Бичлэгийн тоо 3,329

Бээжин ингэж мэдээлэв

Хятадын хэвлэл мэдээллийнхэн саяхан “БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Да Хө Зи тосгоны 80 тариачин Монгол Улсад очиж хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлжээ. Энэ тосгоноос гадаадад гарч хөдөлмөр эрхлэгсдийн бүлгэмийн дарга Чэн Вэн Ин тэднийг ахалж явах юм. Тэрбээр өнгөрсөн жил мөн Монголд ажилласан тариачдыг ахалж байжээ. Түүнийг дагаж, тус улсад ажиллаад багагүй мөнгө хуримтлуулсан тариачин “Өнгөрсөн жил би Монголд ажиллаад 50 мянга орчим юаньтай болж, ихийг сурч нүд тайлсан. Энэ жил ч бас тэнд ажиллах хүсэлтэй” гэж бахархангуй ярилаа.

Тариачдын ахлагч Чэн Вэн Ин “Жил бүрийн 3-10 дугаар сард Монголд ажиллахад тохиромжтой, ажил ч их. Голчлон зам тавих, барилга барих, машин жолоодох зэрэг ажил хийнэ. Ажлаас шалтгаалж нэг сард 4300-7000 юанийн цалин авдаг. Гадаадад гарч ажиллахаар бүртгүүлсэн тариачид ойрын хугацаанд гадаад паспортаа авч, удахгүй Монгол руу явна” гэж ярилаа. Уг тосгоныхон хөдөлмөр үйлчилгээний “Ялалтын гүүр” компани байгуулан илүүдэл ажиллах хүчээ зохион байгуулалтад оруулан, гадаадад гаргаж ажиллуулах асуудлыг шинэ шатанд гаргахаар зорьж байна” гэсэн мэдээ цацлаа.

Харин Монголд...

Монгол Улс маань гадаадаас ажиллах хүч авахаар баян болж, ард иргэдээ ажлаар хангачихаад, ажиллах хүчний хомсдолд орчихсон бил үү. Тоо баримт үзье. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар энэ оны нэгдүгээр сард бүртгэлтэй ажилгүй иргэн 37.2 мянга болж, 2012 оны эцсийнхээс 1435 хүнээр нэмэгджээ. Энэ оны хоёрдугаар сард уг тоо дахин өсөж, 200 хүнээр нэмэгдсэн байна. Өвөл ажил хайгчдын идэвх буурч, бүртгүүлэх хүн цөөрдөг аж.

Тиймээс гадаадаас ажилчид ид ирдэг үе буюу тавдугаар сарыг сонгон авч тоо баримтыг нь харьцуулж үзсэн юм. Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын тайланд “Ажил идэвхтэй хайж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдэд бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 2012 оны тавдугаар сард 58.1 мянга болж, өмнөх сараас 4180 хүнээр нэмэгджээ. Бүртгэлтэй нийт ажилгүй иргэдийн 21440 нь Улаанбаатарт байна” гэжээ.

Монгол хүн ажилгүй, ажил хайсаар байгааг, хийх ажил олдохгүй байгаа, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байгааг уг тайлан харуулав. Үүний цаана бүртгэлгүй, ажил хайсаар цөхөрсөн хүн хэд байгаа бол.

Бид өөрсдөө ийм байгаа хэрнээ яагаад гадаадаас ажилчин урина гэж. Тэр тусмаа мэргэжилгүй, хар ажилчин шүү дээ. Харийн тариачин хүрзээ барин, хөнжлөө үүрч ирээд орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилга барьж, зам тавин, автомашин жолоодож байна. Ингэсээр ч ирсэн. Одоо ч тэр л янзаараа. Хойшид ч ийм байх хэрэг үү. Орон сууц бол хар, шар, цагаан ямар ч хүний хамгийн чухал хэрэгцээ нь. Түүнийгээ газар хагалж ногоо тарьж байснаас бус, нийвий барин тоосго өрж үзээгүй тариачин, гуталчин, оёдолчин, худалдагчид даатгаж, босгосон барилгад нь төрийн түшээдээсээ эгэл борчуудаа хүртэл амьдарч байх ч гэж.

Хятад тариачид манай улсад ирж ажиллаад нэг сард 4300-7000 юаньтай тэнцэх цалин авдаг тухайгаа ам бардам ярьжээ. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 976.100-1.589.000 төгрөг болно. Харийн хар ажилчин бидний ажлыг булаачихаад ийм цалин авч байхад монголчуудын олонх нь 200.000-350.000 төгрөгийн цалинтай. Тиймдээ л гадаадад ажиллахын мөрөөс болж, БНСУ-д очиж ажилласнаа тэнгэрийн умдаг атгасантай зүйрлэн, хамаг сайн сайхан бүхнээ золин тийш тэмүүлдэг. Хятад тариачинд өгдөг цалинтайгаа дүйцэх цалинг манай компаниуд үндэсний ажилчдадаа өгдөг бол монголчууд яалаа гэж БНСУ, Чехэд очиж ажиллах гэж байдгаа барах билээ дээ.

Хөнжлөө үүрээд хилийн дээс алхаж орж ирсэн шаахайтнуудыг өөгшүүлэгчид нь манай ажил олгогчид. Тэд авчирсан хятадуудаа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт барагтай бол бүртгүүлдэггүй. Бүртгүүлсэн хэдийгээ мэргэжилтэн, техникийн ажилтан хэмээн бичүүлдгийг ГИХАЭГын ажилтан ярив. Нийгмийн халамж, үйлчилгээний газрын бүртгэлд жилийн өмнө байсан 30 мянга орчим гадаад ажилчдын 24 мянга нь техникийн ажилтан, 3500 нь мэргэжилтэн гэнэ ээ. Тэр мэргэжилтэн, техникийн ажилтан гэгч нь монголчуудад техник технологи зааж, бидний үзээгүй, дуулааг үй ололт амжилтад сургаж байгаа юм байх. Одоогоос нэг жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд 16123 гадаад иргэнийг, Монголын хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд 10425-ыг Монгол Улсад авчран хөдөлмөрлүүлжээ. Манай компаниуд хяналт шалгалтынхныг очиход харваас хар ажилчныг “Манай компанийн хөрөнгө оруулагч” хэмээн хаацайлах нь хөгийн. Монголчуудыг чадваржуулж, мэдлэгт хөрөнгө оруулдаг гэх тэр хөөрхийс нь үнэндээ тариачин, чулуучин, гуталчин. Гадаадынхнаар хийлгээд буй тэр ажлуудыг монголчууд өлхөн хийж чадна. Харийн хар ажилчныхаас дэндүү бага цалин өгөөд байхаар яаж удаан тэсэх билээ дээ.

Гаднын хар ажилчид Монголд барилга барьж, зам тавин, машин жолооддог бол Монголын хар ажилчид БНСУ, Чехэд очоод оймс, хувцасны утас түүж, ногоо арилган, шал, аяга таваг угаадаг. Компаниуд гадаадаас ажиллах хүч авч болно. Гэхдээ тэднээр юу хийлгэх вэ гэдгийг бодох л ёстой. Монгол хүний амь нас, аюулгүй байдал, улс орны эрх ашиг, эдийн засагтай холбоотой ажлаа гадаадынханд даатгачихаад өөрсдөө харьд боолын хөдөлмөр эрхэлж яагаад ч таарахгүй. Манай улсад өнгөрсөн оны тавдугаар сарын байдлаар гадаадын 29359 иргэн хөдөлмөр эрхэлж байсны олонх нь мэргэжлийн анхан шатны болон дунд, бүрэн дунд боловсролтой гэнэ. Суурь боловсролтой иргэн дөнгөж 50, боловсролгүй хүн нэг ч байхгүй гэж бүртгэсэн нь хачирхалтай. Монголд ирж ажилладаг харийнхны олонх нь хятадууд байдаг. Хөдөөгийн бөглүү тосгонд аравдугаар анги төгссөн байтугай бичиг үсэгт тайлагдсан хятад нүдний гэм гэдгийг кино нь хүртэл хэлээд өгдөг. Ийм байхад бүгдийг нь найм, аравдугаар анги дүүргэсэн гэж бүртгэх нь өрөөсгөл. Ийм боловсролтой иргэнээ Монгол руу илгээж, хар ажил хийлгэхийн оронд тосгоны сургуульд багшлуулахыг илүүд үзэх байлгүй, Хятад улс. Хилээр нэвтрэх шар хуудсыг хэн ч, юу ч гэж бөглөсөн байж мэднэ. Статистик мэдээлэл гаргах, тайлан танилцуулга бэлтгэхдээ ядаж ийм зүйлийг ялгаж салгаж тусгавал төрийн байгууллагуудад өөрсдөд нь ч хэрэгтэйсэн.

Хөнжил, пүүгээ үүрсэн, хүрзтэй хөрөнгө оруулагчид өнгөрсөн гуравдугаар сараас “Улаанбаатар” төмөр замын өртөөн дээр вагон вагоноороо бууж эхлэв. Тэд энэ жил бас л барилга барьж, зам тавина. ”Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд 415 тэрбум төгрөгийн ажил хийнэ. Үүний 200 тэрбумыг нь энэ онд зарцуулна. Энэ мөнгөний дийлэнх нь хятадуудын халаасанд орох нь дамжиггүй. Хятадаас цемент, арматур, бүр хадаас хүртэл худалдаж аваад зогсохгүй хятад ажилчдыг бөөн бөөнөөр нь оруулж ирэн, барилга бариулж, зам тавиулж, машин жолоодуулна. Тэд нь монгол хүний ажлыг булаагаад зогсохгүй монгол хүнийг элэг барьж, аминд нь хүрнэ. “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уурхайд ажиллаж байсан хятадууд 20 гаруйхан насны монгол залууг хүнд даацын машинаар дайрч хөнөөв”, “Ханбогд суманд “Тавантолгой транс” компанийн жолооч монгол залууг “Хуа жин” компанийн хятад жолооч дайрч аминд нь хүрчээ”, “Хүүхдийн парк дотор MCS компанийн барилгыг барьж байсан 200 гаруй хятад барилгачин монгол ажилчдыг бүлэглэж зодоод, дуудлагаар ирсэн цагдаа руу труба барьж дайрлаа”... хэмээн даварсан хятадуудын дээрэнгүй үйлдлийн талаарх мэдээ баримт хөвөрсөөр. Машинаар монгол хүнийг дайрчихаад амьд байхад нь эмч дуудахын оронд дахин дайрч, хөнөөсөн гэх мэт сонсохоос нуруу хүйт даам жигтэй явдлыг хятадууд л гаргадаг. Хөнжилтэй, хүрзтэй иймэрхүү “хөрөнгө оруулагчид”- аас татгалзаж, Монгол Улсынхаа хөгжил дэвшлийг монгол хүний гараар бүтээн байгуулах цаг болсон байлтай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7171316/c75/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3209 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12629
3208 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12626
3207 “L Guards” хамтлаг Европын зах зээлд өрсөлдөнө [1] 2013-01-04 12614
3206 Үзэг нэгт нөхөр маань “БОЛОР ЦОМ” гардав 2013-01-11 12594
3205 НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд монгол хүн анх удаа нэр дэвшлээ 2013-04-25 12571
3204 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
3203 В.ЯКУНИНЫ АЙЛЧЛАЛ МОНГОЛЧУУДЫН ҮНЭРХЭЛД ХАРИУ ӨГӨВ 2013-05-15 12540
3202 “Эзэгнэгч” кино Каннын наадамд оролцоно 2013-04-05 12538
3201 Найрааны хэргээр хөөгдсөн Өвөрмонгол сүмоч дахин барилдана 2013-03-28 12531
3200 Монголын Чулуу Италийн дурсгалын хөшөөг чимнэ 2013-02-14 12530
3199 Хятадууд эмээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна [1] 2013-04-22 12523
3198 М.НЯМЖАРГАЛ ИХ МАСТЕР БОЛЛОО 2013-04-04 12520
3197 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12504
3196 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
3195 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12467
3194 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12466
3193 Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [2] 2016-09-23 12458
3192 Д.Төмөрхүлэг дэлхийн чансааг тэргүүлнэ [1] 2013-05-06 12450
» Хүрзтэй, хөнжилтэй “хөрөнгө оруулагчид” айсуй 2013-04-02 12440
3190 ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ, БАТААР 2013-05-08 12425
배너신청
자생병원

배너신청