Бичлэгийн тоо 3,329

“Оросын төмөр зам” нийгэм лэгийн ерөнхийлөгч гэх даруухан албан тушаалтай ч сайдаас илүү эрх мэдэлтэй В.Якунин гэх эрхмийн Монголд хийсэн зургаан цагийн айлчлалд таамаг дэвшүүлсэн нийтлэлүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрч байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тай хийсэн уулзалтад хоёр тал сэтгэл ханамж тай үлд сэн талаар албан ёсны хэвлэлийн мэдээ цацагдсан. Харин хөшигний цаана юу ярив. Олон жилийн турш маргалдаж бай гаа төмөр замын асуудалд Оросын тал ямар сонирхол илэрхийлсэн нь анхаарал татсан хэвээр үлдлээ.

Төмөр замын асуудалд байр сууриа идэвхтэй илэрхийлдэг УИХын гишүүн Ц.Нямдоржийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал энэ үеэр хөндөгдсөн асуудал АН-ынхнаас бусдад хаалттай, халгаатай байгааг ойлгож болохоор байна. Нээлттэй байгаа ганц зүйл нь, урьдчилан товлож, Ерөнхий сайдыг зорин ирсэн уулзалтаар “ОХУ, Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын хүчин чад лыг нэ мэгдүүлэх шинэчлэ лийг ураг шуулах, яриа хэлэл цээг үр гэлж лүүлэхээр хоёр тал харил цан тохиролцжээ. В.Якунинаар дамжуулан илэрхийлсэн ОХУ-ын сонирхол Монголын нутаг дээгүүрх өөрийн өмчийн төмөр замаа сайжруулах, эдийн засгийн үр ашигтай болгоход чиглэжээ. Энэ нь Оросын тал манай Шинэ төмөр замын төсөлд биш харин одоогийн хуучин төмөр замаа шинэчлэхэд анхаарал хандуулж эхэлснийг нотлов.

ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид шинэ төмөр зам гэдэг эргэлзээтэй ажилд оролцохгүй. Түүний оронд 1952 онд тавьсан төмөр замыг сайжруулах ажилд түлхүү анхаарна. Баримт бичиг болон мөнгө бэлэн” гэж хэлсэн. Үүнийг В.Якунин айлчлалаараа баталгаажуулаад буцлаа. Тэдний Монгол дахь эрх ашгийн нэгдүгээрт Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хуучин төмөр замаа шинэчлэх, Хятадтай харилцах хамгийн дөт дэд бүтэц болгон ашиглаж, худалдааны тээвэрлэлтээс орлогоо нэмэгдүүлэхэд чиглэж эхэлснийг үүнээс харж болохоор. Харин монголчууд бид яах вэ. Өргөн нарийн цариг, үндэсний аюулгүй байдал, хоёр хөршийн эрх ашиг хэмээн хэдэн жил тархиа гашилтал маргалдсаны эцэст Монголд тавих шинэ төмөр зам Орос ах нарт падлий ч үгүй болж таарав. Тэртусмаа өнөөх цариг нь бүр ч хамаагүй болж өнгөрөв. Хуучнаа л шинэчилж сайжруулчихвал энэ нь Оросыг Хятадтай холбох хамгийн дөт зам хэмээн хүлээн зөвшөөрлөө. Гэтэл цариг тойрч хугацаа алдсан өнгөрсөн хоёр жилд монголчууд экспортоос олох орлогоо багасгаж, урд хөршийнхөн рүүгээ хэлэх, хэлэхгүй үг дайснаас болоод найрсаг харилцаагаа үл итгэлцлээр хүйтрүүлсэн.

Харин цариг тойрсон сиймхийгээр хэн хожив. Хар алтны хамгийн том хэрэглэгч БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспортоороо Монгол тэргүүлж байсан үе бий. Энэ бол хоёрхон жилийн өмнө. Харин өнөөдөр овор, бараа ихтэй нүүрс тээвэрлэх дэд бүтцийн асуудал тэртусмаа төмөр замын асуудал өргөн ч үгүй, нарийн ч үгүй гацсанаас өнгөрсөн жилийн нүүрсний экспорт навс унаж, наймхан сая болтлоо буулаа. Энэ нь БНХАУ-д нүүрс экспортлогч орнуудын жагсаалтад Монголыг дөрвөн байраар ухрааж, тавд оруулсан. Харин сураг ч үгүй байсан ОХУ эхний гуравт орсон төдийгүй БНХАУ-ын нүүрсний зах зээлд байр сууриа бэхжүүлж амжив. Харин одоо Монгол дахь барьцаа батжуулах нь Орост ашигтай болсон учраас В.Якунин өгөөшөө лавшруулаад буцав бололтой.

Эх сурвалжийн хэлснээр, оросууд хуучин төмөр замаа шинэчилж сайжруулна. Харин монголчууд шинээр тавих төмөр замаа хуучинтай нь холбож, удирдлагыг нь УБТЗ-д өгснөөр оросуудын ашиг сонирхлыг хангана. Ингэж чадвал 1946 оны төмөр замын гэрээнд өөрчлөлт оруулж, “Улаанбаатар төмөр зам”-ын 51 хуийг Монголд өгөх тохироо хийсэн бололтой. Мөн оросууд Мөрөн Эрдэнэтийн чиглэлд тавих гэж байгаа төмөр замын ажлыг түргэвчлэхийг Ерөнхий сайдад сануулаад амжжээ.

В.Якунины айлчлалаас гадна БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиенчигийн айлчлалыг үүнд дурдалгүй өнгөрч болохгүй. Энэ хүн БНХАУ-д зэрэг, зиндаагаараа эхний аравт эрэмбэлэгддэг. Тиймээс айлчлалын үеэр ярьсан саналуудыг Оросынхтой эн зэрэгцэх үйц хэмжээнд хүлээн авах нь мэдээж. Тэрбээр “Хятад, Монголын харилцаанаас хоёулаа хожих ёстой” хэмээсэн нь зүгээр нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр хэлсэн үг биш. Үүний цаана хятадууд сүүлийн таван жилд Монголын урд хилийн дагуу угтуулан тавьсан төмөр замын сүлжээндээ зарцуулсан 182 тэрбум ам.долларын нэхэл бий. Бээжин Баотао чиглэлийн 833 км Жинбаогийн сүлжээг ашиглан Монголын ашигт малтмалын бүтээгдэхүүнийг Япон, Солонгос зэрэг гуравдагч зах зээлд гаргахад тэд туслахаа амласан. Гэхдээ мөн л төмөр зам барих ажилд Хятадын компаниудын хувь оролцоог хангах болзол тавиад байгаа. Тиймээс гол худалдан авагч Хятадын хувь оролцоог төмөр замд ямар нэг байдлаар хангахаас аргагүй. Харин яаж зохицуулах вэ. Өнөөх л царигаа тойроод маргаад байх уу, өргөн нарийн царигийг хоёуланг нь хослуулж, урагшаа хойшоо чиглэлд тавих уу гэдгээ монголчууд өөрсдөө шийдэх үлдсэн. Сүүлийн үед ярьж буй энэ хувилбарыг УИХ дэмжвэл хоёр хөршид төдийгүй бидэнд ч ашигтай байх болов уу. Шил шилээ даран ирсэн хоёр хөршийнхний айлчлал төмөр замын ажлыг урагшлуулахад түлхэж өгнө гэсэн найдвар, хүлээлт бий болжээ.

Аль аль нь ажлаа яаравчилж, асуудлаа хурдан шийдэхийг ил тод сануулаад буцсан. Тиймээс Орос-Монгол- Хятад гэсэн гурван ашиг сонирхлыг нэг цэгт огтлолцуулж байгаа төмөр замын асуудлыг хэрхэн оновчтой шийдэхээс хамааран Тавантолгойн баялгаас гадна транзит тээврээс ч ашиг олох боломж нээгдэж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7285018/8ea/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3209 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12629
3208 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12626
3207 “L Guards” хамтлаг Европын зах зээлд өрсөлдөнө [1] 2013-01-04 12614
3206 Үзэг нэгт нөхөр маань “БОЛОР ЦОМ” гардав 2013-01-11 12594
3205 НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд монгол хүн анх удаа нэр дэвшлээ 2013-04-25 12571
3204 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
» В.ЯКУНИНЫ АЙЛЧЛАЛ МОНГОЛЧУУДЫН ҮНЭРХЭЛД ХАРИУ ӨГӨВ 2013-05-15 12540
3202 “Эзэгнэгч” кино Каннын наадамд оролцоно 2013-04-05 12538
3201 Найрааны хэргээр хөөгдсөн Өвөрмонгол сүмоч дахин барилдана 2013-03-28 12531
3200 Монголын Чулуу Италийн дурсгалын хөшөөг чимнэ 2013-02-14 12530
3199 Хятадууд эмээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна [1] 2013-04-22 12523
3198 М.НЯМЖАРГАЛ ИХ МАСТЕР БОЛЛОО 2013-04-04 12520
3197 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12504
3196 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
3195 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12467
3194 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12466
3193 Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [2] 2016-09-23 12458
3192 Д.Төмөрхүлэг дэлхийн чансааг тэргүүлнэ [1] 2013-05-06 12450
3191 Хүрзтэй, хөнжилтэй “хөрөнгө оруулагчид” айсуй 2013-04-02 12440
3190 ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ, БАТААР 2013-05-08 12425
배너신청
자생병원

배너신청