Солонгос хэлний шалгалтад 605 иргэн бүртгүүлжээ Солонгос хэлний түвшин тогтоох 10 дахь удаагийн шалгалтын бүртгэл өнгөрсөн сарын 24-28-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны Иргэний танхимд боллоо.Шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн хэлтсийн 13 мэргэжилтэн ажилласан бөгөөд нийт 605 иргэн бүртгүүлжээ. Дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс бүртгэл явуулах байр, техник хэрэгсэл, бичиг баримтыг бүрдүүлж, иргэдийг мэдээлэл зааварчилгаагаар ханган, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна. Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд "БНСУ-д ажилчид илгээх тухай" Харилцан ойлголцлын санамж бичигт заасны дагуу бүртгэлийг явуулсан аж.
Мэдээний линк: http://society.time.mn/content/43553.shtml