Бичлэгийн тоо 3,329
Энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнө БНСУ-ын өмнөд хэсгийн Ёсү хотын далайн эргийн ойролцоо Монголын далбаатай хөлөг онгоц живсэн талаар өнөөдрийн хэвлэлүүдээр мэдээлсэн билээ. Монгол Улсын бүртгэлтэй “GRAND FORTUNE 1” онгоц Өмнөд Солонгосын Yeosu хотын эргээс 63 км зайд аврах дохио өгсний дараа живсэн байна.

Онгоц Хойд Солонгосын Чеонжин хотоос Хятад руу 4300 тонн төмрийн хүдэр ачиж явсан бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас болоод онгоц холбирч живсэн байна. Онгоцон дээр багийн 16 гишүүн байсан бөгөөд гурван гишүүнийг аварч, хоёр гишүүний цогцсыг олсон байна. Аврагдсан гишүүдийг Чежү арлын эмнэлэгт хүргэсэн бөгөөд үлдсэн 11 гишүүнийг хайх ажил үргэлжилж байна. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар амьд гарсан багийн гишүүдийн яриагаар цаг агаар муу байсан, гэнэт ус орж ирж, онгоц баруун тал руугаа хазайсан гэсэн мэдээлэлтэй байна.

Уг онгоц Өмнөд Солонгосын бүртгэлд “SHINCHANG 2” гэсэн нэртэйгээр бүртгэлтэй байж байгаад манай улсын бүртгэлд бүртгэлд 2013 оны долоодугаар сарын 5-нд анх бүртгэсэн бөгөөд бүртгэлийн хүчинтэй хугацаа нь нэг жилийн хүчинтэй юм байна. Харин онгоцны эзэмшигч нь Хонконгийн “STEP SHIPPING LIMITED” компани юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8026623/b85/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1889 Бүсгүйчүүдээ өөгүй сайхан хөлтэй болъё гэвэл... 2014-04-06 4859
1888 Хоёр настай хүү ээжийгээ аварчээ 2014-04-06 4798
1887 Залхуугаа хэрхэн ялан дийлэх вэ? 2014-04-05 4652
» Аврагдсан хүмүүсийг Чежү арлын эмнэлэгт хүргэжээ 2014-04-05 4748
1885 Азтай эр лоттоноос 425 сая ам.доллар хожжээ 2014-04-04 5366
1884 Монгол залуу амиа хорлон нас баржээ 2014-04-04 5261
1883 3-5 жилийн дотор байртай болох хөтөлбөрийг санал болголоо 2014-04-03 5004
1882 Умард Солонгос: 200 албан тушаалтанг цаазлах болжээ 2014-04-03 4579
1881 18 настай залуу одтой адилхан болохын тулд 16 удаагийн гоо сайхны мэс засалд оржээ 2014-04-03 5100
1880 Мөнгөө арвижуулах нууцуудаас 2014-04-02 5590
1879 БНСУ-д гарсан ослоос амьд үлдсэн хоёр иргэний нэг нь эмнэлгээс гарчээ 2014-04-02 4933
1878 БНСУ-д гарсан ослоос амьд үлдсэн хоёр иргэний нэг нь эмнэлгээс гарчээ 2014-04-02 4707
1877 Эр хүний уух архины аюулгүй хэмжээг тогтоожээ 2014-04-01 4805
1876 “MH370”-ыг хайж байсан усан онгоц алга болжээ 2014-04-01 4252
1875 Солонгос хэлний шалгалтад 605 иргэн бүртгүүлжээ 2014-04-01 5017
1874 МУГЖ С.Жавхлангийн “Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтын тов гарчээ 2014-03-31 4372
1873 Автомашиний ослоор 4 Монгол залуу амиа алдлаа 2014-03-31 5654
1872 Монгол бүсгүй Лондон хотод номынхоо нээлтийг хийлээ 2014-03-31 4604
1871 Унгарын нийслэлээс Атилла хааны оршуулгыг оллоо 2014-03-30 4934
1870 Ганцхан сарын дотор 68 хүүхэд зам, тээврийн осолд өртжээ 2014-03-30 4687
배너신청
자생병원

배너신청