Бичлэгийн тоо 3,329

Катины ой дахь хядлага

Уншсан 3706 vote 0 2016.04.19 11:56:02

Катины ой дахь хядлага


Катины ой нь ОХУ-ын Смоленскийн нутагт хамрагдах бөгөөд уугуул оршин суугчид нь түүнийг “Чөтгөртэй газар”, “Хар Катин” гэх зэргээр нэрлэдэг байна. Дэлхийн 2-р дайны үед Польшууд шиг доромжлуулсан, тохуурхагдсан улс лав байхгүй байхаа.
1939 оны 8-р сарын 23-нд ЗУХ болон Нацист Герман хоорондоо “Харилцан үл довтлох гэрээ”-г байгуулав. Тэрхүү гэрээний дагуу Польшийн нутгийн зүүн хэсэг нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон бөгөөд харин баруун хэсгийг нь Герман авахаар заажээ. Герман 1939 оны 9-р сарын 1-ний үүрийн 5 цагт Польшид халдан довтлов. Харин ЗХУ-ын улаан арми Халхын голд Японтой гал зогсоох гэрээ хийсний маргааш нь буюу 9-р сарын 17-нд Польшид халдан довтлов.
2 хүчирхэг гүрний довтолгоонд өртсөн буурай Польш орон яаж ч эсэргүүцээд дийлсэнгүй. Тэднийг баатарлагаар эх орноо хамгаалсаныг нь харин ч үнэлэх хэрэгтэй. Улаан армийн довтолгооны үед Польшийн 250000 орчим хүн эрсэдсэн бөгөөд тэдгээрээс 150000 нь цэрэг офицерууд байжээ. ЗХУ-д олзлогдсон Польшийн офицерууд болон коммунист чиглэлийг баримталсан хүмүүс Польшийн эрх чөлөөний засгийн газар гээчийг байгуулсан ба хожим буюу 1941 оны 6-р сарын 22-нд Герман ЗХУ-д довтолход ЗХУ-ын талд зогсоно гэж мэдэгдэв. Польшийн коммунист засгийн газар энэ үед Сталингаас ор сураггүй алга болсон 22000 орчим офицерийн сургийг гаргахаар асуусан байдаг. Харин Сталин тэр талаар огт мэдэхгүй гэсэн хариултыг өгч байв. Хожим 1992 онд ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин Польшийн ерөнхийлөгч Лехх Валессад 1939 оны үед Польшийн 22000 цэрэг офицер болон энгийн иргэдийг буудах Сталины өөрийн гарын үсэгтэй тушаалыг өгсөнөөр энэ хэргийн зангилаа нь тайлагдсан юм.
Тэр үед Сталин Польшийн эрх чөлөөний засгийн газрын тэргүүн Сикорскийд “Танай офицерууд Манжуур руу гарсан байхаа” хэмээн мэдэгдэж байсан гэдэг. 1942 онд Польшууд ор сураггүй алга болсон офицеруудаа дахин сураглахад Сталин “Тэд нар Германуудад эзлэгдсэн нутагт байгаа” гэж хариулж байв. Тэр жил Катины орчим ажиллаж байсан Польшийн төмөр замчин газар ухаж байгаад олон хүний цогцос олсоноор хэрэг жинхэнэ мандав. 1943 оны 4-р сард Смоленск орчим байрлаж байсан Герман цэргийн ангиуд тэрхүү цогцосуудыг гарган иржээ. Нийтдээ 10000 орчим хүний цогцос гаргаж ирсэн гэдэг. Германууд Катины ойд газар ухсанаар уртаараа 28 м, өргөнөөрөө 16м нүхэнд 3000 орчим Польш цэргийн цогцос байгааг олжээ.
Мэдээж хэрэг дайны дараа энэ хядлагыг Оросууд Германуудад тохсон. Улаан армийн цэргүүд Катины ойд Польшуудыг хядахдаа Герман буу, сум хэрэглэсэн байдаг.
1992 оны 10-р сарын 14-нд Катины ойгоос малтлагаар 21857 Польш цэргийн цогцос олдсон байдаг. дээр дурьдсан 21857 хүн дотор цэргийн офицеруудаас гадна эрдэмтэд, багш нар, үйлдвэрийн эзэд гэх мэт нэг үгээр хэлбэл Польшийн сэхээтнүүд байсан юм.

Эх сурвалж:
李林。“第二大战的谜中谜”:Ли Линь "Дэлхийн 2-р дайны нууцууд"

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9061955/2d1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3209 Харрисон Форд онгоцны осолд оржээ 2015-03-07 2142
3208 Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа УРАА УРААА [1] 2016-07-27 2144
3207 Мөсөөр нүүрээ арчлая 2015-03-13 2146
3206 Монгол төгрөгийг их хэмжээгээр хуурамчаар хийжээ 2014-09-09 2147
3205 Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно 2015-04-07 2147
3204 Нурууны өвдөлтийн үед хийх дасгалууд 2015-02-28 2149
3203 Шүдний өвдөлт намдаах 2015-03-25 2150
3202 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2151
3201 Ихэмсэг, эгц суу 2015-01-18 2152
3200 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
3199 Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах 2015-01-08 2153
3198 Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ 2016-07-27 2154
3197 Гоо сайхны төлөөх аймшигтай золиос 2015-02-28 2156
3196 Химийн зэвсгээр байлдаж эхэлжээ 2015-03-13 2157
3195 Эмэгтэй хүн дунджаар 8-10 цаг унтах хэрэгтэй 2015-03-09 2157
3194 Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна 2014-10-04 2158
3193 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
3192 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2159
3191 Америкийн хамгийн утгагүй хуулиуд 2015-07-13 2162
3190 Дэлхийд ховорхон үлдсэн 10 үндэстэн (зураг) 2015-03-13 2162
배너신청
자생병원

배너신청