Бичлэгийн тоо 3,329

 Хакүхо энэ башёд түрүүлснээр 25 дахь удаагаа Эзэн хааны цомыг гардан авлаа. Одоо түүнд их аварга Чиёоноүмигийн 31, Тайхогийн 32 түрүүг гүйцэх зорилт шинээр гарч ирж байна.

Мэргэжлийн сүмогийн Зуны тэмцээн сүүлийн үед гараагүй өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өнгөрлөө. Тэмцээний 14 дэх өдөр нэг ч унаагүй тэргүүлж явсан их аварга Хакүхо, озэки Кисэносато нар хоорондоо таарч барилдсан. Кисэносатод хэдийгээр барьц алдсан ч ялсан Хакүхо барилдааны дараа “Үзүүр түрүүний барилдаан шиг л сайхан барилдаан боллоо. Ийм муу барьцтай байж Кисэносатог ялна гэдэг би ямар ч гэсэн нэг, хоёр дахин илүү байна гэсэн үг. Гэхдээ Кисэносато сайжирсан байна” гэж өрсөлдөгчөө магтаад ёкозүна болоход хамгийн ойр байгаа бөх бол Кисэносато гэж цухуйлгаад авсан.

Харин ялагдсан арсланг хувцас солих өрөөнд нэгэн сайн мэдээ угтсан нь Сүмогийн холбооны тэргүүн Китаноүмигийн үг байлаа. Китаноүми “Холбооны дүрэм ёсоор хоёр тэмцээн дараалан түрүүлсэн юм уу, үзүүрлэсэн бөхөд ёкозүна цол өгдөг. Тиймээс Кисэносато энэ тэмцээнд түрүүлж чадахгүй байлаа ч 14 ялаад ирэх тэмцээнд сайн барилдвал ёкозүна болгох талаар ярих болно” гэж мэдэгдсэн юм. Харин энэ үг Кисэносатод дарамт болсон бололтой сүүлийн өдөр озэки Котошёогикүд маш амархан түлхүүлэн ялагдсан. Ингэснээр ёкозүна Хакүхо түрүүлэх нь тодорхой болж, 25 дахь удаагаа Эзэн хааны цомыг гардан авлаа.

Харин Сүмогийн холбооны тэргүүн Китаноүми Кисэносатогийн 13 ялалтыг үзүүрлэсэн амжилт гэж үзэж болно, гэхдээ ирэх Нагоягийн тэмцээнд маш сайн барилдан, түрүүлж байж л ёкозүна болно доо гэж хэлсэн нь түүнд найдвар бага ч гэсэн үлдсэнийг харууллаа. Хоёр жил завсарласны эцэст Токиод түрүүлсэн Хакүхогийн хувьд Асашёорюүгийн 25 түрүүтэй зэрэгцлээ. 10 удаа ганц ч уналгүй түрүүлсэн нь сүмогийн түүхэнд нэгт бичигдэж байна. Одоо түүнд их аварга Чиёонофүжигийн 31, Тайхогийн 32 түрүүг гүйцэх зорилт шинээр гарч ирж байна.

Энэ тэмцээнд барилдсан хоёр сэкивакэ, хоёр комүсүби болон маэгаширагийн 4 хүртэлх бөхчүүдээс маэгаширагийн нэгт бичигдсэн Миёогирюүгээс бусад нь тавин хувийн амжилт үзүүлж чадаагүй тул ирэх тэмцээний банцүкэ хэрхэн гарах нь ихээхэн сонирхол татаж байна. Зуны тэмцээний уран барилдааны шагналыг 1 аварга, 2 озэкиг унагаасан Миёогирюү хүртэж, дайчин барилдаан, гарамгай барилдааны шагналыг авах бөх гарсангүй.

Болгар арслан Котоошюү тэмцээний сүүлийн өдөр озэки Какүрюүгээр найм дахь ялалтаа аван, озэки цолоо хадгалан үлдэж чадлаа. Жюүрёод Садогатакэ дэвжээний Котоюүки (13-2), макүшитад Отакэ дэвжээний египет бөх Осүнаараши (7-0), санданмэд Ойтэказэ дэвжээний Дайэйшёо (7-0), жониданд Миягино дэвжээний Ишимүра (7-0), жонокүчид Сакайгава дэвжээний Шинэйяма (7-0) нар тэргүүллээ. Долдугаар сарын тэмцээнд манай Тамаваши дээд зиндаанд эргэн орох нь тодорхой болсон. Харин зүүний хоёроос барилдсан Таканоива макүүчид гарах эсэх нь дээрээс хэдэн бөх унах эсэхээс шалтгаалах болоод байгаа. Учир нь ирэх тэмцээнд Өвөрмонголын Соококүрай макүүчигийн 15-д бичигдэхээр болоод байгаа билээ.

Макүшитад түрүүлсэн Осүнаараши ирэх Нагоя башёд жюүрёод дэвших нь гарцаагүй болсон. Тэрбээр макүшитагийн 7-д байгаа ч Сүмогийн холбооны дүрэмд макүшитагийн эхний 15-д бичигдсэн бөх 7 ялахад жюүрёод дэвшинэ гэж заасан байгаа тул Африкийн анхны цолтой бөх болох нь мадаггүй. Осүнаараши жюүрёогийн 13 дахь бөх Акисэямаг ялж, зиндаандаа түрүүлсэн билээ. Мөн зүүний нэгээс босч барилдсан Сэйро А.Өнөболд тав ялсан тул жюүрёод гарах болсон. Харин макүшитагийн зүүний гурваас босч барилдсан өнгөрсөн жилийн сонирхогчдын сүмогийн ёкозүна, Хаятэказэ дэвжээний Эндо тав ялснаар бас зиндаа ахиж магадгүй болоод байна.

Зүүн                                                   Баруун
Хакүхо 15-0              Ёкозүна               Харүмафүжи 11-4
Кисэносато 13-2       Озэки                  Какүрюү 10-5
Котошёогикү 11-4     Озэки                  Котоошюү 8-7
Гоэйдо 7-8               Сэкивакэ             Барүто 3-5-7 гэмтэл
Точиоозан 6-9           Комүсүби           Окиноүми 4-11
Миёогирюү 11-4        Маэгашира1      Аминишики 6-9
Китатайки 4-11            2                     Точиношин 2-13
Такарафүжи 6-9          3                     Аран 4-11
Аойяма 5-10               4                     Тоёоношима 7-8
Шёохозан 8-7              5                     Такаясү 8-7
Ёшиказэ 7-8               6                      Такэкэзэ 9-6
Фүжиазүма 8-7           7                     Жёокорюү 4-11
Токитэнкү 10-5            8                     Саданофүжи 7-8
Кёкүтэнхо 9-6             9                      Икиой 9-6
Чиёотайрюү 10-5        10                    Тоёохибики 8-7
Шёотэнро 5-10            11                   Гагамарү 11-4
Ваканосато 6-9           12                    Кёкүшюүхо 5-5-5 гэмтэл
Дайдо 8-7                   13                   Масүнояма 7-8
Кайсэй 8-7                  14                   Чиёоотори 6-9
Чиёонокүни 9-6           15                     Хомарэфүжи 5-10
Азүмарюү 6-9             16                     Дайкихо 3-12

МОНГОЛЫН БӨХЧҮҮД

Жюүрёо

Зүүн-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 11-4
З-2 Таканоива А.Баасандорж 8-7
З-4 Асасэкирюү Б.Дашням 5-10
Б-9 Ониараши Ө.Өлзийжаргал 7-8
Б-13 Кагамио Б.Нанжид 12-3

Макүшита

З-1 Сэйро А.Өнөболд 5-2
З-2 Сакигакэ Я.Баттүшиг 3-4
Б-4 Араваши Э.Дөлгөөн 3-4
Б-6 Сэншёо Э.Баярбат 3-4
Б-10 Вакамишёо Г.Ган-Эрдэнэ 6-1
Б-12 Рюүонами Б.Буянжаргал 3-4
З-32 Чиёошима Г.Мөнхсайхан 4-3
Б-34 Широнорюү Э.Одгэрэл 4-3
З-43 Тайка С.Шаравнямбуу 6-1
Б-57 Тоорүгава Д.Ууганбаатар 4-3

Санданмэ

З-2 Рюүо Э.Санчирболд 3-4
Б-11 Аратоши В.Цэрэндорж 3-4
Б-28 Дайонами Б.Ууганбаяр 4-3
З-50 Такакасүга Э.Энхманлай 4-3

Жонокүчи

Б-5 Дайшёохо Ч.Шижирбаяр 6-1

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7315176/2a4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3229 “Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ [1] 2013-05-06 12897
3228 JCB КАРТЫГ МОНГОЛД АШИГЛАНА 2013-05-23 12885
3227 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
3226 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
3225 ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12857
3224 Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ 2013-05-23 12838
3223 “МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА 2013-02-05 12818
3222 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
3221 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
3220 Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ 2013-03-20 12790
3219 Монгол залуус орон зайн цэнэглэгч бүтээжээ 2013-05-23 12784
» ХАКҮХО АСАШЁОРЮҮТЭЙ ЗЭРЭГЦЛЭЭ 2013-05-27 12768
3217 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
3216 Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна 2013-04-18 12749
3215 Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь 2013-04-12 12724
3214 08.03-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-06 12702
3213 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
3212 МОНГОЛ ЖИЙНС [1] 2013-04-16 12669
3211 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
3210 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
배너신청
자생병원

배너신청