Бичлэгийн тоо 3,329
18 настай залуу одтой адилхан болохын тулд 16 удаагийн гоо сайхны мэс засалд оржээ
  

Тайландын Чиангмай хотын оршин суугч, 18 настай Апхирак /зохиомол нэр/ гэгч нутгийнхаа дуучин, загвар өмсөгч Пакорна Луматай адилхан болохын тулд гурван жилийн турш 16 удаагийн гоо сайхны хагалгаанд оржээ.


“Би зүгээр л хүмүүст таалагдахыг хүссэн. Надад хэн нэг нь үргэлж тийм ч царайлаг биш талаар дуулгаж байсан болохоор зүс царайгаа өөрчилснөөр хүмүүсийн надад хандах хандлагийг ч өөрчилж болно гэж бодсон” хэмээн тэрээр сэтгүүлчдэд ярьжээ. Ингээд Апхирак зорилгодоо хүрэхийн тулд комьютер засварлах, сайт хийх гэх мэтээр мөнгө цуглуулж эхэлсэн байна. Шаардлагатай мөнгийг цуглуулсны дараа тэрээр хамрыхаа хэлбэрийг засуулахаар гоо сайхны эмнэлэгт ханджээ.

 

Гэтэл мэс засалчид түүний авч ирсэн Лумагийн гэрэл зурагтай харьцуулаад Апхиракын хамрын ясны бүтэц, зөөлөн эд нь түүнийхээс огт өөр тул хүссэн үр дүндээ хүрч чадахгүйг хэлээд хийхээс татгалзжээ. Гэсэн ч Апхирак зүтгэсээр гоо сайхны хагалгаанд орсон ба шинэ хамрандаа сэтгэл хангалуун байгаа аж.

 

Дараа нь тэр эрүүний ясаа хусуулах, нүд томсгох, ботокс шахуулах, тусгай бэлдмэлийн тусламжтайгаар арьсны өнгийг цайруулах гэх мэт хагалгаануудыг хийлгэжээ. Сонирхолтой нь мэс засалчид түүний нас болон эцэг эхийнх нь зөвшөөрлийг огт сонирхоогүй гэнэ.

 

“Би мөнгөө төлөөд л тэд надад хэрэгтэй зүйлийг минь хийж өгч байсан. Шинэ царай минь надад их таалагдаж байгаа. Ганц дутагдал нь элдэв гадны зүйл, гэмтлээс хамгаалах шаардлагатай болсон” хэмээн тэрээр ярьжээ. Статистикээс харвал Тайландад насанд хүрээгүй хүмүүсийн дунд гоо сайхны хагалгаа хүчээ авч байгаа аж.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8023540/850/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1889 Бүсгүйчүүдээ өөгүй сайхан хөлтэй болъё гэвэл... 2014-04-06 4859
1888 Хоёр настай хүү ээжийгээ аварчээ 2014-04-06 4798
1887 Залхуугаа хэрхэн ялан дийлэх вэ? 2014-04-05 4652
1886 Аврагдсан хүмүүсийг Чежү арлын эмнэлэгт хүргэжээ 2014-04-05 4748
1885 Азтай эр лоттоноос 425 сая ам.доллар хожжээ 2014-04-04 5366
1884 Монгол залуу амиа хорлон нас баржээ 2014-04-04 5261
1883 3-5 жилийн дотор байртай болох хөтөлбөрийг санал болголоо 2014-04-03 5004
1882 Умард Солонгос: 200 албан тушаалтанг цаазлах болжээ 2014-04-03 4579
» 18 настай залуу одтой адилхан болохын тулд 16 удаагийн гоо сайхны мэс засалд оржээ 2014-04-03 5100
1880 Мөнгөө арвижуулах нууцуудаас 2014-04-02 5590
1879 БНСУ-д гарсан ослоос амьд үлдсэн хоёр иргэний нэг нь эмнэлгээс гарчээ 2014-04-02 4933
1878 БНСУ-д гарсан ослоос амьд үлдсэн хоёр иргэний нэг нь эмнэлгээс гарчээ 2014-04-02 4707
1877 Эр хүний уух архины аюулгүй хэмжээг тогтоожээ 2014-04-01 4805
1876 “MH370”-ыг хайж байсан усан онгоц алга болжээ 2014-04-01 4252
1875 Солонгос хэлний шалгалтад 605 иргэн бүртгүүлжээ 2014-04-01 5017
1874 МУГЖ С.Жавхлангийн “Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтын тов гарчээ 2014-03-31 4372
1873 Автомашиний ослоор 4 Монгол залуу амиа алдлаа 2014-03-31 5654
1872 Монгол бүсгүй Лондон хотод номынхоо нээлтийг хийлээ 2014-03-31 4604
1871 Унгарын нийслэлээс Атилла хааны оршуулгыг оллоо 2014-03-30 4934
1870 Ганцхан сарын дотор 68 хүүхэд зам, тээврийн осолд өртжээ 2014-03-30 4687
배너신청
자생병원

배너신청