Бичлэгийн тоо 3,329

Азербайжаны нийслэл Баку хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний эхний өдөр буюу бямба гаригт хөнгөн жингийн барилдаан болж, манай 13 тамирчин зодоглосноос хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар алтан медаль хүртэж, Монголынхоо төрийн дууллыг Бакугийн тэнгэрт эгшиглүүлсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг, 52 кг-д А.Цолмон нар мөнгө,  57 кг-ын жинд Д.Сумъяа хүрэл медаль хүртсэн юм.

“Их дуулга”-ын хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын тамирчдаас О.Ууганбаатар (81 кг), Э.Энхбат (-100 кг), Ө.Дүүрэнбаяр, Б.Сугаржаргал (+100 кг), О.Жавзмаа (+78 кг) нар Бакугийн татамид зодоглолоо. Тэд нээс Э.Энхбат -100 кг жинд аваргын төлөө барилдах гэж байгаа бол +100 кг жинд Б.Сугаржаргал хү- рэл медалийн төлөө хүч үзэхээр болов. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны чансаа олгох шинэ чилсэн дүрмийн дагуу “Их дуулга”-ын тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчинд 500, мөнгө, хүрэл медальд 300, 200 оноо олгох болсон. Тиймээс 66 кг-ын жинд дэлхийн чансааны гуравдугаарт 1130 оноогоор бичигдээд байсан ОУХМ Д.Төмөрхүлэг одоо жингийнхээ ангилалд дэлхийд тэргүүлэхээр болж байна.

Ийнхүү хэдхэн хоногийн өмнө Азийн аварга болсон тэрбээр энэ удаагийн Бакугийн “Их дуулга”-ын дараа зарлах чансаанд 66 кг-ын жинг манлайлах нь тодорхой болов.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7259678/083/trackback

gutal

2013.05.14 00:00:29
*.44.251.163

Tumurhulegee amjilt...

 

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청