Бичлэгийн тоо 3,329
Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын тав дахь удаагийн шалгаруулалт гараанаасаа гараад хагас жилийг үдэж байна. Жилд нэг удаа, сэтгүүлч Ц.Балдоржийн төрсөн өдрөөр олгож байх энэхүү нэр хүндтэй, томоохон шагналын шалгаруулалтыг “Балдорж” сангаас зарлаж, дүгнэдэг болсоор дөрвөн он улирчээ.

Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүл зүйн армид данстай нийт сэтгүүлчдийг хамардаг энэхүү шагнал, шалгаруулалт Монголын сэтгүүл зүйд хүндтэй байр эзэлдэг, хэн БАЛДОРЖ шагналын эзэн болж, “Шилдэг арав”-т аль нь шалгарах бол хэмээн сэтгүүлчид маань хүсэн хүлээдэг болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн наадмын тэргүүн магнайд “Үндэсний шуудан” сонины Б.Ганчимэг, Г.Отгон баяр, “Өнөөдөр”-ийн Д.Оюун-Эрдэнэ, “Өдрийн сонин”-ы Ж.Гангаа нар “хурдалж”, БАЛДОРЖ шагналтан хэмээх тодотголыг нэрийнхээ өмнө бичих эрхтэй болсон билээ. Харин тав дахь удаагийн БАЛДОРЖ шагналтан хэн болох бол?

Энэ асуултын хариу хагас жилийн дараа буюу ирэх есдүгээр сард тодорхой болно. Шилдэг бүтээлийн эздийг тодруулахын тулд Шүүгчдийн зөвлөл жилд дөрвөөс доошгүй удаа хуралдаж, уралдаанд ирүүлсэн бүтээл үүдийг шүүн тунгаадаг. Тав дахь удаагийн шалгаруулалтын эхний үе шатыг дүгнэх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Хоёр дахь шатны шалгаруулалт саяхан, гуравдугаар сарын сүүлчээр болов. Оролцогчдын тоо өмнөх шалгаруулалтынхаас нэмэгдсэн нь энэ удаа гийн шалгаруулалтын үеэр анзаарагдав. Ялангуяа телевизийнхэн нэлээд олуулаа ирж. Олзуурхууштай нь үзэгч, уншигчдын талархлыг хүлээсэн, мэргэжлийн түвшинд бүтээгдсэн бүтээлүүд дийлэнх нь байв. Гэхдээ бусдаасаа илт ялгарсан, онцгойрсон, гарцаагүй шилмэл гэж хэлж болох бүтээл үндсэндээ алга байна гэж Шүүгчдийн зөвлөл үзлээ. Нэгэн жигд түвшний бүтээлүүд байсан учраас шилдэг хорийг тодруулахад шүүгчдэд нэлээд хүндрэлтэй байв бололтой.

Тэгэхээр зөвхөн эхний арвыг хамгийн шилдэг нь гэж хэлэх боломжгүй юм. Шилдэг 20-д шалгарсан бүтээл үүдийн аль нь ч эхний аравт ороод ирэхэд гайхахааргүй байсан нь бас нэгэн онцлог гэж хэлж болно. Нэгэнт дүгнэж, цэгнэж байгаа уч раас шүүгчдийн тавьсан онооны дарааллаар шилдэг арвыг жагсаалаа. Эхний 15-д багтсан бүтээлүүд л гэхэд хоорондоо тун цөөн онооны зөрүүтэй бай сан нь өрсөлдөөн тун ширүүн байсныг нотлох биз ээ. Дараагийн, гурав дахь шатны шал гаруулалт ирэх зургадугаар сард болно. Тэндээс барианы зурхай нэлээд тод харагдах биз ээ.

Гэхдээ бүтэн жилийн дотор бичсэн ганц л шил дэг бүтээлээр шагнал авах боломж той учраас сүүлчийн шалгаруу лалт болтол өрсөлдөөн дундрахгүй нь ойлгомжтой. Есдүгээр сар хүр тэл бас ч гэж хугацаа байна. Тиймээс энэ удаагийн шилдэг 20-д нэр нь ороогүй сэтг үүлч ч БАЛДОРЖ шагналын эзнээр тодорч болно. Тэгэхээр эр хэм сэтг үүлч та бүхэн минь үзгээ хурц лаарай, үгээ шившээрэй хэмээн хүсье. 

Шилдэг арвын ард жагссан хоёр дахь аравт (авсан онооны дарааллаар)

11. П.Алтанцэцэг МҮОНТ “Нуурын Дулмаа” хөрөг, “Баян-Айрагийг тойрсон бараан сүүдэр” теле нийтлэл

12.Х.Болормаа “Өнөөдөр” сонин “Украины Ерөнхийлөгчийг хордуулсан бодисоор монголчууд амьсгалж байна”, “Хоолонд нуугдсан хор” нийтлэл

13.Э.Хүрэлбаатар “Өдрийн сонин” “Хүүгээ тэвэрсэн эх үхэлтэй тэмцэж явсаар хил давжээ” сурвалжлага

14.Х.Бүрэнтогтох “Үндэсний шуудан” сонин “Үндэсний энергетик”, “Талцал ба хэлцэл” нийтлэл

15. МҮОНР-гийн “Хурд” агентлаг “Баримт” Эрэн сурвалжлах радио нийтлэлийн баг

16. О.Отгонжаргал МҮОНТ “Эх сурвалж: Усгүй Монгол” цуврал, “Хүний эрх-миний эрх” теле нийтлэл

17. ЕТВ “Fact expert” тойм нэвтрүүлэг

18. Т.Үүрцайх, Н.Чингис МҮОНТ “Намайг ирээдүй гэдэг” нэвтрүүлэг

19. П.Дэмбэрэл “25 дугаар суваг” телевиз “Амьдрал аа гэж...” цуврал нэвтрүүлэг

20. Р.Оюунжаргал “Өдрийн шуудан” сонин “Соёлын төв өргөөг хошин шогийн ордон болгоё” нийтлэл

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7179995/62d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

“Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ [1]

  • 2013-05-06
  • Уншсан 12897

JCB КАРТЫГ МОНГОЛД АШИГЛАНА

  • 2013-05-23
  • Уншсан 12885

ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА

  • 2013-05-02
  • Уншсан 12885

МИАТ компанийн онгоц Москвад саатлаа

  • 2013-03-26
  • Уншсан 12865

ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

  • 2013-04-05
  • Уншсан 12857

Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ

  • 2013-05-23
  • Уншсан 12838

“МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА

  • 2013-02-05
  • Уншсан 12818

ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ

  • 2013-04-29
  • Уншсан 12815

Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ

  • 2013-03-18
  • Уншсан 12796

Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ

  • 2013-03-20
  • Уншсан 12790

Монгол залуус орон зайн цэнэглэгч бүтээжээ

  • 2013-05-23
  • Уншсан 12784

ХАКҮХО АСАШЁОРЮҮТЭЙ ЗЭРЭГЦЛЭЭ

  • 2013-05-27
  • Уншсан 12768

Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling”

  • 2013-03-26
  • Уншсан 12756

Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна

  • 2013-04-18
  • Уншсан 12749

Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь

  • 2013-04-12
  • Уншсан 12724

08.03-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс

  • 2010-08-06
  • Уншсан 12702

Авичи Монголыг сонирхож байна

  • 2013-04-30
  • Уншсан 12701

МОНГОЛ ЖИЙНС [1]

  • 2013-04-16
  • Уншсан 12669

МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно

  • 2013-03-13
  • Уншсан 12652

Монголд тоглоод Гиннест орно

  • 2013-04-30
  • Уншсан 12632
배너신청
자생병원

배너신청