Бичлэгийн тоо 3,329

 Монголын нэрт улстөрч, нийгмийн зүтгэлтэн, алдар цуутай хүмүүсийн талаарх мэдээллийг нэгтгэсэн ном зүйн цуврал хэвлүүлэх ажил эхэлжээ. Олны танил эрхмүүдийн ажил, амьдрал, үзэл бодол, бүтээл туурвилын тухай цогц мэдээллийг үзье гэхнээ манайд тийм нөөц сан бүрдээгүй учраас цаг хугацаа өнгөрөх тусам эх хэрэглэгдэхүүнүүд үрэгдэж устах аюул нүүрлэдэг.

Энэхүү ном зүйн бүтээлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар сүүлийн 25 жилийн хугацаанд хэвлэн нийтлүүлсэн зүйлсийг нэгтгэсэн хоёр ботиор эхлүүлж байгаа аж. “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн намтар, ном зүйн тойм, 1989- 2009, 2009-2011 он” нэг, хоёрдугаар дэвтрийг ШУТИС-ийн номын санч, ном зүйч Ш.Жижгээ эмхтгэжээ. Зургаан бүлэгтэй уг бүтээлд нийтдээ 2475 ном зүйн мэдээлэл, 240 түүхэн зураг, 110-аад нийтлэл, ярилцлага, бодрол багтсан байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7034853/886/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청