залуужуулах 5 дасгал"-г толилуулж байна. Энэхүү дасгалыг энергийн нүх сүв буюу чакраг нээдэг гэдэг ба эхний дасгал нь нээгээд дараагийн дасгалууд нь идэвхжүүлж өгдөг юм байна.


Энэ дасгалыг хийснээрээ өөрт дутагдсан хөдөлгөөнөө нөхөх, нурууны муруйлтаас сэргийлэх, нугалам хоорондынхоо зайг хадгалах, уян хатан чанараа сайжруулах, бүх булчингуудаа сулруулж стрессээ тайлах давуу талтай юм байна. Мөн уг дасгалыг тогтмол хийснээр бие маш сайн амарч, өдөржин эрч хүчтэй ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг гэнэ.

Дасгал хийхийн өмнө хоосон ходоодтой, нүүр гараа угааж цэвэрлэсэн байвал зохистой.


Таван дасгал тус бүрийг 21 удаа хийдэг ба үүнээс их хийлээ гээд муу зүйл болохгүй ч илүү үр дүнд хүрнэ гэж үгүй. Энэ нь яг л 21 удаа хийвэл тохирно гэсэн үг. Шинээр эхлэгсэд шууд 21 удаа хийхэд хэцүүтул сэтгэлээр уналгүй сайн хичээх хэрэгтэй. Бараг нэг сарын турш хийж байж амархан хийдэг болно. Болохгүй бол 9-12-өөс эхлэн өөртөө тааруулаад тоогоо нэмээд байж болно. Өглөө, орой хэзээ ч хийж болох ба тогтмол хийгээд сурчихвал өдөрт та нийт 15 минутыг л энэ дасгалд зарцуулна.


1-р дасгал

Цэх зогсоод гараа алдал. Алга доош харсан, дэлгээстэй, хуруунууд хамтдаа. Гарынхаа байрлалыг өөрчлөлгүйгээр цагийн зүүний дагуу биеэрээ бүтэн эргэлт хий (ө. х. баруун тийш). Завсарлалтгүй 21 удаа эргээрэй.

Дуусгаад хөлөө нийлүүлэн цэх зогсоод, гараа ташаан дээрээ тавина. Амьсгалаа хамраараа гүнзгий аваарай. Уруулаа"О" үсэг болгоод амаараа амьсгалаа гаргаарай. Дараагийн дасгалд шилжтэл 2 удаа ийм байдлаар амьсгал авч гаргаарай /энэ нь дасгал болгоны дунд хийгдэх ёстой/.

Та энэхүү дасгалыг анх удаа хийж байгаа бол толгой эргэж магадгүй. Тиймээс унахаас болгоомжлоорой. Энэ дасгал нь тэнцвэрийн тогтолцоог сайжруулдаг. Дасгалаа тогтмол хийснээр толгой эргэхээ болих ба маш хурдан хийсэн ч төвөггүй болно.


2-р дасгал

Хивс юм уу гудсан дээр дээш харан хэвт. Хөлөө жийн шагайгаар нь нийлүүлнэ. Гарын алгануудаа газар луу харуулаад биеийнхээ дагуу байрлуулна. Хамраараа амьсгал авангаа хөлнүүдээ 90-с ялимгүй их өнцгөөр дээш өргөнө. Үүнтэй зэрэг эрүүгээ цээжиндээ хүртэл нь толгойгоо өргөнө. Аядуухан зөөлөн хөдлөөрэй. Хэвтэж байхад хөлийн хурууд ээтийсэн, бүсэлхий газраас хөндийрөхгүй байх хэрэгтэй.

Толгой хөлөө газар буцаахдаа амьсгалаа ам юм уу хамраараа гаргаарай. Биеэ бүрэн сулла. Хөл толгойгоо өргөхдөө амьсгалаа аваад буулгахдаа гаргаад тасралтгүй нийт 21 удаа хийнэ.

Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.


3-р дасгал

Хөлийн хуруунуудын өндгүүдээрээ газар тулан өвдөг дээрээ зогс. Өвдөг хоорондын зай 10-11 см. 2 гар өгзөгний дор. Нуруу цэх, эрүү цээжинд.

Хамраараа амьсгалаа аваад бүсэлхийгээрээ нумран гэдий. Толгойгоо аль болох хойш гэдийгээрэй. Хойш гэдийхэд өгзөг гарт чинь тулгуур болно. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаж эхний байрлалдаа очно. Нэгэн хэмээр 21 удаа тасралтгүй хийгээрэй.

Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.


4-р дасгал

Хөлөө жийн суугаад алгаараа өгзөгний харалдаа газар тул. Гарын байрлал маш чухал ба алгаа биеийн дагуу чиглүүлсэн байх хэрэгтэй. Эрүү цээжинд.

Хамраараа амьсгал авангаа өгзгөө дээш өргөн өвдгөөрөө нугарна. Толгойгоо хойш нь бүрэн гэдийлгэ. Гар хөл газарт перпендикуляр, их бие газарт параллел байна. Эхний байрлалд буцаж орохдоо ам юм уу хамраараа амьсгалаа гаргаарай. Уг дасгалыг 21 удаа нэг хэмээр тасралтгүй хийнэ. Хөл гулгахгүй байвал зүгээр. Хөлийн ул дасгал дуустал нэг байрлалдаа байна. Гар нугарахгүй ба зөвхөн мөрөөрөө хөдөлнө.

Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.


5-р дасгал

Эхний байрлал – тулах цэг гарын алга, хөлийн хуруудын өндөгнүүд. Хөл гарын хоорон дахь зай 60-70см. Толгой дээш гэдийсэн байдалтай. Гар хөлөө нугалалгүйгээр амьсгал авангаа өгзгөө дээш өргөн эрүүгээ цээжиндээ хүргэ. Таны бие адил талт гурвалжин үүсгэнэ. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаад эхний байрлалдаа орно. Газартай зөвхөн алга болон хөлийн хурууны өндгөөрөө хүрэлцэнэ. Дасгалыг 21 удаа тогтмол хэмнэлээр хийгээрэй.

Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8011143/570/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1869 100 буудалт даамын УАШТ үргэлжилж байна 2014-03-30 4867
1868 Орон сууцны үнэ өнгөрсөн оноос 12 хувир өсчээ 2014-03-29 4940
1867 Оросын эсрэг 40 улс НҮБ-д өргөдөл гаргажээ 2014-03-29 4780
1866 Гурван удаа Жирэмсэн болсон Эр 2014-03-29 4800
1865 Ё.Лхагвасүрэн: Гадны улсад эрх нь зөрчигдсөн 18 иргэнийг аюулгүй авчирсан 2014-03-28 4641
» Төвдийн залуужуулах 5 дасгал жинхэнэ ид шидийг мэдрүүлж байна 2014-03-28 5033
1863 300 өндөр настан орон сууцандаа орлоо 2014-03-28 4460
1862 Гадна тохижилтоо сайн хийсэн аж ахуйн нэгжид 15 сая төгрөг өгнө 2014-03-27 4406
1861 Умардын бүх оюутан залуус үсээ Ким Чен Унтай адилхан засуулах ёстой 2014-03-27 5361
1860 Иргэний бүртгэлийн таван төрлийн үйлчилгээг хорооноос авах боломжтой боллоо 2014-03-27 4449
1859 1,2 м өндөртэй оюутан бүсгүй бодибилдингийн ертөнцийг байлдан дагуулж байна 2014-03-26 5392
1858 Эхнэрээ алдсанЭхнэрээ алдсандаа харууссан эр ганцаараа уул сэтэлж, зам гаргажээ 2014-03-26 3871
1857 Та гуяараа турмаар байна уу? 2014-03-25 4901
1856 Их хэмжээний хөрсний нуралт үүсэж, 108 хүн сураггүй болжээ 2014-03-25 5141
1855 529 хүнд нэгэн зэрэг үхлийн шийтгэл оноолоо 2014-03-24 5792
1854 Сэтгүүлчдийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулна 2014-03-24 4085
1853 Монгол Улс 2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэнэ гэв үү 2014-03-24 4885
1852 Амны хөндийн үнэрийг арилгах хялбар аргаас 2014-03-23 5738
1851 Какарью М.Ананд Хару башёд түрүүлж, ёкозуна цолны болзлыг биелүүллээ 2014-03-23 5087
1850 "Гадаадын иргэдтэй гэр бүл болох тухай" хуулиа чангатгалаа 2014-03-22 5180
배너신청
자생병원

배너신청