Бичлэгийн тоо 3,329
Дагестанчууд гоо бүсгүйгээ заналхийлжээ
 
                

 

ОХУ-ын гоо бүсгүйн тэмцээний оролцогч, Дагестан гаралтай 21 настай Альбина Илдарова тэмцээний шалгаруулалтын үеэр усны хувцастай зургаа авахуулсан байна. Уг зураг интернэт байршсан даруйдаа олон мянган хүнээс өндөр үнэлгээ авчээ. Харин уг зураг Дагестаны иргэдэд таалагдаагүй тухай “www.onkavkaz.com” мэдээллээ.

 

Нутгийн иргэд гоо бүсгүйг иргэншлээ солихыг шаардаж, “Дагестаны гутамшиг” гэсэн байна.  Зарим интернэт хэрэглэгчид нутгийн иргэдийг дэмжиж буйгаа илэрхийлэн гоо бүсгүйг “ална” хэмээн заналхийлсэн аж. Цагдаагийнхан гоо бүсгүйг заналхийлсэн этгээдүүдийг эрэн сурвалжиж байгаа гэнэ.  Дагестанчууд исламын шашинтай юм.

 

Титмийн эзэн болох магадлалтай 10 гоо бүсгүйн нэгээр Альбани нэрлэгджээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9054542/85b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청