Бичлэгийн тоо 3,329

Тэрэлжийн “UB-2” амралтын газрын нов ногоон талбай урган ядаж буй нялх ногооны өнгөнөөс зэгсэн тод харагдана. Тэнд цохиур агсаж, жижигхэн цагаан бөмбөг барьсан хүмүүс цугласан байх бөгөөд ээлжит наадгай биш энд ямар нэгэн чухал арга хэмжээ болох гээд байгаа нь илт. Хэрээнүүд ч бас хоцролгүй иржээ. бөмбөг шүүрч зугатдаг, тэмцээн уралдааныг будилаантуулж орхидог гайхал хэрээнүүд хүртэл цагаасаа хожимдолгүй ирсэн нь Монголд гольфын улирал эхэлснийг зарладаг, түүчээ уралдаан болох Монголын гольфын холбооны тэрг үүлэгч гишүүн, СГЗ Ц.Балдорж агсны нэрэмжит гольфын тэмцээн эхлэх гэж буйн дохио ажээ.

Гадаа +15 хэмийн дулаан, бага зэргийн салхитай гэсэн цаг агаарын мэдээ энд цугласан хүн бүрийн сэтгэлийг сэргээж байв. Гольфын улирлын түүчээ нь болж, хаврын эхээр зохиогддог болохоор урьд жилүүдэд хүйтэн байсан тухай энэ зуур хүмүүс ярилцана. “Өнөөдрийн цаг агаар Балыг маань санагдуулам байна” гэж эдийн засагч Д.Жаргалсайхан хэлэв. “Заан тэрэлж” гольфын клубийн ерөнхийлөгч Ч.Ганболд ч гэсэн санал нэг байлаа. Ц.Балдорж агсантай хамтран Монголд гольфын спорт хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн гольфын клуб үүсгэн байгуулж байсан тэдэнд энэ тэмцээнийг зохион байгуулах, бас оролцох хүндтэй шалтгаанууд олон бий. Ийнхүү 18 нүх өртөөлөн, зургаан км туулах гольфын улирлын нээлтийн тэмцээн эхэллээ. Гольфийг өөрөө өөртэйгөө тоглодог спорт гэдэг. Тоглогч өөрийгөө хянаж, өөртөө босго тогтоож, өөртэйгөө тэмцэлддэг болохоор тэр аж.

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 50 гаруй, эмэгтэй таван тамирчин өөртэйгөө тоглохоор болсон юм. Тоглолтын талбайгаас “Nice ball” гэх үг л олон сонстож байсан нь тэмцээн сонирхолтой болж байгаагийн илрэл ажээ. “Монголын цаг агаар, байгаль нь гольф тоглоход хамгийн тохиромжтой гэдэг. Үүнийг Бал маань анзаарч хараад, Тэрэлжийн энэ хэсэг газрыг гольф тоглоход аятай болгох гэж хөрөнгө оруулж, “Заан Тэрэлж” клубийг байгуулсан нь өнөө хэр зогсолгүй явж байна. Энэ жил залуус олноороо оролцож байна. Тэднийг энэ спортыг өндөр түвшинд хүргэх байх гэж итгэдэг” хэмээн Ч.Ганболд ярьсан.

Тоглолтоо дууссаных нь дараа түүнтэй уулзахад “Би өнөөдөр сайхан тоглолоо. Харин яаж тоглосон тухайгаа ярихаа байя” гээд инээсэн юм. Амьд мэнд хэрнээ амьгүй мэт нунж дорой аж төрдөг хүмүүс байдаг. Гэтэл одоо бидний дунд байхгүй мөртлөө үйл хэрэг нь өнөө хэр үргэлжилж, үзэл бодол нь мөнх үлдсэн хүмүүс ч бий. Энэ өдөр тэмцээнд оролцож буй эрхмүүд Ц.Балдорж агсныг дурсан яриа дэлгэж байхыг нь хараад ийн бодсон хэрэг. Яргуй ургахад хавар ирснийг бид мэдэрдэг шигээ Ц.Балдорж агсны нэрэмжит тэмцээн болоход Монголд гольфын улирал эхэлжээ гэдгийг мэддэг болсоор найман жилийг үдсэн байна.

Тэмцээний шилдгүүд

I- Ч.Мөнхбат– 84 оноо

II- н.Мэндсайхан -85 оноо

III- Ом Жи Ван – 86 оноо

Эмэгтэйчүүдийн төрөлд

I – А.Энэрэл

“Handicap”

I- Б.Нэмэхбаатар (-3)

II- Ли Сил Вонг (0)

III- Н.Цогтоо (+3)

Longest (хамгийн хол цохисон)

Д.Ганболд – 243 метр

Nearest to pin (нүхэнд хамгийн ойрхон цохисон)

Күк Жунг Ёол – 5.88 метр


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7259717/542/trackback

gutal

2013.05.13 23:57:55
*.44.251.163

amjilt husie

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
» “Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ [1] 2013-05-06 12897
3228 JCB КАРТЫГ МОНГОЛД АШИГЛАНА 2013-05-23 12885
3227 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
3226 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
3225 ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12857
3224 Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ 2013-05-23 12838
3223 “МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА 2013-02-05 12818
3222 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
3221 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
3220 Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ 2013-03-20 12790
3219 Монгол залуус орон зайн цэнэглэгч бүтээжээ 2013-05-23 12784
3218 ХАКҮХО АСАШЁОРЮҮТЭЙ ЗЭРЭГЦЛЭЭ 2013-05-27 12768
3217 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
3216 Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна 2013-04-18 12749
3215 Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь 2013-04-12 12724
3214 08.03-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-06 12702
3213 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
3212 МОНГОЛ ЖИЙНС [1] 2013-04-16 12669
3211 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
3210 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
배너신청
자생병원

배너신청