Бичлэгийн тоо 3,329

Хайртай залуу чинь худлаа ярьж чамайг мэхлэлгүй, илэн далангүй байж хамтдаа ярилцаж ойлголцдог байхыг чи юун түрүүнд хүснэ. Гэсэн ч заримдаа үнэнийг мэдсэний дараа “Мэдээгүй байсан бол дээр байсан юм” гэж бодох үе бий. Учир нь чи мэдсэнийхээ дараа аз жаргалгүй эсвэл дотроос чинь нэг зүйл “үнэнийг олж мэд” хэмээн хатгаад тогтож сууж чадахаа больчихсон хэрэг шүү дээ.

Яах уу: Тэр үнэнээ хэлээд байвал...

Намайг хуураач гэлтэй биш. Гэхдээ л надаас юугаа ч битгий нуугаарай гэж хэлэхэд ч хэцүүхэн үед... Оройтож ирсэн нөхөр чинь чамд хуучин найз охиноо гэрт нь хүргэчихээд ирлээ эсвэл яаралтай үед гэртээ ирээгүй хэрнээ найзуудтайгаа уулзсан гэвэл яах вэ?

Сөрөг шийдэл: Юуны түрүүнд тэвчихийн аргагүй үнэн байсан ч уурлаж болохгүй шүү. Учир нь чи энэ үед уурлах л юм бол түүнд цаашдаа үнэнээ хэлэхгүй байсан нь дээр юм байна гэж бодогдох болно. Нэг үгээр хэлэхэд өөртөө худал хэлэх нөхцөл байдал руу чи өөрөө түүнийг түлхэж байна гэсэн үг. Үнэнээ хэлвэл уурлах юм чинь тэгэж муудалцаж байснаас худлаа хэлээд чимээгүйхэн сууж байвал дээр гэж л боддог болно. Эсвэл тухайн үедээ юм хэлэхгүй ч ирээдүйд энэ асуудлыг хэрүүлийнхээ бай болгох нь бас л сөрөг шийдэл.

Эерэг шийдэл: Түүний хийсэн үйлдлийг эхнэр/найз бүсгүйнх нь зүгээс биш огт өөр хөндлөнгийн хүний нүдээр хараад үз. “Ммм, миний хайр сайн зүйл хийсэн байна. Бүсгүй хүн харанхуй шөнө яаж ганцаараа харихав дээ”, “Мэдээж энэ үйлдэл чинь ямар нэг шалтгаантай л байсан байлгүй дээ. Харин одоо бидэнд ийм ийм зүйл хэрэгтэй болохоор ингэж шийдэе” гэж хэлэх эсвэл ингэж хэлэх нь чамд жүжиглэж байгаа мэт, өөрийнхөөрөө биш санагдаад амнаас чинь гарахгүй байвал зүгээр л юу ч битгий хэл. Харин түүнийг яагаад чимээгүй байгааг чинь асуувал “Юу ч тохиолдсон чи минь намайг хуурахгүй юм байна даа гэж бодож байлаа. Чам шиг минь ийм мундаг найдвартай бас хайр татам залуу энэ дэлхийд байдаг болов уу?” гэх маягаар өөрт нь итгэж байгаагаа хэлээд хажуугаар нь магтаад ав. Бас хамгийн гол нь ирээдүйд ямар нэг зүйлээс болж зөрчилдсөн ч үүнийг сөхөх хэрэггүй шүү. Тэгэх л юм бол нөхөр чинь чамайг хоёр нүүртэй, худал хуурмаг нэгэн болгож хардаг болчихно. Тэгэхээр энэ удаагийн үйл явдлыг дотроо ч гаднаа ч асуудал болгох хэрэггүй байгаа биз?

Яагаад ингэх ёстой гэж? Тэр чамд үнэнээ хэлж байгаа нь маш сайн хэрэг. Чамайг тухайн болсон үйл явдалд дургүй байхыг мэдэлгүй ийм үнэнийг хэлнэ гэж байхгүй эсвэл чамайг өөрийг нь ойлгоно гэж найдсан болохоор үнэхээр зориг гаргаж, бодож тунгаан байж итгээд л хэлсэн байгаа. Тэгээд ч үнэхээр сайн эр хүний зангаар бүсгүй хүнийг орой ганцаараа явуулж төвдөлгүй хүргэж өгчихөөд эсвэл найздаа амлачихсан байсан болохоор яах ч аргагүй байсан ч юм билүү? Хамгийн гол нь үнэнээ хэлснийх нь төлөө битгий уурлаарай. Хачирхмаар тайван эсвэл сайшааж хүлээж авбал харин ч нөхрийн чинь чамайг хайрлах хүндлэх сэтгэл ундрах болно. Тэгээд ч энэ чинь нэг л удаагийн тохиолдол шүү дээ. Хэрвээ олон дахин давтагдаад ирвэл өөрөөр яригдаж болох л юм. Мөн хүн бүрийн нөхцөл байдар өөр болохоор дээр бичигдсэн зүйл нь шийдэл санал болгох л зорилготой бөгөөд “ингэ” гэж тулгаагүй юм шүү. Харин чиний хувьд нөхцөл байдал арай хүнд байгаа бол асуултын хариу энд бий.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8194416/7c5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2089 Нэгийн давааны өмнө Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр маргалдав 2014-07-11 3354
2088 Монгол бөхийн сонин содноос 2014-07-11 3087
2087 Даваахүүгийн Баянбатын хонгор азарга түрүүллээ 2014-07-11 3286
2086 Жирэмсэн эмэгтэй танд зөвлөж байна 2014-07-10 3345
2085 suhbat avraga barildah n todorhoi bolloo 2014-07-10 3766
» Яах уу: Тэр үнэнээ хэлээд байвал... 2014-07-10 2974
2083 Амьдралд хайртай хүмүүсийн арай өөрөөр хийдэг 10 зүйл 2014-07-08 3251
2082 Гэрлэхээсээ өмнө хамтран амьдарч “үзэх”-ийн давуу ба сул тал 2014-07-08 3429
2081 Нийтлэг технологийн нэршлүүдийн ард орших жинхэнэ түүх 2014-07-08 2884
2080 Хүүхдээ тоглоомоор нь дамжуулан шилдэг бизнесмэн болгож болно 2014-07-05 2885
2079 Ер бусын онцгой амьтан тэжээдэг 20 алдартан 2014-07-05 3421
2078 Ер бусын онцгой амьтан тэжээдэг 20 алдартан 2014-07-05 3087
2077 Улаанбаатарыг “аварсан” тэврэлтийн баатрууд 2014-07-05 2988
2076 Ким бие давхар болжээ 2014-07-04 3502
2075 Хамгийн агуу хүүхэмсэг 10 эрийн тоонд Чингис хаан багтжээ 2014-07-04 3527
2074 Линдсей Лохан шүүхэд хандлаа 2014-07-04 3031
2073 Үсийг хурдан ургуулах 6 төрлийн эмийн ургамал 2014-07-01 3989
2072 Хүн хаздаг Луис Суарез уучлалт гуйв 2014-07-01 3489
2071 Бороо орсоны дараа 12 дахвар барилга нуржээ 2014-06-30 3535
2070 Наадмын сорилго барилдаанд Ц.Содномдорж түрүүллээ 2014-06-29 3630
배너신청
자생병원

배너신청