Бичлэгийн тоо 3,329

Иргэний бүртгэлийн таван төрлийн үйлчилгээг хорооноос авах боломжтой боллоо


"Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг ойртуулж, хөнгөн шуурхай болгох,  хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн захиргаа Улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.  Нийслэлийн Засаг дарга, УБЕГ-ын даргын хамтарсан захирамж, тушаалаар улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг нийслэлийн хороодыг үе шаттайгаар шилэн кабелиар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажлыг хийж байгаа бөгөөд эхний ээлжинд холбогдсон 42 хороонд улсын бүртгэлийн 5 төрлийн үйлчилгээг хийхээр болжээ. , Хорооны улсын бүртгэгч өнөөдрийн байдлаар шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг хийж байгаа юм. Харин Нийслэл, УБЕГ-ын хамтын ажиллагааны дүнд ирэх сараас гэрлэсний, гэрлэлт цуцласны, гэрлэлт сэргээсний, иргэний үнэмлэх дахин олголтын, нас барсны бүртгэлийг хорооноос олгоно. Нийслэлийн 152 хороог энэ ондоо багтааж Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөснөөс гадна зайлшгүй шаардлагатай олон үйлчилгээг нэмж үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр хамтарсан ажлыг хэсэг ажиллаж байгаа юм байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8008608/1d0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1869 100 буудалт даамын УАШТ үргэлжилж байна 2014-03-30 4867
1868 Орон сууцны үнэ өнгөрсөн оноос 12 хувир өсчээ 2014-03-29 4940
1867 Оросын эсрэг 40 улс НҮБ-д өргөдөл гаргажээ 2014-03-29 4780
1866 Гурван удаа Жирэмсэн болсон Эр 2014-03-29 4800
1865 Ё.Лхагвасүрэн: Гадны улсад эрх нь зөрчигдсөн 18 иргэнийг аюулгүй авчирсан 2014-03-28 4641
1864 Төвдийн залуужуулах 5 дасгал жинхэнэ ид шидийг мэдрүүлж байна 2014-03-28 5033
1863 300 өндөр настан орон сууцандаа орлоо 2014-03-28 4460
1862 Гадна тохижилтоо сайн хийсэн аж ахуйн нэгжид 15 сая төгрөг өгнө 2014-03-27 4406
1861 Умардын бүх оюутан залуус үсээ Ким Чен Унтай адилхан засуулах ёстой 2014-03-27 5361
» Иргэний бүртгэлийн таван төрлийн үйлчилгээг хорооноос авах боломжтой боллоо 2014-03-27 4449
1859 1,2 м өндөртэй оюутан бүсгүй бодибилдингийн ертөнцийг байлдан дагуулж байна 2014-03-26 5392
1858 Эхнэрээ алдсанЭхнэрээ алдсандаа харууссан эр ганцаараа уул сэтэлж, зам гаргажээ 2014-03-26 3871
1857 Та гуяараа турмаар байна уу? 2014-03-25 4901
1856 Их хэмжээний хөрсний нуралт үүсэж, 108 хүн сураггүй болжээ 2014-03-25 5141
1855 529 хүнд нэгэн зэрэг үхлийн шийтгэл оноолоо 2014-03-24 5792
1854 Сэтгүүлчдийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулна 2014-03-24 4085
1853 Монгол Улс 2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэнэ гэв үү 2014-03-24 4885
1852 Амны хөндийн үнэрийг арилгах хялбар аргаас 2014-03-23 5738
1851 Какарью М.Ананд Хару башёд түрүүлж, ёкозуна цолны болзлыг биелүүллээ 2014-03-23 5087
1850 "Гадаадын иргэдтэй гэр бүл болох тухай" хуулиа чангатгалаа 2014-03-22 5180
배너신청
자생병원

배너신청