Бичлэгийн тоо 3,329

Р.Уйлльямсын учир битүүлэг үхэл тайлагдаж эхэллээ

Алдарт жүжигчин Робин Уйлльямс энэ долоо хоногийн даваа гарагт амиа хорлож, дэлхий даяар шуугиан дэгдээн шүтэн бишрэгчид нь эмгэнэн гашуудаж байна. Албаныхны анхан шатны дүгнэлтээр түүнийг сэтгэл санааны гутралын нөлөөгөөр амиа егүүтгэсэн гэж байсан юм. Тэгвэл өчигдөр хэрэгт шалгалт хийж буй холбогдох байгууллагын зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. Уг мэдээлэлд дурдснаар Р.Уйлльямс өөрийгөө дүүжлэхээс өмнө хутгаар судсаа ханах гэж оролдсон байсан гэнэ. Харин чухам ямар учраас сэтгэл санаанд нь өөрчлөлт орсон талаар найз нөхөд, ойр дотны хүмүүс нь ярихдаа “63 настай Р.Уйлльямс санхүүгийн асуудлаас болж, сэтгэл санаагаар унаж, санал болгосон ямар ч хамаагүй кино уран бүтээлд тоглож байсан. Гэхдээ дургүй зүйлээ хийх нь огт таалагдагүйн дээр ийм байдалд хүрсэндээ өөрийгөө дорд үзэхэд нөлөөлсөн байх” гэжээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн найз нь Робин Уйлльямсыг царай алдаж, бараг ясан хэдрэг болтлоо жингээ алдаж турсан байсан гэж ярьжээ. 

"radaronline.сom" цахим хуудасны мэдээлж буйгаар алдарт жүжигчин эхнэртэйгээ эв түнжин муутай байснаас болж, амиа хорлоход хүрсэн байж болзошгүй байна. Талийгчийн гурав дахь эхнэр Сюзан Шнайдер нөхөртэйгөө хагаралтай байснаа хүлээгээд зогсохгүй нас барахаас нь хэдхэн цагийн өмнө хүчтэй маргалдаж, хэрэлдсэн гэдгээ ч цагдаагийн газарт нуулгүй ярьсан байгаа юм. Тэд сүүлийн үед тусдаа унтах болсон бөгөөд “Р.Уйлльямсыг хамгийн сүүлд хэрэг гарсан ням гарагийн орой 22 цагт харсан. Харин маргааш өглөө нь түүнийг гарч ирэхгүй болохоор нь унтаж байгаа байх гэж бодсон” хэмээн С.Шнайдер мэдүүлжээ. Ингээд өнгөрөгч даваа гарагийн өглөө Р.Уйлльямастай холбоо барих гээд чадаагүй туслах нь гэрт нь ирснээр 11:55 цагт цогцосыг нь олсон байна. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8249522/eb2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2189 Сураггүй болсон онгоцны хохирогчдын данснаас их хэмжээний мөнгө хулгайлжээ 2014-08-19 2850
2188 Улаанбаатар-Бээжин хотууд ах дүү хотын харилцаа тогтоолоо 2014-08-19 2776
2187 Хамгийн дур булаам 5 эмэгтэй программист 2014-08-18 2724
2186 Ажлын байрыг тань булаах 17 робот 2014-08-18 2252
2185 Шүдний сойзоо хэрхэн зөв сонгох вэ? 2014-08-18 2843
2184 Рианна “Крис Браун би чамтай хуримаа хийнэ” 2014-08-17 2797
2183 Долоо хоног аялах гэж гараад 16 жилийн дараа гэртээ ирсэн хос 2014-08-17 2842
2182 Шараа тайлах хамгийн шилдэг арга 2014-08-17 2903
2181 12 төрлийн эрлийз амьтад 2014-08-14 5944
2180 Дотно харилцаанд орох үед эмэгтэйчүүдийн гаргадаг 10 алдаа 2014-08-14 3012
» Р.Уйлльямсын учир битүүлэг үхэл тайлагдаж эхэллээ 2014-08-14 2717
2178 Нүцэглэлтийн “хохирогчид” 2014-08-13 2828
2177 ДэлхийБНХАУ-Д НОХОЙНЫ МАХЫГ ИХЭЭР ХУДАЛДААЛЖ БАЙНА 2014-08-13 2624
2176 Google-ээр тодруулсан дэлхийн хамгийн сайхан 20 бүсгүй /фото/ 2014-08-13 2569
2175 Монгол Бекхэм, магадгүй тэр төгс эр 2014-08-11 2931
2174 “Арлын орон дахь Монгол тэрбумтан” М.Даваажаргалын хөрөнгийг Япончууд дэлгэлээ 2014-08-11 2804
2173 Анхаараарай!!! Фэйсбүүк Мессенжер таны мэдээллийг цааш нь дамжуулдаг 2014-08-11 2716
2172 Нийслэлийн таван байршилд 181514 хүн өргөдөл гаргажээ 2014-08-10 2300
2171 Харвинтай, том гэдсээ алга болгох алтан жор 2014-08-10 2916
2170 Орос улс 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд 30 тэрбум евро төсөвлөжээ 2014-08-10 2267
배너신청
자생병원

배너신청