Бичлэгийн тоо 3,329
Өчигдөр буюу 25-ны өглөө 07.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух ёстой байсан МИАТ компанийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэг Москвад саатсан байна. Москва орчимд цаг агаар муу, хоёр өдөр цас орсон тул Шереметьево нисэх буудлын нислэг хоёр өдөр зогссон аж. Харин МИАТ компанийн агаарын хөлөг гурав дугаар сарын 24-нд Монголын цагаар 03.50 цагт Берлинээс Москва руу хөөрч Шереметьево нисэх буудалд газардсан бөгөөд тус нисэх буудлаас “Чингис хаан” нисэх буудал руу хөөрөх үед онгоцонд техникийн саатал гарсан байна.

МИАТ компанийн Нислэгийн шуурхай мэдээллийн удирдлагын төв онгоц саатсан тухай мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч, техникийн саатлыг засах сэлбэг хэрэгслийг “Аэрофлот” компанийн онгоцоор хүргүүлсэн. ОМ136 нислэг орой “Чингис хаан” нисэх буудалд газардана. Нислэг саатсаны улмаас хуваарьт нислэгээр зорчиж явсан 120 гаруй зорчигч Шереметьево нисэх буудалд өнжсөн. Москвад цаг агаар муудаж, олон нислэг саатсан тул зорчигчдыг байрлуулах буудлын хүрэлцээ муу байсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7152286/434/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청