Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ
Уншсан 12487 vote 0 2013.03.08 20:13:47Энэ талаар тус компанийн захирал М.Ариунаатай холбогдоход “Бид үйлдвэрлэлд оруулахаар төлөвлөж буй шүдний ооныхоо кальцийг адууны яснаас гаргаж авсан. Европ, БНСУ, Япон улс нано кальцитай оогоо химийн аргаар гаргаж авдаг. Харин манайх малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, нано хэмжээнд цэвэр кальциар нь гаргаж авдгаараа онцлогтой. Шүдний ооноос гадна хэд хэдэн нано бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах гэж байна” гэв.
Тус оог
хэрэглэх тусам нано кальци нь шүдний сүвэрхэг хэсгүүдэд аажмаар сууж
өгдөг аж. Өөрөөр хэлбэл, шүдийг эрүүлжүүлэхээс гадна цоорсон хэсгийг
нөхөх үйлчилгээтэй маш чухал органик эмчилгээний бэлдмэл гэнэ. Дашрамд
өгүүлэхэд, япончууд 2006 онд анх нано кальцитай оо худалдаанд гаргаж, 50
сая ширхгийг борлуулжээ.