Бичлэгийн тоо 3,329

ОХУ-ын нисэх онгоцууд АНУ-ын хөлөг онгоцтой ойр зайд нисэн өнгөрчээ

ОХУ-ын хоёр нисэх онгоц Балтын тэнгист явсан АНУ-ын "Дональд Кук" сөнөөгч хөлөг онгоцтой ойр зайд нисэж өнгөрсөн талаар АНУ-ын холбогдох албаныхан мэдээллээ. Эдгээр нисэх онгоц Оросын "СУ-24" загварын байлдааны нисэх онгоц байсан бөгөөд Балтын тэнгис дэх олон улсын дэглэм бүхий нутаг дэвсгэрт нисэж явжээ.

СУ-24 онгоцууд зэвсэглэсэн байдал ажиглагдаагүй тул АНУ-ын сөнөөгч хөлөг онгоцны баг бүрэлдэхүүн хариу довтолгоо хийгээгүй байна. Гэхдээ Оросын байлдааны нисэх онгоцууд "Дональд Кук" хөлөг онгоцонд 10 гаруй удаа ойр зайд дөхөж очсон нь аюултай, өдөөн хатгасан гэж хэлж болохоор үйлдэл төдийгүй осол ч гаргаж болох байсан гэж хөлгийн ахмад мэдэгдсэн байна.

Хөлгийн бие бүрэлдэхүүний ярьснаар ОХУ-ын СУ-24 нисэх онгоцууд нэг удаа сөнөөгч хөлөг онгоцноос 10 метр хүрэхгүй тун ойр зайд дөхөж очсон байна. Энэ үйлдэл нь хоёр орны Засгийн газар 1970-аад онд байгуулсан далай тэнгист аюултай, өдөөн хатгасан үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх тухай гэрээг зөрчсөн байж болзошгүй гэж "Би-Би-Си" мэдээлж байна. Европ дахь АНУ-ын армийн командлалын гаргасан мэдэгдлээс үзэхэд тухайн үед "Дональд Кук" сөнөөгч хөлөг онгоц холбоотны цэргийн нисдэг тэрэгтэй Балтын тэнгист сургуулилт хийж явсан байна. Оросын байлдааны нисэх онгоцууд тухайн бүсийг орхитол сургуулилтыг түр завсарлажээ.

Дээрх явдал болсны дараа өдөр мөн Оросын өөр нэгэн нисдэг тэрэг Америкийн хөлөг онгоцны хажуугаар 7 удаа тойрч, энэ үеэрээ зураг авч байсан гэж хөлгийн баг бүрэлдэхүүн мэдээллээ. Тус нисдэг тэргэнд англи, орос хэлээр аюулгүй байдлын анхааруулга илгээхэд хариу өгөөгүй байна. Европ дахь АНУ-ын армийн командлал ОХУ-ын нисэх онгоцууд ийнхүү мэргэжлийн бус, аюултай үйлдэл хийсэнд санаа зовниж байна гээд, энэ мэт явдал хоёр орны харилцаанд үүссэн хурцадмал байдлыг дэвэргэх, алдаатай тооцооллоос үүдэн осол гарч, хүний эрүүл мэнд, амь нас хохироход ч хүргэж болзошгүйг анхааруулжээ.

  00:00           
00:00
 
00:00
         
 
 



Холбоотой мэдээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9052272/fd8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청