Бичлэгийн тоо 3,329

од бүсгүйн үхэл Английг цочирдуулж байна

Их Британийн Кент гүнлэгийн оршин суугчдаас өгсөн дуудлагын дагуу өчигдөр 13.35 цагийн үед цагдаа нар нэгэн айлд очжээ. Тэр нь Их Британийн шоу бизнесийн алдартай хөтлөгч, сэтгүүлч, загвар өмсөгч бүсгүй Пичес Гелдофынх бөгөөд гэрийн эзэгтэй учир битүүлгээр амьсгаа хураасан байжээ.

Өнөөдөр англичууд залуу хатагтайн үхлийн талаар бүгд шуугиж байна. Гелдоф сарын өмнөхөн 25 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд зүүн өмнөд Лондонгийн S.C.U.M хамтлагийн дуучин хөгжимчин Томас Кохентой гэрлэж хоёр хүүхэд төрүүлсэн юм.

Английн алдартай зохиолч, хөтлөгч телевизийн од Паула Уэтесийн охины хувьд бүсгүйн хувийн амьдрал эртнээс л англичуудын сонирхлыг ихэд татдаг байжээ. Тэр бүр коллежид байхаасаа л The Guardian, The Daily Telegraph зэрэг алдартай хэвлэлүүдэд нийтлэл тойм бичиж байв.

Ээжийгээ даган сэтгүүлзүйд хөл тавьсан Гелдоф загварын ертөнцөд ч цахиур хагалаад амжсан ба сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ твиттерийн од болж хувирсан юм. Тэрээр 255 мянган дагагчтай ба түүний бяцхан хүү Асталаг твиттер хуудас дахь Их Британийн хамгийн алдартай жаал хэмээн нэрлэх болжээ.

Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхем, “Spice girls”-ын экс гишүүн Виктория нарын охин Харпер Севен бол Их Британийн хатан хаанаас ч илүү алдартай хэдий ч Асталаг аав ээж нь төрснөөс хойш бараг өдөр болгон шахам зургийг нь твиттер хуудсандаа тавьдаг байснаас жиргээчдийн ертөнцөд хамгийн олон хүн мэддэг, алдартай хүүхэд болсон гэнэ.

Гэх мэтээр Гелдоф болон түүний гэр бүл англичуудын сонирхлыг ихэд татсаар ирсэн. Гелдофын ээж дээр дурдсан Паула Уэтес 2000 онд охиноо 11 настай байхад нь нас барсан бөгөөд Лондон дахь гэрээсээ мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэний улмаас амьсгаа хураасан байдалтай олдсон юм. Тэгвэл 14 жилийн дараа охин нь мөн л ээжийнхээ нэгэн адилаар гэртээ нас барсан байдалтай олдлоо.

Британийн шар хэвлэлүүд 25 настай бүсгүйн учир битүүлэг үхлийг түүний амьдарч байсан байшинтай холбон бичиж эхэлжээ. Бүсгүй өдгөөгөөс жилийн өмнө твиттерээр нэгэн сенсаци тарьж байжээ. Маш их аз жаргал баяр баясгалантай байсан Гелдоф айж цочирдсон байдалтай ийн бичжээ.

Юу гэвэл Гелдофын хүүхэдтэйгээ авахуулан Instagram-д оруулсан зураг дээр өөрийнх нь мөрөн дээгүүр өөр хэн нэгний гар тавиатай байгаа нь тодоос тод гарчээ.
“Би Асталатайгаа усны өрөөнд байхдаа гар утасаараа зургаа авхуулаад маш их гайхлаа. Би нэг гараараа охиноо тэвэрч, нөгөө гараараа аппаратаа барьж байсан болохоор энэ яавч миний гар биш” гэж бичжээ. Ганц энэ зураг ч биш бас өрөөний нь нээлттэй хаалгаар сонин гэрэл орж ирж байсан нь Гелдофыг бүр айлгаж орхисон тухай тэр жиргэжээ.

Тэгээд байшингийнхаа үүх түүхийг судлаад үзвэл энэ байшинг 1920-иод онд нэгэн баян эр, түүний жирэмсэн эхнэр хоёр бариулсан ба Гелдофын үгээр бол тэр эхнэр нь үхсэн хүүхэд төрүүлэн ухаан солиорсон түүхтэй гэнэ.

Ийм хачин сонин зүйлээр цахим ертөнцөд жилийн өмнө шуугиан тарьж байсныг одоогийн бүсгүйн үхэлтэй холбон тайлбарлагсад шар хэвлэлүүдээр олширчээ.

Үнэн худлыг мэдэхгүй Британийн шоу бизнесийн од бүсгүйчүүдийн үхэлтэй холбоотой хачин жигтэй зүйлс бишгүй. Ямартай ч залуухан бүсгүй учир битүүлгээр нас барж англичуудыг эмгэнүүлж, бас гайхашруулж байна.

Н.Төгс

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8033189/139/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1909 В.Путиныг ядуу улс төрчөөр нэрлэжээ 2014-04-13 4933
1908 Эд бүгд шоколад гэдэгт та итгэх үү? 2014-04-13 5075
1907 26 секундын дотор утсаа цэнэглэдэг болно 2014-04-12 4437
1906 Агаарын бохирдлоос болж 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болсныг оношилжээ 2014-04-12 5119
1905 Өөрийн зургаа авах нь хэт ихэдвэл донтох өвчин болдог 2014-04-12 4367
1904 Өсвөр насны хүү зургаан сарын дотор 1,6 сая долларын хөрөнгөтэй компани байгуулжээ 2014-04-12 4462
1903 Нөхрөө ганц бие хүүхнүүдээс хэрхэн хамгаалах вэ? 2014-04-11 5808
1902 Icetop Солонгост аялан тоглолт хийнэ 2014-04-11 4671
1901 Хайртыгаа хайрлах 50 арга 2014-04-10 4329
1900 Хайртыгаа хайрлах 50 арга 2014-04-10 4146
1899 Бритни Спирс туслахаараа монгол эмэгтэйг сонгожээ 2014-04-10 4672
1898 Орон сууцны 8 хувийн зээлийг 17 мянган иргэнд шинээр олгоно 2014-04-09 4572
1897 Оюутнууд 500 мянган төгрөгөөс дээш цалин авах боломжтой 2014-04-09 3886
1896 1000 оюутан Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж байна 2014-04-09 4718
» од бүсгүйн үхэл Английг цочирдуулж байна 2014-04-08 4613
1894 Гүйлтийн тамирчин Д.Бадамхатан Чежүгээс алтан медальтай ирлээ 2014-04-08 4308
1893 Ядуурахад хүргэдэг 10 зуршил 2014-04-08 4420
1892 Гитлерийн эхнэр еврей гаралтай байж 2014-04-07 4808
1891 Есөн сартай хүүг шүүж олныг цочроов 2014-04-07 4627
1890 Хүн төрөлхтөн өдөрт 400 тэрбум аяга кофе уудаг 2014-04-07 4752
배너신청
자생병원

배너신청