Бичлэгийн тоо 3,329

“Эрхээ хамгаалъя” гэх судалгааг сургуулийн сурагчдад тарааж, бөглүүлээгүй гэв

Өнгөрсөн долоо хоногт “Эрхээ хамгаалъя” ТББ-аас “Эрхээ хамгаалъя” гэх судалгааг ерөнхий боловсролын сургуулиудад тарааж эцэг, эхээр нь бөглүүллээ гэсэн мэдээлэл гарсан.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн 39 дүгээр сургуульд болон орон нутагт МАХН-аас “Эрхээ хамгаалъя” гэсэн нэртэй судалгааг хүүхдүүдэд тарааж, эцэг эхчүүдээрээ бөглүүлж ир гэсэн үүрэг даалгаварыг багш нь өгчээ. Энэ талаар 4 дүгээр ангийн сурагчтай нэгэн ээж цахим хуудсандаа “Ийм бичигнээс болоод хүү маань хичээлдээ явдаггүй ээ. Багш заавал бөглүүл гэсэн. Бөглөж өгөхгүй бол явахгүй гээд уйлах нь халаг юм боллоо. Тэр балиар улстөрдөө бяцхан хүүхдүүдийг минь битгий орооцолдуул.

Ийм судалгааг хүүхдээр дамжуулж ирүүлдэг нь яаж байгаа юм бэ. МАХН-ын Н.Энхбаяр зүгээр л наагуураа улстөрөө хий гээд зөвлөмөөр байна шүү. Улстөрийн хошин жүжигтээ хүүхэд битгий оролцуул” гэж бичсэн.

Энэ талаар “Эрхээ хамгаалъя” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Нямцэцэгээс тодруулахад,

“МАХН-йн дарга Н.Энхбаярыг гэм буруутай нь  тогтоогдоогүй байхад, улс төрийн зорилгоор хараат шүүхийн  хууль бус шийдвэрээр шоронд хорьж, МАХН-ыг 2012 оны  сонгуульд аль болохоор оруулахгүй байхаар хавчиж,  гадуурхаж байсан үйлдлээ 2016 оны сонгуулиын өмнө дахин  давтаж хараат бус байх шинж чанараа бүрэн алдсан АТГ болон  Сонгуулийн ерөнхий хороог ашииглан сонгогчдын болон бид бүхний сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа учраас манай байгууллага анхаарлаа хандуулж МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН-ыг сонгуульд оруулах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж, “Эрхээ хамгаалъя” гэх санал асуулгын аянг орон даяар өрнүүлсэн.

Гэхдээ ерөнхий боловсролын сургуулиудад тарааж эцэг, эхээр нь бөглүүлсэн зүйл байхгүй. 39-р сургуулийн нэг багш ойр дотно байдаг эцэг эхчүүддээ “Ийм санал асуулга явж байгаа юм байна” гээд бөглөхийг уриалсан юм байна лээ гэв.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9046027/d5b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청