Бичлэгийн тоо 3,329
Н.Төгсцогт эх орондоо ирлээ
       

Мэргэжлийн бокст хүч сорихоор АНУ-ыг зорьсон МУГТ Н.Төгсцогт маань эх орондоо түр хугацаагаар амрахаар ирлээ. Сонирхогчийн тулаанаас мэргэжлийн тулаанд шилжсэн түүний хувьд бэлтгэл сургуулилт ихтэй байгаагаас гадна сая яваад ирэхдээ хоёр америк, хоёр мексик гээд нийт дөрвөн удаагийн тулаан хийсэн аж.  Мэргэжлийн спорт, мэргэжлийн тулаан учраас нэлээд хариуцлагатай, эрсдэл ихтэй, хамгаалалтгүй нимгэн бээлийтэй олон раунд зодолддог гэдэг утгаараа энэ нь спортын хүнд төрөлд ордог гэдгээ тэр өөрөө хэлсэн.

 

Учирсан болгоноо “нам” цохиж байгаа манай шилдэг тулаанчийн ойрын зорилго гэвэл чансаа өндөр байгаа аваргуудыг тулаанд дуудаж ялна гэсэн шүү. Нэг талаасаа энэ нь спорт ч гэлээ, нөгөө талаас олон үзэгчтэй бизнес талдаа асар их мөнгө эргэлдэж, энтертайнмент урлаг болтлоо хөгжиж чадсан аж. Тэрээр тэмцээнтэй үедээ өдөрт хоёр удаа, тэмцээнгүй үедээ өдөрт нэг удаа бэлтгэл хийж,  бүтэнсайнд ганцхан өдөр амардаг гэсэн. Ямартаа ч Монгол улсынхаа нэрийг гаргаж, хүч, цөс ихтэй аавын хүү гэдгээ яруу тодоор харуулж байгаа “шаргуу” гавьяат маань долоо хоногийн хугацаатай ирсэн бөгөөд ирэх амралтын өдрүүдээр буцах юм байна.









Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9048405/185/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청