Бичлэгийн тоо 3,329

Эхнэртэй эрийг зөвхөн сексийн хамтрагчаа болгож болох уу?

Миний амьдрал  | 2014 / 08 / 30

Сэтгэлээ хуваалцах ханьтай болохыг одоохондоо хүсэхгүй байгаа ч, зөвхөн бие физиологийнхоо хэрэгцээг нөхөх зорилгоор хамтрагч хайх нь буруу зүйл үү? Гэхдээ ийм, хариуцлага бөгөөд хамтын амьдрал хуваалцахгүй сексийн харилцаанд эхнэртэй эрчүүд л хамгийн ихээр тохироод байвал яах вэ? Хоорондоо ялгаатай боловч, яг л энэ асуулттай тулгарснаараа ижилхэн 2 захидлыг “Сэтгэлийн өнгө” төвийн сэтгэлзүйч Г.Наранбаатар докторын зөвлөгөөтэй хамтатган хүргэж байна.

 Эхнэртэй эрийг зөвхөн сексийн хамтрагчаа болгож болох уу?

1) Өдрийн мэнд. Надад маш ээдрээтэй асуудал тулгараад байна. Гоолингоо нар минь зөвөлгөө өгөөч. Би нэгэн залуутай маш удаан хугацаанд найзын холбоотой байсан. Би гэр бүлтэй байж байгаад 2 жилийн өмнө 2 хүүхэдтэй бэлэвсэн эхнэр болж хоцорсон юм.

Миний хувьд эр хүний хүсэл болж бие физилогийн хэрэгцээ болон сэтгэлийн дэм авахыг хүсч түүнтэй бэлгийн харьцаанд орохоор тохиролцон орсон. Харин тэр түүний дараа эхнэр хүүхэдтэй гэдгээ хэлсэн. Бид 2 хэдий удаан найзалж нөхөрлөсөн ч тийм ч дотно биш байсан бололтой, тэр надад эхнэр хүүхэдтэй гэдгээ хэлээгүй байсан. Хэдийгээр би түүнд дурлаж түүнтэй амьдрана гэж бодоогүй ч энэ нь надад хүнд цохилт болсон. Түүнийг ч бас нэг их буруутгахгүй байна. Гэхдээ л.

Харин би одоо яах вэ? Бие болон сэтгэлийг дэмжих тэр залуутай нууц амрагийн холбоотой болж үүнийг үргэлжлүүлэх үү? Хэрвээ энэ харьцааг үргэлжлүүлбэл хэн хэнийхээ амьдралд сэв суулгахгүйгээр, хэнийг ч гомдоохгүйгээр авж явах боломжтой юу?

Надад сексийн харилцаа тийм чухал уу? Би нэг хэсэгтээ дор хаяж 5 жилийн хугацаанд хүнтэй суухгүй гэсэн бодолтой байгаа. Ийм удаан хугацаагаар сексийн харилцаагүй, сэтгэл санааны дэмжлэггүй амьдарч чадах болов уу?

Докторын зөвлөгөө: 
Таныг ганцаардах мэдрэмж чинь ийм нөхцөл байдалд оруулаад байна. Ганцаардал гэдэг нэг талаас хэцүү санагдавч нөгөө талаас өөрийн давуу талаа болгох бүрэн боломжтой зүйл. Энэ цаг хугацаанд та өөрөө өөрийгөө илүү хөгжүүлж илүү идэвхитэйгээр амьдрах хэрэгтэй. Энгийнээр хэлбэл ганцаардал нь зэрэглээтэй ялгаагүй зүйл. Таны бий болгосон сэтгэлийн орчин юм. 5 жил гэдэг таны өөртөө бий болгосон шалгуур үзүүлэлт л байна. Гэтэл ганцаардлаас зугтах чинь таны зорилготой нийцэхгүй байна. Үнэхээр 5 жил хүнтэй суухгүй гэсэн бодолтой байгаа бол та нэмж сурч боловсрох, одоо байгаа орчин нөхцөлөө илүү дээр болгохын төлөө амьдрах хэрэгтэй. Мэдээж сексийн харилцаа хамгийн чухал ч тэр хүсэл чинь ч гэсэн таниас л хамааралтай. Тиймээс өөрийн хоосон орон зайг хайр сэтгэлгүй нэгний амьдралаар дүүргэнэ гэвэл одоо талх идчихээд маргааш өлсөхтэй л ижил зүйл. Эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн нэг онцлог нь болгох гэж буй зүйлээ урьдчилж яриад түүндээ дэмжлэг хүсдэг бол эрэгтэйчүүд эсрэгээрээ хийж бүтээчихээд дэмжлэг хүсдэг байна. Тиймээс та өөртөө сэтгэлийн дэмжлэг хайж байгаа бол шинэ орчинд шинэ хүрээлэлд шинэ хүмүүстэй харьцаад үзээрэй. Гэхдээ заавал дотно харилцаанд ороод сэтгэлийн хань болох хүн гэж хайх утгаар биш. Өөртөө зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд хийж бүтээж амьдар гэмээр байна. Тэгэж чадвал та завгүй бөгөөд утга учиртай амьдрах болно.

2) Юуны түрүүнд хэлэхэд би өөрийгөө зөв зүйл хийдэггүй, арчаагүй, хөгийн гээд л байж болох бүх хараалаар хараалгуулах байх гэж бодож байна.Бас би төгс биш, энгийн нэгэн эмэгтэй хүн, хүнд таалагдах гэж сайхан харагдах гэж хичээдэггүй, сээтгэнүүр гэж боддоггүй, яг хувь хүн нь ичимхийдүү 20 гарсан эмэгтэй хүн... /уншиж дуусаад өөрсдийнхөөрөө дүгнээрэй/

Жилийн өмнө л өөр бодолтой жаахан хүүхэд шиг л юу ч мэдэхгүй явдаг байж билээ. Нэг л өдөр хуучин мэддэг байсан, танихгүй залуу маань болзоонд урьдаг юм байнаа. Их л дотно болж, хамт амьдарч бүх зүйлийг түүнтэй төсөөлж хүүхдийх нь сайн ээж байхын төлөө гээд л. Салахдаа 2 сартай хүүхэд тээсэн эмэгтэй үлдсэн, арчаагүйдээ биш ээ хий хардалтаас л үүссэн салалт байсан. Үнэхээр их гомдохдоо, үгээр хэлшгүй их дарамтанд орохдоо 2 сар гэрээсээ ч гаралгүй, уйлаад л хэвтдэг байсан.

Хүүхдээ би сэтгэлээ тайвшруулахын тулд эрхлүүлнэ.Гэдэс томроод л аягүй хөөрхөн, өөрийгөө ингэнэ гэж бодоогүй, хайр хүрээд л. Сэтгэлзүйн асар хүнд дарамтанд орж, юунд ч сонирхолгүй, юу ч сэтгэлийг минь татахаа больчихсон. Нэг өдөр өглөө сэрэхдээ би ингэж гуньж гутрахгүй, хэний ч дор орохгүй, бос чи босох ёстой гэж өөрийгөө босгож сэхээ авсан даа.Тэрнээсхойш 8 сарын хугацаанд 2 ч эртэй хамт байх гээд сэтгэлзүйн хувьд бэлэн биш байгаагаа ойлгуулаад холдсон.Тэд гол нь нийлээдсар ч болоогүй байж чамтай гэрлэнэ сүйн бөгж гээд л... Худлаа юм шиг санагдаад байдаг. 3 ч залуугийн саналаас татгалзсан байгаа. Хэнтэй ч хамт байхыг хүсэхгүй байгаа над шиг хүн ховор байх аа. Одоо хүнтэй хамт байж дахиж салахгүй, дахиж уйлахгүй, дахиж өвдөхгүй, дахиж зовохгүй гэж л боддог.

Хамгийн аймшигтай нь би одоо 2 ч эхнэртэй эртэйуулздаг. / Friends with benefits / Тэд надад хайртай биш ээ, зүгээр л түр хугацаанд хамт байх л зорилготой, өөр мэдрэмжийг авах хүсэлтэй хүмүүс байдаг. Энэ бусармаг зүйлийхээ төлөөсийг би хүүхдийхээ амиар төлчихсөн.

Би тэдэн лүү залгадаггүй, өөрсдөө л хааяа уулзъя гэвэл уулздаг, ихэнхдээ хол байхыг гуйдаг, хэзээ ч хүний хойдох болно гэж бодож байгаагүй ч хүн болгоны амьдрал дардан биш болохоор надад ийм хөгийн нь оногдож дээ. Надад хүний амьдралыг салгаж, нус нулимс үзэж хүүхэд өнчрүүлэх санаа байхгүй ээ.Зүгээр л хэний ч, юуны ч төлөө хариуцлага хүлээхгүй, айхгүй, өвдөхгүйн төлөө надад энэ сонголт л үлдсэн юм шиг санагдаж байна. Өөр сонголт байгаа ч удахгүй нүд минь нээгдэж өөрөөр харна гэдэгтээ итгэлтэй байна.

Нэг л зүйлтэй эвлэрсээн, хэдий эхнэртээ хайртай ч нэг л өдөр санаатай санамсаргүй хуурна гэдгийг одоо дэндүү сайн ухаарч байна даа. Найз нөхөддөө ч хэлж чадахгүй тэр нууцаа би нэрээ нууцалж бичиж байна.

Докторын зөвлөгөө: 
Харанхуй орчинд гэрэл асаахад дэнгийн эрвээхэйнүүд түүн дээр шавдаг шүү дээ. Тэр дэнгийн эрвээхэйнүүдээр эрчүүдийг бүгдийг нь үнэлэх нь хэтэрхий өрөөсгөл зүйл болно. Та эхлээд өөрөө өөрийгөө таньж сэтгэлээ анагаах хэрэгтэй. Амьдралыг, орчин тойрноо, эрчүүдийг та сайн сайхан талаас нь харах гэж өдөр бүр хичээгээрэй. Хариуцлага үүрэхгүй, айхгүй, өвдөхгүйн төлөөх сонголт чинь хаалганы цаана байгаа таны аз жаргалыг танд мэдрүүлэхгүй ч байж болох шүү дээ. Таньтай цуг байхыг хүссэн үедээ яагаад эхнэртэй хүмүүс холбогдоод байна гэхээр тэд таныг саун, халуун усны газар шиг хэрэглээ талаас нь хүлээж аваад хүн гэдэг утгаар нь хандахгүй байна. Юу тарина түүнийгээ хурааж авна гэдэг үг ч байдаг. Магадгүй та хэн нэгэнд амталж барамгүй зөгийн бал мэт санагдаад танд дурлах хаан зөгий таарахыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл та өөрөө бал шиг байх хэрэгтэй. Түүнээс дэнгийн эрвээхэй цуглуулдаг асаж унтардаг гэрэл лаа шиг байхын бол тэрүүхэн хэсэгтээ богиохон хугацаанд бадамлах болно. Гэтэл амьдрал өөрөө баян шүү дээ. Би хууртана гэж бодоод эр хүнтэй дотно харьцах нь унах нүхээ өөрөө малтлаа гэдэгтэй ижил зүйл юм. Үзэж туулсан амьдрал тань болон үзэл бодлыг тань харахад танд хүн чанар сайхан сэтгэл чинь байсаар байна. Харин одоо эхлээд өөрөө өөрийгөө дахин давтагдахгүй хүн гэдгээ сайн ойлгож өөрийгөө илүү ихээр хайрлаж сураарай. Дуудсан хүн рүү очиж байгаагаараа та өөрийгөө үнэлэхгүй байгаагийн илрэл байдаг юм шүү. Танд амжилт хүсье.
Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8281406/f5a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2249 Нуурын нууцлагдмал амьтан дахин үзэгджээ 2014-09-12 2613
2248 Сая саяын үнэтэй гайхалтай тавилгууд /Фото/ 2014-09-12 2637
2247 Та фэйсбүүк болон твиттерт дараах зүйлсийг бичиж болохгүй 2014-09-11 2297
2246 Мөнгө олохын төлөө хийсэн шийдэмгий үйлдлүүд 2014-09-11 2719
2245 П.Анужин : Миний мөөм биш гээд өөрийнхөө зургийг тавилтай биш 2014-09-11 3402
2244 ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО 2014-09-10 2211
2243 Жон Траволта: АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна 2014-09-10 2112
2242 ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ 2014-09-10 2375
2241 Амазоны индианчууд ой модоо ингэж хамгаалж байна 2014-09-09 2757
2240 Монгол төгрөгийг их хэмжээгээр хуурамчаар хийжээ 2014-09-09 2147
2239 “Тарган эмэгтэй” авиа компаниудыг шүүхэд яллаа 2014-09-09 2229
2238 Мөсний хатан” Ким Юна ”Elle” сэтгүүлийн нүүрийг чимжээ 2014-09-08 2687
2237 Жерард Батлер (baba kkkk) 2014-09-08 2257
2236 Жерард Батлер (baba kkkk) 2014-09-08 2338
2235 Одоо болтол баатар мэтээр шүтэгдэж байдаг 10 дарангуйлагч 2014-09-08 2081
2234 Түрийвчээ төвхнүүлэх төвөггүй аргууд 2014-09-07 2206
2233 Vanity Fair сэтгүүл 2014 оны шилдэг хувцаслалттай хүмүүсийг нэрлэж байна 2014-09-07 2642
» Эхнэртэй эрийг зөвхөн сексийн хамтрагчаа болгож болох уу? 2014-09-07 2427
2231 Жин хасахад чинь туслах 6 төрлийн өглөөний цай 2014-09-07 2687
2230 Нэвт харагдах шилэн машин 2014-09-06 2239
배너신청
자생병원

배너신청