Бичлэгийн тоо 3,329

 Мэдээллийн технологийн “Старсофт” ХХК “Олуулаа” клубтэй хамтран “Олуулаа ургийн бичгээ хөтөлье” уриатайгаар ургийн бичиг хөтлөх гар утас болон цахим хуудсанд суурилсан программ бүтээжээ. Энэхүү программ нь ургийн бичгийн бүртгэлийг автоматжуулж, удам угсаагаа мэдэх, харилцаа холбоо тогтоох ач холбогдолтой. iPhone, Samsung Galaxy зэрэг iOS болон Android үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд ажиллах уг программаар байршлын ялгаатай бүсэд байгаа ураг төрлийн хүмүүс нийлж ургийн бичиг үүсгэх боломжтой. Программыг iTunes онлайн дэлгүүрээр үнэгүй түгээж эхэлсэн бөгөөд хамаатан садан, ураг төрлийн холбоогоо танин мэдэх, ургийн бичиг хөтөлдөг уламжлалт соёлоо сэргээхэд томоохон түлхэц болох гэнэ. Тус компанийн захирал Ш.ӨлзийОрших “Манай компани цаашид системээ гэр бүлийн хүрээнд ашиглах хамгийн өргөн сүлжээ болгон хөгжүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, энэ сүлжээг ашиглан гэр бүлийн хүмүүс хоорондоо мэдээ мэдээлэл, зураг, дүрс бичлэг дамжуулах боломжтой болох юм. Мөн хэрэглэгчдийнхээ дунд хамгийн том ургийн мод бүтээх уралдааныг шинийн нэгнээс эхлэн 45 хоногийн турш зарласан. Уралдаанд байр эзэлсэн хэрэглэгчид iPad, iPhone-ийн эзэн болно” гэв

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7034841/e3a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청