Бичлэгийн тоо 3,329

Монголчууд бөхөөс өөр төрлөөр олимпийн медаль хүртэж болохыг нотолсон гавьяатан бол “Сөүл 88” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, ХХ зууны Монголын шилдэг боксчин Нэргүйн Энхбат билээ. Түүнд баярласан сэтгэлээ илэрхийлж ”Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” хэмээх сайхан дуугаа зохиосон гэдэг.

“Том” хэмээх Н.Энхбат 1979-89 онд боксын шигшээ багийн гишүүн байхдаа “Найрамдал 84” наадмын мөнгө, Москвагийн Сайн санааны тоглолтын хүрэл, Азийн АШТ-ээс 1989 онд алт, 1987 онд мөнгө, Румыний “Алтан бүс” тэмцээнээс 1984, 1986 онд алт, 1983 онд мөнгө, Германы Халлегийн “Химийн цом”-оос 1983,1986 онд алт,1985 онд мөнгө, “Сөүл 88” олимпоос хүрэл медаль хүртсэний дээр УАШТ-д зургаан удаа түрүүлж байжээ. Түүнчлэн тэрбээр 1980-аад оны дундуур дэлхийн шилдэг боксчдын жагсаалтад зургаан жилийн турш III-VII байрт бичигдэж явсан юм. Алс холын Америкт төвхнөөд цөөнгүй жилийг үдсэн түүнийг эх орондоо ирээд байхад нь манай сурвалжлагч уулзаж ярилцжээ.

-Боксын спортод хэрхэн хөл тавьснаа эргэн дурсахгүй юу?

-Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн төрсөн эгчийнх Төмөр замд манай хөрш айл байлаа. Банди багш гэрийнхэндээ хэлэлгүй боксын тэмцээнд явна, бээлийгээ манайд нууна. Тэгж л тэр агуу хүнтэй танилцаж байлаа. Сургуулийн анд Н.Нарантуяагийн санал болгосноор долоо хоногийн бэлтгэл хийгээд “Замчин” нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ийн жинд өрсөлдөж, гурав ялж түрүүлчихдэг юм байна. Тэгээд 1979 оноос Банди багшийн секцэнд явж эхэлсэн. Багш “Хичээлдээ дунд авсан бол дугуйландаа битгий ирээрэй” гээд байнга сурлагын дэвтэр үзнэ. “Замчин”-д гурван сар хичээллэсний дараа В.Батбаяр багш намайг улсын шигшээ багт авсан. Надад боксын “А”-г заасан багш бол Д.Банди, их спортын амжилтад хөтөлсөн хүмүүс бол В.Батбаяр, Х.Алтанхуяг нар.

-Таныг торгон ирэн дээрээ байх үед буюу 1984 онд Лос-Анжелесийн олимпийн наадмыг социалист орнууд бойкотлосон. Хэрвээ оролцсон бол медаль хүртэх, цаашлаад түрүүлэх байсан гэж хүмүүс ярьдаг...

-1984-86 он миний бэлтгэлжилт, амжилтын оргил үе байсан. Тэр жил социалист орнууд олимпийн дайтай “Найрамдал 84” наадмыг зохион байгуулсан. Боксын тэмцээн Кубын Гавана хотноо болоход би мөнгөн медаль хүртсэн. Тэмцээн 16 мянган хүний суудалтай “Cidad Deporeiva”ордонд болж, Кубын агуу удирдагч Фидель Кастро миний тоглолтыг үзэж байлаа. Би аваргын төлөө дэлхийн хошой аварга Анхель Эррератай тоглож, 2:3-аар хожигдсон юм. Энэ тоглолтын дараа Эррера зодог тайлна гэж зарлаж сүржигнээд л. Ийм нөхцөлд хожигдолгүй яахав. Одоо ч Кубад зорчсон монголчуудаас тэндхийн боксын хууччууд, бүр таксины жолооч нь хүртэл намайг асууж сурагладаг гэж сонсож байсан.

-Мөн 1986 оны ДАШТ АНУ-ын Рено хотноо зохиогдоход манайхан үзэл суртлын улмаас оролцоогүй. Танд ялагдаж байсан гурван боксчин медаль хүртсэнийг сонсоод юу бодогдож байв?

-Хөрөнгөтөн орон гээд ДАШТ-д явуулаагүй. Тэр жил 60 кг-ийн жинд Кубын Адольфо Орта алт, Венесуэлийн Энгелье Петроса мөнгө, Румыны Емил Чупренки хүрэл медалийн эзэд болсон. Би тэр тэмцээнээс ердөө сар хагасын өмнө тэр гурвыг ялчихсан байсан болохоор дотроо харамсаж л суусан. Түрүүлдэг Орто бид хоёр нэг нэгнээ тус бүр хоёр ялаад байсан. Би 1982 онд Болгарын Ямбол хотноо зохиогдсон Странжатын цом, 1985 оны “Химийн цом”-д түүнд ялагдсан ч 1986 оны “Химийн цом”, Румыний “Алтан бүс” тэмцээнүүдэд Ортог хожсон. Түүнээс хойш Орто гурван удаа дэлхийн аварга болж, боксын түүхэнд нэрээ мөнхөлсөн дөө. Манайх Яргайтын Богинод төрийн шагналт, ардын уран зохиолч С.Дашдооров гуайнхтай хөрш зусдаг байлаа. Зохиолчийн гэр бүлийн хүн Итгэл эгч Монголын радиогийн англи хэл дээр явуулдаг нэвтрүүлгийг бэлтгэдэг байсан юм. Тэр 1986 онд мэргэжил дээшлүүлэхээр Лондон явахдаа “Монголын боксчин ирээгүй тул би дэлхийн аварга боллоо” гэсэн Ортогийн ярилцлага бүхий сониныг надад авчирч өгч билээ. Дэлхийн шилдэг боксчин нэр зааж, үнэлсэн болохоор тухайн үедээ гайгүй байсан бололтой.

-Бас 1987 онд Кувейтэд болсон Азийн АШТ-ий финалд та луйвардуулж хожигдсон гэдэг...

-Тивийн аваргад Ц.Амаржаргал 54, Н.Баярсайхан 57, би 60 кг-ийн жинд тоглох удирдамжтай байсан. Тэмцээний өмнө жин их хассанаас Ц.Амаржаргалын бөөр өвдөөд болдоггүй. В.Батбаяр багш нэг өдөр намайг дуудаад “Та нарыг жин өгсүүлэн тоглуулъя. Чамайг 63.5 кг-д тоглуулмаар байна, зөвшөөрөх үү” гэж асуулаа. Би багийн ахлагч ч байсныг хэлэх үү, нөхрийнхөө эрүүл мэндийг бодоод эргэлзэх юмгүй зөвшөөрсөн. Ингээд бид гурвуулаа аваргын төлөө өрсөлдөж, Н.Баярсайхан алт, Ц.Амаржаргал бид хоёр мөнгөн медаль хүртсэн. Алтан медалийн төлөө Өмнөд Солонгосын Ким Ти Тэкид 2:3-аар ялагдсан. Тэгэхэд л шүүгчгүйн зовлонг мэдэрсэн дээ. Харин тэр тэмцээнээс Р.Отгонбаяр олон улсын шүүгчийн эрх авч байсан юм.

-Харин Сөүлийн олимпод таныг хөгширсөн учир явуулахгүй гээд бөөн асуудал гарсан гэж сонссон. Энэ тухай уншигчдадаа ярьж өгөөч?

-Олимп эхлэхээс сар гаруйн өмнө намайг хөгширсөн учир явуулахгүй гэж удирдлагууд ярилцаж байсан тухай сонссон. Тухайн үед “Монголдоо нэг ч ялагдаагүй хүнийг яагаад явуулахгүй гээд байгаа юм бол” гээд гомдонгуй явсан. Багш маань “Би энэ хүүхдийг олон жил бэлтгэлээ. Олимпод заавал авч явна. Хэрвээ явуулахгүй гэвэл би ч гэсэн явахгүй. Х.Алтанхуяг баг тамирчдаа дасгалжуулж явна биз” гэж хэлж байсан удаатай. Нэг өдөр В.Батбаяр, Х.Алтанхуяг, Р.Отгонбаяр гурав намайг эзгүйд манайд ирээд хаалган доогуур “Том, чи олимпод явахаар болсон шүү” гэсэн бичиг орхиод явсан байсан. Би багш нартаа “Олимпийн медаль авчирна” гэж амласан. Сөүлийн рингэнд дөрвөн тулаан хийхдээ эхлээд гоц мөргөж, хоёрт Венесуэлийн Хосе Пересийг 5:0-ээр, гуравт Европын аварга Унгарын ИштванТуруг “дутуу гаргаад”, хүрэл медалийн төлөө Африкийн болон Дэлхийн цомын аварга Мароккогийн Камил Маржуаэнтай тоглосон. Болгар дасгалжуулагчтай, европ арга барилтай түүнийг 5:0-ээр хожиж медалийн болзлоо хангаад мөнгөн медалийн төлөө Шведийн Герге Крамнед 2:3-аар дийлдсэн. Уг нь би хамаагүй илүү тоглосон л доо. В.Батбаяр багш намайг хожлоо гэж байсан ч үр дүн өөр гарсан. Хэрвээ түүнийг ялсан бол аваргын төлөө БНАГУ-ын Андреас Цюловтой тоглох байлаа. Хоёр систем нийлж зохион байгуулсан болохоор Сөүлийн олимп сайхан болсон. Хаалтын ёслолд төрийнхөө далбааг барьж жагссанаа би насан туршдаа мартахгүй.

-Танаас өөр “Химийн цом”-ын гурван медальтай боксчин байдаг уу?

-Үгүй байх. Энэ тэмцээн надад сайхан дурсамж үлдээсэн. Би Халле хотын хүндэт иргэн шүү дээ. Надаас хойш Э.Бадар-Ууган, У.Мөнх-Эрдэнэ, Б.Жавхлан, Н.Төгсцогт нар маань “Химийн цом”-д аваргалаад байна. Миний үед энэ тэмцээнд орон орны шилдгүүд өрсөлддөг байсан тул медаль хүртэхэд туйлын хүнд байж. Өдгөө “Химийн цом”-ын чанар чансаа нь муудсан тал бий. Гэхдээ л манайхан жил бүр амжилттай оролцож, медаль хүртэж буй нь сайшаалтай.

-Таныг БНМАУ-ын сүүлчийн спортын гавъяат мастер гэдэг юм билээ..

-Ямар ч одон медаль хүртээгүй мөртлөө шууд спортын гавьяат мастер цол хүртсэн. Надаас хойш спортын гавьяат тамирчин гэдэг цолыг олгож эхэлсэн юм билээ. 1989 оны хоёрдугаар сарын 6-нд буюу битүүний урьд өдөр зарлиг гарч, цол тэмдгээ АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх, нарийн бичгийн дарга Ц.Готов гуай нараас гардаж байлаа. Батмөнх дарга “За миний хүү, ойрд ямар тэмцээнд оролцох вэ” гэж асуугаад өгч байсан. Шагнал хүртээд шууд Спортын ордондоо ирж жингээ үзэхэд 75 кг татаж байлаа.

В.Батбаяр багш “Энхбат аа, аль жинд тоглох вэ?” гэхээр нь “Би яаж 60-д тоглох вэ. 63.5 кг-д тогломоор байна” гэсэн. Тэгээд 12 кг хасч, Бээжинд тивийн АШТ-д ороод мөрөөдлөө биелүүлэн, алтан медаль хүртсэн түүхтэй. Н.Баярсайхан тивийн аваргын хоёр дахь алтан медалиа тэр тэмцээнээс авсан. Тухайн үеийн МҮОХны ерөнхийлөгч С.Болд миний тоглолтыг AIBA-гийн тэргүүн Анвар Чоудиритай хамт үзсэнийхээ дараа багшид “Манай Н.Энхбат ч урамтай юм аа” гэж хэлсэн байсан.

-Дэлхийн аваргаас медаль авах боломж байсан уу?

-Тивийн аваргад түрүүлж ирчихээд зодог тайлах гэтэл багш “Чамд дэлхийн аваргын медаль л алга. Зургаан сарын дараа Москвад болох ДАШТ болно. Боломж байгаа дээрээ оролцоод үз” гэлээ. Тэр тэмцээнд Турк, Италийн боксчдыг ялаад медалийн төлөө Ардчилсан Германы Андреас Оттод яалт ч үгүй 8:28-аар ялагдсан даа.

-Боксын шигшээд Энхбат нэртэй амьдайнууд нэг бус байсан санагдана?

-Дөрвөн Энхбат байсан. Тэднээс ялгахын надад “Том” нэрийг В.Батбаяр багш минь өгсөн. Надаас гадна Сүхбаатарын Энхбат, Дэрэмийн Энхбат, Ноостын Энхбат гэж байлаа. Д.Энхбатыг “Жек” гэдэг байсан.

-Боксчдыг дөрвөн үед хуваадаг. Өмнөх болон өөрийн үеийн төлөөгчдийнхөө тухай юу хэлэх вэ?

-Х.Алтанхуяг, Б.Ганбат, Д.Банди, Д.Батмөнх нарын ахмад үеийнхээ боксчдыг хүндэлдэг. Мөн бидний дээр Г.Батбилэг, Р.Отгонбаяр, Х.Жамган, Ц.Мянганцэнд нарын мундаг ах нар маань байлаа. Бидний үед Ц.Амаржаргал, О.Дэмбэрэл, Н.Алтанхуяг,Ц. Цэрэнням, С.Алтансүх, Х.Гантулга... гээд цөөнгүй шилдэг боксчин төрсөн. Одоо үеэс гэвэл мэдээж олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба нараа нэрлэх нь зүйтэй болов уу. В.Батбаяр багш манаь биднээр тогтмол тэмдэглэл хөтлүүлдэг байсан. Одоо надад гурван дэвтэр бий. Миний боксоор хичээллэсэн арван жилийн түүх юм уу даа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7135138/567/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3229 “Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ [1] 2013-05-06 12897
3228 JCB КАРТЫГ МОНГОЛД АШИГЛАНА 2013-05-23 12885
3227 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
3226 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
3225 ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12857
3224 Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ 2013-05-23 12838
3223 “МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА 2013-02-05 12818
3222 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
3221 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
» Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ 2013-03-20 12790
3219 Монгол залуус орон зайн цэнэглэгч бүтээжээ 2013-05-23 12784
3218 ХАКҮХО АСАШЁОРЮҮТЭЙ ЗЭРЭГЦЛЭЭ 2013-05-27 12768
3217 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
3216 Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна 2013-04-18 12749
3215 Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь 2013-04-12 12724
3214 08.03-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-06 12702
3213 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
3212 МОНГОЛ ЖИЙНС [1] 2013-04-16 12669
3211 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
3210 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
배너신청
자생병원

배너신청