Бичлэгийн тоо 3,329

Коби, Ж.Харден нарын хэн нь Хьюстонг плей-оффд шалгаруулах вэ?


NBA-гийн Өрнөд бүсийн наймдугаар байрын төлөөх өрсөлдөөн улам бүр ширүүсч байна. "Хьюстон" болон "Юта Жаз" багууд энэ эрхийг авахын төлөө улирлын сүүлийн өдөр чухал тоглолт хийхээр байгаа юм.

Өнөөдөр "Юта Жаз" баг "Даллас"-т хожигдож, "Хьюстон Рокетс", "Миннесота"-г буулган авсанаар тэдний хожил, хожигдол тэнцсэн.  Гэхдээ хоорондын тоглолтын харьцаагаар "Хьюстон Рокетс" наймдугаар байранд бичигдэж байна.

Улирлын сүүлийн өдөр "Хьюстон Рокетс" талбайдаа "Сакраменто Кингс"-ийг хүлээн авч тоглох бол "Юта Жаз" баг "Лос-Анжелес Лэйкерс"-ийн талбайд зочлон тоглох юм.

"Хьюстон Рокетс" багийн хувьд бүх зүйл өөрсдөөс нь шалтгаалах болохоор тэд "Сакраменто"-гийн эсрэг маш сайн тоглолт үзүүлэхээс өөр аргагүй. Харин хожигдсон тохиолдолд "Юта Жаз"-ын Кобиг үдэх тоглолтоос бүх зүйл хамаарна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9048407/47f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청