Бичлэгийн тоо 3,329

Жирэмсэн эмэгтэй танд зөвлөж байна

6 цагийн өмнө үзсэн:586

A7GEAW A pregnant woman holding her bumpЭмэгтэй хvн жирэмсэн байхдаа л хамгийн эмзэг байдаг гэдэг. Гомдож, баярлах нь ч амархан яг л хvvхэд шиг. Бас эмэгтэйлэг чанараа илvv мэдэрсэн аз жаргалтай мөч байдаг. Хэрэв жирэмсэн эх эрvvл хvvхэд төрvvлье гавэл олон зvйлийг дагаж мөрдөх ёстой. Хамгийн наад зах нь идэж ууж байгаа хоолоо хvнсэндээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Өнөөдөр манайд зарагдаж байгаа хvнсний бvтээгдэхvvнvvдийн ихэнх нь химийн гаралтай байгаагаас урагт муугаар нөлөөлдөг. Vvнээс гадна өвлийн улиралд гардаг утааны асуудал ч жирэмсэн эхэд сөрөг нөлөө vзvvлж байгаа нь аль хэдийнэ тогтоогдсон. Ер нь жирэмсэн хvн эрvvл мэнддээ онцгой анхаарал хандуулах нь эрvvл хvvхэд төрөхийн эх vндэс болдог. Ингээд жирэмсэн ээжvvдэд зориулсан бяцхан зөвлөгөөг хvргье.

Кофе vр зулбуулахад нөлөөлдөг
Жирэмсэн vед идэж ууж байгаа хоол хvнс урагт шууд нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Тиймээс энгийн vед байдаг шигээ хамаагvй хооллож болохгvй нь. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон кофе гэхэд таны урагт сөрөг нөлөө vзvvлдэг байна. Оффисын ажилтай хvмvvс кофег байнга уугаад сурчихдаг. Жирэмсэн болсон хойноо ч нөгөө л кофегоо уусаар байдаг. Харин тархи сэргээдэг хэмээн бидний уух дуртай кофе жирэмсэн эхчvvдэд маш муугаар нөлөөлдөг байна. Учир нь кофе vр зулбах магадлалыг хоёр дахнн нэмэгдvvлдэг аж. Vр тогтсон эхний хэдэн саруудад ураг маш эмзэг байдаг бөгөөд энэ vед болгоомжтой байх нь хамгаас чухал юм. Хэрэв та кофенд vнэхээр дуртай бол өдөрт кофеныхоо хэмжээг 200 миллиграммаас хэтрvvлэхгvй байх буюу 283 грамм кофе уухад л хангалттай гэнэ. Ер нь жирэмсэн vедээ кофеноос бvрэн татгалзах нь хамгийн зөв сонголт гэдгийг ээж болох гэж байгаа бvсгvй танд зөвлөж байна.
Гоо сайхны бvтээгдэхvvнээс болж өгвөл татгалз
Эмэгтэй хvн жирэмсэн болмогцоо л өөрийгөө галбираа алдаж муухай болно гэж ойлгодог. Vнэндээ бол тийм биш. Жирэмсэлсний дараа ч гоё, сайхан төрхөө хадгалж болно. Гэхдээ гоё сайхнаа хадгална гээд гоо сайхны бvтээгдэхvvнийг хамаагvй хэрэглэж болохгvй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэр дундаа хумс, уруулаа будаж, vнэртэй ус хэрэглэхээс аль болох татгалз. Учир нь эдгээр бvтээгдэхvvнvvд нь химийн өндөр найрлагатай, хурц vнэртэй байдаг. Уруулаа будсанаар зарим хорт бодис агаараар дамжин уруул дээр чинь наалдаж, шvлсээр дамжин хэвлийд орж хvvхдийг тань хордуулдаг. Хэрэв та жирэмсэн бол хөнгөхөн энгэсэг тавихад л болно. Болж өгвөл элдэв төрлийн оо энгэсгээс татгалзах нь зөв. Та байнга жирэмсэн байхгvй шvv дээ. Гоёх цаг мөдхөн ирнэ.
Хөхөндөө онцгой анхаарал хандуул!!!
Жирэмсэн эхчvvдийн хувьд хөхөө бэлдэх нь хамгийн чухал асуудал. Жирэмсний дунд хугацаанаас хойш хөхөн дээрээ зориулалтын эсвэл хvvхдийн тос тvрхэж, массаж хийх хэрэгтэй. Мөн хөхнийхөө толгойг сайтар илж гарган, хvvхдээ хөхvvлэхэд бэлтгэх нь зөв. Эртнээс ингэж бэлдэхгvй бол төрсний дараа хөхний толгой хагарч бvр сvvгvй болоход хvрч мэднэ. Бас хөхөө байнга цэвэр байлгах хэрэгтэй. Энэ нь таны хvvхдийн эрvvл мэндэд тустай гэдгийг анхаарах хэрэгтэй. Ер нь хvvхэд төрvvлнэ гэдэг бvсгvй хvнийг бие физиологийн төдийгvй нийгмийн байдлаа өөрчлөхөд хvргэдэг. Мөн жирэмсэн vедээ согтууруулах ундаанаас зайлсхийж, биеийн хэт хvнд ачаалал авахгvй байвал caйн. Цэвэр агаарт аль болох сайн явж, сэтгэл санаагаа тайван байлгах нь төрөхөд ямар нэг хvндрэл гарахаас тодорхой хэмжээгээр сэргийлдэг. Бас жирэмсэн vедээ уянгалаг, намуухан ая сонсож байвал хvvхдийн сэтгэхvйд эерэгээр нөлөөлдөг байна.
Жирэмсэн гээд их идэх хэрэггvй
Жирэмсэн хvн огтхон ч өлсөж болохгvй. Харин өлсөхгvй гээд тааралдсан бvхнээ их хэмжээгээр идэж болохгvй нь ойлгомжтой. Манайхан хоёр хvн юм чинь их идэх ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэвч их хэмжээгээр идэх нь эерэг нөлөө vзvvлдэггvй байна. Жирэмсэн эхчvvд хамгийн гол нь олон төрлпйн, аминдэмээр баялаг, байгалийн гаралтай бvтээгдэхvvн хэрэглэх ёстой. Хоолны төрөл зvйл олон байхын хэрээр vр хөврөлийн хөгжил сайн явагддаг байна. Өдөр тутмын хоол хvнсэнд сvv, тараг, бяслаг, аарц, мах. загас, өндөг зэргийг байнга хэрэглэх хэрэггэй. Сvv цагаан идээ их хэрэглэхийн хэрээр хvvхдийн ясны систем сайн хөгждөг гэнэ. Өдөрт 3-4 удаа өөр өөр төрлийн жимс идвэл сайн. Мөн хар талх идэх vед vр хөврөлийн мэдрэлийн систем сайтар хөгждөг. Өдөрт ойр ойрхон хооллож байх нь чухал. Хоол хvнснээс гадна жирэмсэн эхэд А аминдэм онцгой шаардлагатай байдаг. Ингэснээр хараа сайжирч, төрсний дараа сvv ороход ихээхэн ач холбогдолтой. Харин хэтрvvлж болохгvй гэдгийг анхаарах хэрэгтэй шvv.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8194426/49b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2089 Нэгийн давааны өмнө Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр маргалдав 2014-07-11 3354
2088 Монгол бөхийн сонин содноос 2014-07-11 3087
2087 Даваахүүгийн Баянбатын хонгор азарга түрүүллээ 2014-07-11 3286
» Жирэмсэн эмэгтэй танд зөвлөж байна 2014-07-10 3345
2085 suhbat avraga barildah n todorhoi bolloo 2014-07-10 3766
2084 Яах уу: Тэр үнэнээ хэлээд байвал... 2014-07-10 2974
2083 Амьдралд хайртай хүмүүсийн арай өөрөөр хийдэг 10 зүйл 2014-07-08 3251
2082 Гэрлэхээсээ өмнө хамтран амьдарч “үзэх”-ийн давуу ба сул тал 2014-07-08 3429
2081 Нийтлэг технологийн нэршлүүдийн ард орших жинхэнэ түүх 2014-07-08 2884
2080 Хүүхдээ тоглоомоор нь дамжуулан шилдэг бизнесмэн болгож болно 2014-07-05 2885
2079 Ер бусын онцгой амьтан тэжээдэг 20 алдартан 2014-07-05 3421
2078 Ер бусын онцгой амьтан тэжээдэг 20 алдартан 2014-07-05 3087
2077 Улаанбаатарыг “аварсан” тэврэлтийн баатрууд 2014-07-05 2988
2076 Ким бие давхар болжээ 2014-07-04 3502
2075 Хамгийн агуу хүүхэмсэг 10 эрийн тоонд Чингис хаан багтжээ 2014-07-04 3527
2074 Линдсей Лохан шүүхэд хандлаа 2014-07-04 3031
2073 Үсийг хурдан ургуулах 6 төрлийн эмийн ургамал 2014-07-01 3989
2072 Хүн хаздаг Луис Суарез уучлалт гуйв 2014-07-01 3489
2071 Бороо орсоны дараа 12 дахвар барилга нуржээ 2014-06-30 3535
2070 Наадмын сорилго барилдаанд Ц.Содномдорж түрүүллээ 2014-06-29 3630
배너신청
자생병원

배너신청