Бичлэгийн тоо 3,329

 Японы Саппоро хотын мэргэжлийн хөлбөмбөгчин Ито Дан Монголын лигт хүч үзэх болсноо мэдэгдлээ. Манай хөлбөмбөгийн лигт Японы тоглогч хэд хэд байсан ч Ито Дан шиг хөлбөмбөгч ирж байгаагүй юм. Учир нь Монгол түүний хувьд лигт нь хүч үзсэн 16 дахь орон болох гэнэ. 16 орны мэргэжлийн лигт тоглож үзсэн хөлбөмбөгч дэлхийд бараг байхгүй гэх бөгөөд Ито Дан хэвлэлийн хурал дээр “Монголд амжилттай сайхан тоглоод дараа нь Гиннесийн номонд бүртгүүлэх бодолтой байгаа. Манай Японд элгэмсэг дотно ханддаг энэ оронд хөлбөмбөг тоглох сон гэж эртнээс бодож явсан” гэж ярьсан байна.

Ито Дан энэ 2001 оноос эхлэн Азийн орнуудад тоглож эхэлжээ. Энэ жилийн хоёрдугаар сараас Филиппинд тоглож, гэрээгээ сунгах санал хүлээж авсан ч Монголыг сонгосон байна. Монголын аварга “Эрчим” багт намтар, тоглолтын бичлэгээ явуултал түүний ур чадвар, гадаадын лигт олон жил тоглосон туршлага үнэлэгдэн гэрээ байгуулахаар болжээ. Ито Дан удахгүй Монголд ирж, ирэх сарын 1-эд эхлэх Нийслэл лигийн тэмцээнд оролцоно. “Эхний тоглолтдоо гоол хиймээр байна” гэж ярих 37 настай Ито Даны Монгол дахь аялал эхлэх гэж байна.

Нэр: Ито Дан

Төрсөн огноо: 1975 оны 11 сарын 3

Төрсөн газар: Япон Хоккайдо Саппоро

Өндөр: 1.73 м

Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч

Тоглосон багууд

Он                    Баг                                  Улс

1998–1999       Бруммел Сэндай           Япон

2000                 Саппоро Шюүкүдан      Япон

2001                 Вүдлэндс Велингттон   Сингапур

2002                  Уэст Гэйт                     Австрали

2003                  Сайгон Порт                Вьетнам

2004                   Кичэ                             Хонконг

2004                   Саба                           Тайланд

2004                    Кичэ                            Хонконг

2005                    Пенанг                       Малайз

2005–2006          КАФ                            Бруней

2006                    Валенси                    Мальдив

2006                    КАФ                           Бруней

2006                    ДПММ                        Малайз

2007–2008           КАФ                           Бруней

2008                     Туэн Мүн Прогоал    Хонконг

2009                      Виндсор Арч Ка       Макао

2009-2011              Чурчилл Бротэрс     Энэтхэг

2011                       Ракапүра Юнайтэд   Мьянмар

2011-2012               Мананг                     Балба

2012-2013              Бүйлд Брайт Юнайтэд       Камбож

2013-                  Грин Арчерс Юнайтэд       Филиппин

2013-                  Эрчим                             Монгол

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7245316/a68/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3229 “Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ [1] 2013-05-06 12897
3228 JCB КАРТЫГ МОНГОЛД АШИГЛАНА 2013-05-23 12885
3227 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
3226 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
3225 ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12857
3224 Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ 2013-05-23 12838
3223 “МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА 2013-02-05 12818
3222 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
3221 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
3220 Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ 2013-03-20 12790
3219 Монгол залуус орон зайн цэнэглэгч бүтээжээ 2013-05-23 12784
3218 ХАКҮХО АСАШЁОРЮҮТЭЙ ЗЭРЭГЦЛЭЭ 2013-05-27 12768
3217 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
3216 Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна 2013-04-18 12749
3215 Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь 2013-04-12 12724
3214 08.03-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-06 12702
3213 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
3212 МОНГОЛ ЖИЙНС [1] 2013-04-16 12669
3211 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
» Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
배너신청
자생병원

배너신청