Бичлэгийн тоо 3,329

Төрийн шагналт дуучин Д.Болд 10 дахь бие даасан цомгоо “Үүлэн домог” гэж нэрлэжээ. Энэ тухай болон сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдийнхээ талаар тэрбээр хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлыг хэрхэн шинэлэг, уран бүтээлч уур амьсгалтай хийж болдгийг харуулсан энэ арга хэмжээ бараг тоглолтын дайтай болсноороо содон байж, хэвшмэл байдлыг халж чадсан.

Төрийн шагналт дуучин залуу “Миний талаар хүмүүс сайн, муу янз бүрээр л ярьж байгаа. Бусдын уран бүтээл хулгай хийсэн гэдэг яриа ч сүүлийн үед дуулдах болсон. Юу гэж ярих нь хамаа алга. Хамгийн гол нь би энэ дуу хэрхэн бүтсэнийг та бүхэнд биетээр үзүүлж, тайлбарлана” хэмээгээд “Үүлэн домог” дууны аялгууг хөгжмийн зэмсэг тус бүр дээр нэгбүрчлэн тайлбарлаж, дангаар нь сонсгосон.

Энэ бол монгол поп урсгалын дуу учраас үндэсний уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн хөг аялгуу эгшиглэх нь гарцаагүй. Тиймээс хамгийн эхэнд бөөгийн хэнгэрэг хэрхэн дуугарч буйг бодитоор дэлдэн үзүүлж, түүнийг түрэн дараагийн зэмсгүүд яаж уусан дуугарч, дуучинтайгаа нэгдсэнийг харуулсан нь хулгай хийгээгүй гэдгээ батлав.

Шинэ цомгийн нэр болсон дууны аяыг тэрбээр өөрөө бичсэн бөгөөд http://www.facebook. com/BOLDcamerton хуудсаараа дамжуулан албан ёсоор цацлаа. Энэ удаагийн цомог өмнөхүүдээсээ илүү онцлогтой, олон дуу багтааснаараа давуу гэсэн. Үүний нэг нь рэппер Рокит Бэйтэй хамтран бүтээсэн поп аялгуу, хип хоп хэмнэлтэй дуу юм.

Мөн Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын “Намрын тухай бодол” шүлэгт тэрбээр ая хийж, дуу болгосноо энэ цо могтоо багтаажээ. Тэрбээр нэрт яруу найрагч Р.Чойномын өвийг хамгаалах сангийнх наас албан ёсны зөвшөөрөл авч, шүлгийг нь ашигласан юм байна. Д.Болд энэ дууг “Камертон” хамтлагийн анд Эбадаа зориулжээ. “Эба энэ талаар одоогоор мэдээгүй яваа. Миний найз саяхан Улсын тэргүүний тариаланч болсонд бид баяртай байгаа. Энэ бол түүний амжилт. Дууныхаа клипний зургийг түүний тариалангийн талбайд очиж авсан” гээд тэрбээр цомог бүтээхэд оролцсон уран бүтээлчдэд талархлаа илэрхийлэв.

Монгол поп урсгалаар Монголын рок попыг олон улсад таниулахаар зорьж буй тэрбээр энэ уран бүтээлийнхээ нэрд тохирсон хэв маяг, имиж бүрдүүлсэн гэрэл зургаа мөн танилцуулсан юм. Орчин үеийн хэв маягтай хувцасласан дуучин залуугийн бүсэнд монгол эрчүүдийн эртнээс хэрэглэж ирсэн хэт хутга зэрэг бүрэн хэрэгсэл харагдана. Энэ бүхнээр үндэснийхээ өв соёлыг харуулахаар зорьсон тэрбээр “Монгол попыг зөвхөн дуу гэж ойлгож болохгүй. Энэ бол монгол бахархлын нэгдэл, монгол түмнийг бусад үндэстнээс ялгаж байгаа соёл, зан заншлын цогц юм. Уламжлалгүй шинэчлэл, шинэчлэлгүй уламжлал гэж байхгүй. Үүнтэй адил монгол поп өвөг дээдсийн бурхан ухааныг мөнхөд магтан дуулж, уран бүтээлээрээ сурталчлах арга” гэсэн. Энэ мэт олон шинэлэг, содон зүйл багтаасан “Үүлэн домог”, “Намрын тухай бодол”, “Монгол түмэн”, “Ижилгүй ганцхан амраг” зэрэг долоон дуутай эл цомгийг “Apple” компанийн “iTunes store” цахим хуудаснаа байршуулж, ухаалаг гар утсанд зориулсан аппликэйшн бүтээсэн нь Монголын рок попын түүхэнд шинэлэг зүйл боллоо.

Тус хуудаснаа байршуулсан монгол поп дуунууд болон бусад уран бүтээлчийн дуу, хөгжмүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс сонсож байгаа учраас хандалт олон байгааг дуулгасан тэрбээр ““iTunes”-т байршуулсан дуунууд минь шилдэг арвын жагсаалтад багтсан байна лээ.

Монголчууд монгол уран бүтээлчдээ дэмжиж, энэ хуудаснаа хандаж, дуу, хөгжим татаж авах тусам бид дэлхийд танигдах боломжтой” гэв. Дашрамд дуулгахад, Монголын уран бүтээлчдээс Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээлүүдийг “iTunes”-ээр худалдаж байсан билээ.

Ж.ЭРДЭНЭ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7012427/f15/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3229 “Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ [1] 2013-05-06 12897
3228 JCB КАРТЫГ МОНГОЛД АШИГЛАНА 2013-05-23 12885
3227 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
3226 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
3225 ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12857
3224 Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ 2013-05-23 12838
» “МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА 2013-02-05 12818
3222 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
3221 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
3220 Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ 2013-03-20 12790
3219 Монгол залуус орон зайн цэнэглэгч бүтээжээ 2013-05-23 12784
3218 ХАКҮХО АСАШЁОРЮҮТЭЙ ЗЭРЭГЦЛЭЭ 2013-05-27 12768
3217 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
3216 Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна 2013-04-18 12749
3215 Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь 2013-04-12 12724
3214 08.03-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-06 12702
3213 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
3212 МОНГОЛ ЖИЙНС [1] 2013-04-16 12669
3211 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
3210 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
배너신청
자생병원

배너신청