Бичлэгийн тоо 3,329
МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ Г.ОЮУНГЭРЭЛ НЬЮ-ЙОРКООС МЭДЭЭЛЖ БАЙНА

2013 оны тавдугаар сарын 6-ны даваа гариг 10.10 цаг (орон нутгийн цагаар) АНУ-ын Нью-Йорк хотын “One united nations” плазагийн “Манхэттэн” танхимын хойморт 70 сая жилийн тэртээ Монголын өмнийн говьд амьдарч асан аварга динозаврын зураг бүхий анонс өлгөсөн нь тун өвөр мөц хараг дана. Зургийн ха жууд “Тиранозавр батаарын олдворыг хүлээн авах ёслолын ажил лагаа” хэмээн англи, монголоор бичжээ. Энэ бүхнээс илүүтэй хажуугийн ширээн дээр дэлгэсэн үзмэр рүү олны анхаарал чиглэж байлаа. Өнөөх алдарт Тарбозавр батаарын данхайсан том толгой, хүний гарын урттай тэнцүү шахам эрүүний хоёр ясыг тэнд зэрэгцүүлэн тавьсан байв. Арзгар сарзгар шүд нь ярзайсан ер бусын энэ амьтны араг яс жилийн өмнө АНУ-д дуудлага худалдаанд нэг сая долларын үнэ хүрч, чинээлэг америк эрийн гарт бараг л оччихоод байсан.

Харин дэлхийн палеонтологийн томоохон эрдэмтэд, монгол бүсгүй, палеонтологич М.Болортуяа нар Монголынх гэдгийг нь нотолж, баталж чадсанаар Америкийн шударга хууль, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны үр дүнд өдгөө Батаар маань төрсөн нутагтаа буцаж ирэхээр ширээн дээр заларч буй нь энэ. Хэрвээ тэр үг хэлж чаддагсан бол магад “Баярлалаа, Америк орон” хэмээн баярын нулимс унагах байсан биз ээ. Түүнийг эх орондоо эгүүлэн авчрах үйлсэд Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, сайд Ц.Оюунгэрэл нар ч ихээхэн хичээл зүтгэл гаргасныг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Батаарыг Монголын талд хүлээлгэн өгөх арга хэмжээ эхлэхэд цагийн хугацаа дутуу байсан ч зочид эхнээсээ ирчихсэн, Америкийн томоохон телевиз, хэвлэлийн сэтгүүлчид танхимын үүдэнд хүлээж зогсов.

Дэлхийн бөмбөрцгийн нөгөө бөөрөнд, хаа холын Америк оронд Монголын говийн эртний аварга амьтан чухам ямар хувь төөргөөр “тэнэж” очсоныг хэлэхэд бэрх ч харьд алдагдсан Монголын соёлын үнэт олдвор анх удаа эх нутгийн зүг албан ёсны “виз”- тэйгээр буцах болсноороо онцлог, түүхэн арга хэмжээ болж буй нь энэ. Монголын соёлын түүхэн чухал олдворууд харьд гарч дууслаа гэж бид халагладаг. Тэгвэл энэ бүхэн эх орон руугаа буцаж болох тодоос тод жимийг “Батаарын баатар болсон түүх” бодитоор гаргаж чадлаа гэж хэлж болно. Олныг нуршилгүй эл чухал түүхэн арга хэмжээнээс сурвалжилснаа уншигчидтайгаа хуваалцъя.

10.15 “Манхэттэн” танхимын хажуугийн өрөөнд, утасны харилцуурын цаана, наанаас хоёр эрхмийн хооронд сонирхолтой яриа өрнөж байна. Харилцуурын цаанаас ярьж байгаа хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол наад хүн нь жилийн өмнө “Батаар”-ыг өмгөөлөхөөр манай Төрийн тэргүүний саналыг хүлээж авсан өмгөөлөгч, өндөр биерхүү ноён Роберт Пэйнтер.

Р.П: -Ноён Ерөнхийлөгч үү. Роберт Пэйнтер байна. Сайн байна уу.

Ц.Э: -Тийм ээ. Би сайн байна. Та хэд маань сайн биз дээ?

Р.П: -Бид Нью-Йорк хотод динозавраа хүлээж авах гээд байж байна. Цаашдаа ч Монгол Улс олныг хүлээж авах байх.

Ц.Э: -Сайхан мэдээ байна. Удахгүй Нью-Йоркоос ирэх Батаараа тэсэн ядан хүлээж байна шүү.

Р.П: -Яг нэг жилийн өмнө Танаас би энэ хэргийг өмгөөлөөч гэсэн хүсэлт авч байсан. Миний зүгээс Монголын ард түмэн болон танд амласнаа биелүүлсэндээ тун баяртай байна. Энэ үйл ажиллагаанд маш олон хүн оролцсон. Бид бүгдээрээ нэг баг болж ажиллаж чадлаа. Өнөөдөр зөвхөн нэг динозавраа буцааж авч байгаа ч цаашдаа олон динозавр Монголдоо харих болно.

Ц.Э: -Динозаврыг эх оронд нь буцаах ажилд оролцсон бүх хүнд баярласнаа илэрхийлэхээс гадна өөрт чинь чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ бол Америкт хууль хэрхэн хэрэгждэг, биелдэг болохыг Монголын ард түмэнд харуулсан тод жишээ боллоо. Монголоос хууль бусаар гарсан түүх соёлын дурсгал, үнэт олдворуудаа буцаан авахад энэ бүхэн ихээхэн чухал туршлага болно. Монгол нутгаас гарсан динозавр эх нутагтаа ирэх болсонд туйлын баяртай байна.

Р.П: -Ерөнхийлөгч Танд их баярлалаа. Агуу Батаарын үзэсгэлэнгээ төв талбайдаа дэлгэж, ард түмэндээ сонирхуулахын ерөөл дэвшүүлье. Удахгүй би очиж үзнэ ээ. За, баяртай.

Ц.Э: -Баяртай.

10.30 “Манхэттэн” танхим

Зочид танхимын хоймрын ширээн дээрх ховор “бараа”-г бүчнэ. Тарбозавр шиг нийт араг ясных нь 75 хувь олдсон үлэг гүрвэл маш ховор гэдгийг палеонтологич М.Болортуяа хэлж байна. Тарбозавр батаар гурван метр өндөр, есөн метр урт, амьддаа бол 60 тоннын жин татах аварга махчин амьтан гэнэ. Угсрахад нэлээд амаргүйн дээр олон сая жилийн настай тул эвдэрч гэмтэж болзошгүй хэмээн яснаас нь гурвыг төлөөлөл болгож танхимд авчирсан гэдгийг тэрбээр хэлсэн. “Саяхан бүртгэхэд Батаар нийтдээ 214 яснаас бүтэж байсан” хэмээн бас сонирхуулав. М.Болортуяаг манайхан сайн мэдэх байх. Монголын нутгаас хулгайлагдсан үлэг гүрвэл дуудлагаар худалдагдах гэж буйг анх олж мэдэж, тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Оюунгэрэлд и-мэйл бичин, энэ ажилд эхнээс нь гар бие оролцсон нэгэн. Бас энэ чиглэлийн мэргэшсэн эрдэмтэн. Монголд тун удахгүй үүдээ нээх Үлэг гүрвэлийн төв музейн ерөнхий палеонтологичоор ажиллах урилга аваад буй гэнэ.

Та хэрвээ анзаарсан бол Ерөнхийлөгч, өмгөөлөгч хоёрын яриан дунд Батаараас гадна дахиад хэд хэдэн үлэг гүрвэл илрээд буй талаар цухас дурдсан. Энэ талаар палеонтологич бүсгүйгээс асуувал “Тарбозавр батаар маань эх орон руугаа явахад бэлэн боллоо. Бид өнөөдөр баглаж боолгохоор шилжүүлж өгнө. Монголд очих өдрийн товыг ирэх долоо хоногоос зарлана. Шинээр илрээд байгаа бусад динозаврын хувьд Батаарын төрлийн нэг динозавр бий. Бас Батаарын толгойны яс, мөн нугасан хошуут динозавр байна. Өндгөө дарсан динозавр гэдгээрээ нэрд гарсан үлэг гүрвэлийн яс бий. Яг одоогоор нарийн мэдээлэл хэлэхэд эрт байна. Удахгүй бид Батаартай нэгэн адил бусад динозавраа албан ёсоор хүлээн авч, Монгол руу явуулна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Эрик Прокопийг шийтгэх шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэр хүнтэй холбоотой, Монголоос гаралтай өөр динозавр гарч ирж байгаа учраас шүүх хурал нь хойшлогдоод байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн” гэлээ.

11.00 Ёслолын арга хэмжээг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хөтөлсөн бөгөөд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ монголчууд соёлын өвөө буцааж авсан анхны түүхэн үйл явдал болохыг онцолж байсан юм. Тэгвэл АНУ-д хууль бусаар “зочилсон” гадаадын түүх соёлын өвийг гарал үүслийнх нь дагуу буцааж буй 6600 дахь тохиолдол нь Тарбозавр батаар хэмээн АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны захирал Ж.Мортан хэллээ. Хамгийн сүүлд Франц, Египетээс алдагдсан соёлын үнэт дурсгалууд, Иракийн дайны дараа хулгайлагдсан Саддам Хуссейний эд зүйлсийг нутагт нь буцаасан гэнэ. Тэрбээр “Тарбозаврын хэргийг мөшгиснөөрөө динозаврын ясны худалдаа эрхэлдэг дэлхийн бүлэг сүлжээг илрүүлсэн нь бидний хувьд том амжилт болсон” хэмээн олзуурхаж байлаа.

Эл арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Тарбозавр батаарыг нэхэмжилснээс хойш жил хүрэхгүй хугацаанд гурван удаа шүүх хурал болсон. Шүүх хурлын явцад ганц Тарбозавр батаараар тогтохгүй, цаана нь бараг арав шахам динозавр байгаа сураг гарч байна. АНУ-ын Дотоодыг хамгаалах яам, прокурор, хуулийн байгууллага, гаалийнхан, Монголын холбогдох байгууллагууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд нягт хамтарч ажилласны үр дүнд 70 сая жилийн настай Тарбозавр батаарыг Монголд буцааж өгч байгаадаа баяртай байна. Энэ хамтын ажиллагаа хоёр орны харилцааг баяжуулсан, утга агуулгыг нь цоо шинэ түвшинд авчирсан үйл явдал. Нөгөө талаар олон улсын хэмжээнд соёлын өвийг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтарч ажиллаж чадвал үр дүнд хүрдгийг харуулж байна” гэж ярилаа.

Мөн энэ үеэр Батаарыг эх оронд нь буцаан авчрах үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан 13 хүнд Ерөнхийл өгчийн зарлигаар одон, медаль гардуулсан. Батаарын хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан Роберт Пэйнтер, “Алберто” их сургуулийн доктор, профессор, Канадын иргэн, палеонтологич Ж.Кэрри, Нью-Йорк хотын прокурор П.Бхарара нарт “Алтан гадас” одон хүртээсэн бол арван хүнийг “Найрамдал” медалиар шагнасан.

Ц.Оюунгэрэл: Цаашдаа олон динозавр гарЧ ирэхийг ҮгҮйсгэхгҮй байна ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та энэ ажлыг эхнээс нь санаачилж, хөөцөлдсөн хүний нэг. Зорьсон ажил тань бүтлээ. Танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Би үнэхээр баяртай байна. Ийм өдөр ирнэ гэдэгт баталгаатай итгэж чадахгүй байсан. Хуулийн байгууллага, палеонтологичдоос маш олон зүйл хамаарах байсан. АНУ-ын хууль хяналтын байгууллагын шуурхай ажиллагааны үр дүнд бидний хүсэл биеллээ. Энэ үйл явдал Олон улсын музейн өдрийн өмнөхөн болж байгаагаараа онцлог юм.

-Батаар маань яг хэзээ нутагтаа очих вэ? Хэдийд олны хүртээл болох бол?

-Бид тавдугаар сарын 18 буюу Олон улсын музейн өдрөөс өмнө аваачихыг хичээж байсан боловч техникийн хувьд боломжгүй гэсэн хариу сонслоо. Зөвхөн баглаж бооход нэлээд хугацааны техник ажил ордог юм байна. Тиймээс 18-нд аваачиж амжихгүй нь бололтой. Зургадугаар сарын 1-нд Хүүхдийн баяраар хүүхдүүддээ үзүүлчих юмсан гэж яарч байна.

-Монголын гаралтай олон динозавр илрээд байгаа гэж байна. Та энэ талаар ямар мэдээлэл өгөх вэ?

-Сая АНУ-ын Нью-Йорк хотын прокурор П.Бхарара Батаарын хэрэгтэй холбоотой бүлэг сүлжээ байгааг илрүүлж, Англиас 17 олдвор хураасан нь ирж байгаа тухай хэлсэн. Монголын динозаврын шинэ олдворуудыг буцаана гэж байна. Энэ хэрэгтэй холбогдуулж АНУ, Англи хоёр оронд нэлээн олон олдвор хураан авсан бололтой. Цаашдаа ч Монголын холбогдолтой зүйл өөр орнуудаас гарч ирэхийг үгүйсгэхгүй.

-Динозаврын ясыг аюулгүй тээвэрлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа бол?

-“Туушин” компани соёлын өвийг тээвэрлэх талаар Монголын компаниудаас хамгийн туршлагатай нь юм байна. Тэд маш хямдралтай үйлчилгээ үзүүлэхээр амласан. Мөн “Бодь интернэшнл” компани даатгалыг нь хариуцаж байна. “Кореан эйр” компани үнэ төлбөргүй тээвэрлэе гэсэн.

13.30 Батаарын толгойн яс болон эрүүний яснуудыг тус тусад нь тусгай зориулалтын хайрцагт хийгээд, ачаад явж одов. Энэ бол түүний Монголыг зорих эхний алхам. Тун удахгүй монголчууд эрт цагийн гайхамшигт олдвороо дэргэдээс нь харна.

Эх орондоо тавтай морил, Батаар.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7264959/b79/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3209 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12629
3208 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12626
3207 “L Guards” хамтлаг Европын зах зээлд өрсөлдөнө [1] 2013-01-04 12614
3206 Үзэг нэгт нөхөр маань “БОЛОР ЦОМ” гардав 2013-01-11 12594
3205 НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд монгол хүн анх удаа нэр дэвшлээ 2013-04-25 12571
3204 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
3203 В.ЯКУНИНЫ АЙЛЧЛАЛ МОНГОЛЧУУДЫН ҮНЭРХЭЛД ХАРИУ ӨГӨВ 2013-05-15 12540
3202 “Эзэгнэгч” кино Каннын наадамд оролцоно 2013-04-05 12538
3201 Найрааны хэргээр хөөгдсөн Өвөрмонгол сүмоч дахин барилдана 2013-03-28 12531
3200 Монголын Чулуу Италийн дурсгалын хөшөөг чимнэ 2013-02-14 12530
3199 Хятадууд эмээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна [1] 2013-04-22 12523
3198 М.НЯМЖАРГАЛ ИХ МАСТЕР БОЛЛОО 2013-04-04 12520
3197 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12504
3196 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
3195 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12467
3194 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12466
3193 Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [2] 2016-09-23 12458
3192 Д.Төмөрхүлэг дэлхийн чансааг тэргүүлнэ [1] 2013-05-06 12450
3191 Хүрзтэй, хөнжилтэй “хөрөнгө оруулагчид” айсуй 2013-04-02 12440
» ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ, БАТААР 2013-05-08 12425
배너신청
자생병원

배너신청