Бичлэгийн тоо 3,329

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг тохижилттой аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулахаар болсон байна. Энэ талаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Энхсайханаас тодрууллаа.

-Аж ахуйн нэгжүүд гадна талбайгаа хариуцах ёстой байдаг. Энэхүү үүргээ биелүүлж байгаа байгууллага хэр их байдаг вэ?

-Аж ахуйн нэгж, байгуул­лагууд өөрийн эзэмшлийн ашиг­лалтад байгаа 50 метр хүртэлх газрыг хоггүй байлгах, ногоон байгууламжтай болгох, тохижилт үйлчилгээ хийх, цас, мөсгүй байлгах талаар НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны 61 дүгээр тогтоолоор заагдсан үүрэг байдаг.

Гэтэл харамсалтай нь орчны тохижилтоо сайжруулж, ногоон байгууламж бий болгох зэргээр аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлж байгаа нь хуруу дарам цөөхөн байна. Тиймээс бид энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс өнгөрсөн онд 700 гаруй мянган мэдэгдлийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргэж ажилласан.

-Байгууллагуудыг нийг­­мийн хариуцлагаа ухам­сар­даж, үүргээ биелүүлэх тал дээр нь танай байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ авдаг уу?

-Энэ он гараад бид 100 гаруй мэдэгдлийг өгч ажилласан. Түүнчлэн энэ сарын 24-ний өдрийн “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн захирлын тушаал гарч дүүрэг бүрт хоёр хүн томилон ажиллуулж байгаа. Тухайн хүмүүс дүүрэг бүрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хугацаатай мэдэгдэл өгч ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, бүх аж ахуйн нэгжүүдийн гадна тохижилтын ажлыг хийлгэж байна. Гадна талдаа ямар ч тохижилт хийгээгүй байгууллага руу мэдэгдэл хүргүүлэхдээ гэрэл зургийг хавсарган явуулж  байна. Тухайлбал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан танаа гэж хаяглаад одоо ямар байгааг, ямар тохижилт хийх шаардлагатайг харуулсан гэрэл зургийн хамт хугацаатай мэдэгдэл хүргүүлж байна.

Түүнчлэн “Сутай” дээд сургууль гадна талбайдаа олон жил тохижилт хийгээгүй, хог шороотой байгаа. Тиймээс бид мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэт тохижилттой холбоотой ажлуудыг зохион байгуулсаар байгаа.

-Бодвол гадна тохижилт нь стандартад нийцсэн буюу сайн тохижилттой газар байдаг л байх?

-Гадна тохижилтыг үлгэр жишээ хийсэн хэд хэ­дэн байгуудллага байгаа. Тухайлбал, Хүүхдийн урлан бүтээх төв гадна тохижилтыг маш сайн хийсэн. Усан оргилуур, сүүдрэвч, иргэд амарч сууж боломжтой сандал, өнгө өнгийн гэрэлтүүлэг гээд маш өндөр төвшинд гүйцэтгэсэн тохижилттой.

-Ямар нэгэн байдлаар гадна орчноо тохижуулах тал дээр мэргэжлийн зөв­лө­гөө хэрэгтэй байвал хаанаас авах вэ?

-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гадна тал­байг тохижуулах тал дээр ойлголт бага байдаг. Тий­мээс бид мэргэжлийн тус­лал­цаа үзүүлэхээр болсон. Тод­руул­бал, манай тохижилт, ногоон байгууламжийн чиглэ­лээр хамтарч ажилладаг компаниудтай тухайн аж ахуйн нэгжүүдийг холбож өгнө.

Бидэнтэй 453501 дугаарын утсаар холбогдох боломжтой. Ер нь Америк зэрэг хөгжилтэй улс орнуудад тохижилт үйлчилгээ хийдэг мэргэжлийн  компаниуд нь ирж үйлчилгээгээ үзүүлээд хөлс мөнгөө аваад явдаг туршлага байдаг юм билээ. Энэ мэт байдлаар гадна тохижилтын асуудлаа шийдвэрлэж болох юм.

-Хэрэв хугацаатай мэдэгдэл хүргүүлээд гадна хогоо цэвэрлэхгүй, тохижилт хийхгүй байвал тухайн аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох вэ?

-2-3 тэрбумаар үнэлэгдэх барилгад үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ гадна талбайдаа бага ч болов тохижилт үйлчилгээ хийж чаддаггүй аж ахуйн нэгжүүд байна. Ийнхүү нийгмийн хариуцлагаа ухам­сар­ла­даг­гүй, арчаагүй бай­гууллагуудтай бид хатуу тэмцэх болно.

Мэдэгдлийн хугацаа дууссан тохиолдолд “Нийтийн үйлчилгээний Улаан­баатар нэгтгэл”-ээс хогийг нь цэвэрлээд, тохижилт хийгээд гарсан зардал мөнгийг тухайн байгууллагаар төлүүлэх болно. Харин энэ байдал дахин дав­таг­дах юм бол холбогдох бай­гуул­лагуудтай хамтраад үйл ажил­лагааг нь зогсоох буюу тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.
 
-Гадна тохижилтоо сайн хийсэн байгууллагуудад шаг­нал урамшуулал олгох журам байдаг уу?

-Манай “Нийтийн үйлчил­гээ­ний Улаанбаатар нэгтгэл”-ээс санаачлан “Хөгжлийн түлхэц-2014” хэмээх уралдааныг анх удаа зарласан. Уралдааны зорил­го нь нийгмийн хариуц­лагыг хэрэгжүүлэгч, шилдэг тохижилттой аж ахуйн нэгж, байгууллагуудыг жил бүр шал­гаруулж, урамшуулах зорил­го­той юм.

Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, байгууллагуу­дын үүргийг нь ухамсарлуулж ха­риуц­ла­гыг нь дээшлүүлэхэд энэ­хүү уралдааны гол зорилго нь оршиж байгаа.

-“Хөгжлийн түлхэц-2014” уралдаан хэзээ эхлэх вэ. Шагналын сан нь хэдэн төгрөг юм бол?

-Уралдаан өнгөрсөн нэг­дү­гээр сарын 1-ээс эхлээд яваг­даж эхэлсэн. Харин ирэх арванхоёрдугаар сарын 15-ны өдөр өндөрлөнө. Уралдаанд шал­гарсан  шилдэг тохижилт­той аж ахуйн нэгж, байгууллагыг 15 сая төгрөгөөр урамшуулна.

Хоёрдугаар байрт орсон бол 10 сая, гуравдугаар байрын эздийг таван сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар болсон байгаа. Хүн бүхэн Улаанбаатар хотод цэвэр цэмцгэр амьдрахыг хүсч байгаа. Тиймээс иргэн бүрийн болон аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоо чухал гэдгийг бид ойлгуулахыг зорин ажиллаж байна.

Ж.Отгонмягмар
Эх сурвалж: www.mminfo.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8009072/237/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1869 100 буудалт даамын УАШТ үргэлжилж байна 2014-03-30 4867
1868 Орон сууцны үнэ өнгөрсөн оноос 12 хувир өсчээ 2014-03-29 4940
1867 Оросын эсрэг 40 улс НҮБ-д өргөдөл гаргажээ 2014-03-29 4780
1866 Гурван удаа Жирэмсэн болсон Эр 2014-03-29 4800
1865 Ё.Лхагвасүрэн: Гадны улсад эрх нь зөрчигдсөн 18 иргэнийг аюулгүй авчирсан 2014-03-28 4641
1864 Төвдийн залуужуулах 5 дасгал жинхэнэ ид шидийг мэдрүүлж байна 2014-03-28 5033
1863 300 өндөр настан орон сууцандаа орлоо 2014-03-28 4460
» Гадна тохижилтоо сайн хийсэн аж ахуйн нэгжид 15 сая төгрөг өгнө 2014-03-27 4406
1861 Умардын бүх оюутан залуус үсээ Ким Чен Унтай адилхан засуулах ёстой 2014-03-27 5361
1860 Иргэний бүртгэлийн таван төрлийн үйлчилгээг хорооноос авах боломжтой боллоо 2014-03-27 4449
1859 1,2 м өндөртэй оюутан бүсгүй бодибилдингийн ертөнцийг байлдан дагуулж байна 2014-03-26 5392
1858 Эхнэрээ алдсанЭхнэрээ алдсандаа харууссан эр ганцаараа уул сэтэлж, зам гаргажээ 2014-03-26 3871
1857 Та гуяараа турмаар байна уу? 2014-03-25 4901
1856 Их хэмжээний хөрсний нуралт үүсэж, 108 хүн сураггүй болжээ 2014-03-25 5141
1855 529 хүнд нэгэн зэрэг үхлийн шийтгэл оноолоо 2014-03-24 5792
1854 Сэтгүүлчдийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулна 2014-03-24 4085
1853 Монгол Улс 2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэнэ гэв үү 2014-03-24 4885
1852 Амны хөндийн үнэрийг арилгах хялбар аргаас 2014-03-23 5738
1851 Какарью М.Ананд Хару башёд түрүүлж, ёкозуна цолны болзлыг биелүүллээ 2014-03-23 5087
1850 "Гадаадын иргэдтэй гэр бүл болох тухай" хуулиа чангатгалаа 2014-03-22 5180
배너신청
자생병원

배너신청