Бичлэгийн тоо 3,329
Австралийн залуу найруулагч Бенж Бинкс орчин үеийн Монголын хөгжмийн ертөнцөд хип хопын эзлэх байр суурь, хөгжил болоод уран бүтээлчид, граффит урлагийн тухай өгүүлэх “Mongolian bling” нэртэй баримтат кино бүтээжээ. Уг киноны зураг авалт өнгөрсөн жилийн сүүлчээр дууссан байна. Кинонд реппер Gee, Quiza болон “Хар сарнай” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид оролцжээ.
Тэгвэл
өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон “Азийн киноны долоо хоног”-ийн үеэр
уг киног танилцуулсан нь олон орны уран бүтээлч, үзэгчдээс өндөр
үнэлгээ авсан аж. Монголын хип хопчдыг сурталчлах “Mongolian bling” кино
ирэх сараас Хятадын Шанхай, Канадын Торонто, Английн Лондон, Америкийн
Сан-Диего зэрэг хотод нээлтээ хийхээр болжээ.