Бичлэгийн тоо 3,329
Наадмын барилдаанд сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлалаа

МҮБХ-ноос өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Ардын хувьсгалын 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний дүнг танилцуулж, сэргээш хэрэглэсэн болох нь батлагдсан хоёр бөхийн нэрийг албан ёсоор зарлалаа. Хүчит бөхийн барилдаанд зургаа давсан улсын арслан Х.Мөнхбаатар, тав давж начин цол хүртсэн Б.Сугаржаргал нар сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ.
Наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний эхний сорьцын хариу наймдугаар сард гарч, хоёр бөхөөс сэргээш илэрсэн нь тогтоогдсон. Гэхдээ давтан шинжилгээгээр баталгаажаагүй тул албан ёсоор зарлалгүй өдийг хүрсэн юм. Харин дээрх хоёр бөхийн B сорьцын хариу саяхан ирж, сэргээш хэрэглэсэн гэдгийг албан ёсоор баталжээ.
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж: Баяр наадмын комисс шинээр сонгогдсоны дараа шийтгэл хүлээлгэх талаар ярина
-Допингийн эсрэг үндэсний төвөөс ирүүлсэн дүгнэлтээр энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдаж шөвгөрсөн улсын арслан Х.Мөнхбаатар, улсн начин Б.Сугаржаргал нар сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь батлагдсан. Бид дээрх дүгнэлтийг үндлэслэн, сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлаж байна. Дүгнэлтийн нэг хувийг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн байгаа. Ямар арга хэмжээ авахыг тэд шийдэх ёстой. Гэвч одоо болтол шийдэхгүй байна. Тус хороог Шадар сайд ахалдаг. Шинэ Шадар сайдтай болсноор баяр наадмын зохион байгуулах хороо ч бас шинэчлэгдэх ёстой болсон. Үүний дараа энэ асуудал шийдэгдэх байх.
У.а Х.Мөнхбаатар: Би чилийсэн палийсан гэдэг эм л уусан
Хэвлэлийн бага хурал үргэлжилж байх үед улсын арслан Х.Мөнхбаатар танхимд орж ирсэн бөгөөд дараах мэдэгдлийг хийсэн юм.
-Би “А” сорьцын шинжилгээний хариу гарсны дараа Р.Нямдорж тэргүүнтэй уулзсан. Тэгээд шинжилгээний хариу ийм гарсан байна. Би цагаан сарын барилдаанд оролцож байхдаа аварга С.Мөнхбаттай барилдаж байгаад баруун мөргөө гэмтээсэн. Гэмтлээ эдгээх зорилгоор эмийн сангуудад худалддаг “Чилийсэн палийсан” гэдэг эмийг хэрэглэж байсан. Тэр эмэнд гормон идэвхижүүлэгч бодис байдаг юм билээ. Энэ бодис сэргээшийн төрөлд багтаж байгаа эсэхийг Сонгдо эмнэлэгт шинжлүүлэхэд хариу”үгүй” гэж грсан. Гэтэл энэ шинжилгээг хүчингүй гэсэн. Тэгэхээр нь би БНСУ-д өрийн зардлаар очиж шинжлүүлсэн юм. Шинжилгээний хариу 10-14 хоногийн дараа ирнэ. Тэр болтол битгий зарлаач гэсэн хүсэлтийг бичгээр хүргүүлсэн ч хүлээж авсангүй.   
Үүний дараа Р.Нямдорж тэргүүн, Х.Мөнхбаатар арлан нарын хооронд маргаан дэгдсэн нь сэтгүүлчдийг гайхшруулсан юм. Арслан “Р.Нямдорж тэргүүн 2009 оны наадмын үеэр надаас хүү Н.Ганбаатарыгаа заан цолд хүргэхийг хүсч 70 сая төгрөг амалсан. Тэр үед хүсэлтийг нь хүлээж аваагүй. Шударга барилдсан. Тэгэхэд Р.Нямдорж тэргүүн “Чи яасан овоо хүүхэд вэ. Чи намайг хараарай” гэж хэлж байсан юм. Энэ явдлаас болж нүд үзүүрлэгдэж ирлээ. 2009 онд Г.Өсөхбаяр аваргатай, 2011 оны наадамд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй хийсэн барилдаан маргаантай болсон. Сүүлийн тохиолдолд нь би гомдолтой байгаагаа мэдэгдэж гомдол гаргаж байсан шүү дээ” хэмээн ярьсан юм. Харин Р.Нямдорж тэргүүн “Миний хүү яаж барилдаад цол авсныг ард түмэн мэднэ. Би хүнд 70 сая төгрөг өгье гээд явж байх хүн биш. Миний хүү юу гэж чамаар заан болох юм бэ. Чамаас тоож гуйхгүй. Чи ингэж ярьж байгаа бол чамайг шүүхэд өгнө” хэмээн хариуллаа. Сэргээшийн шинжилгээний хариу зарлах хэвлэлийн хурал ийнхүү сүр дуулиантай шүүх хурлын эхлэл болж өндөрлөсөн юм. Үндэсний бөхөд нүүрлэсэн гэж ил далд ярьсаар ирсэн найрааны асуудал үнэхээр байдаг эсэхийг энэ шүүх хуралд харуулах биз ээ. Монгол бөхийн дэвжээ ариун байг.   

Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8324463/87f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2329 Ким Чен Ирийн 7 хүүхдийн эмгэнэлт хувь заяа 2014-10-18 2817
2328 Саймон Коувэл монголчуудыг доромжлов(ene yadag hog we ????) 2014-10-18 2394
2327 33 жил хараагүй явсан Америк эрд дижитал нүд суулгажээ 2014-10-17 2703
2326 Ц.Алдармаа 7 жилийн ял сонсч хорих анги руу ачигдлаа [1] 2014-10-17 3536
2325 Хүйсээ солиулж царайлаг залуу болсон эмэгтэйчүүд 2014-10-17 5749
2324 Өнөөг хүртэл тайлж чадаагүй 10 шифр, кодууд 2014-10-16 2222
2323 Нас бараад гурав хоносон хүний дор 10 сартай хүүхэд нь байжээ 2014-10-16 2352
2322 Эмэгтэй жүдочид хүрэл медалийн эзэн боллоо 2014-10-16 2284
2321 Шүршүүрт оронгоо үрчлээгээ арилгая 2014-10-14 2576
2320 77 түлхүүрээр зэвсэглэсэн хулгайч 44 айлыг тоножээ 2014-10-14 2583
2319 Их Британид 81 настай эр хүйсээ солиулж эмэгтэй боллоо 2014-10-14 2449
2318 В.Путины амь насыг хөнөөх гэсэн долоон оролдлого 2014-10-13 2367
2317 Манай гаригийн 10 хүчтэн 2014-10-13 2448
2316 Motoped Survival Bike: Black Ops Edition мотоцикл 2014-10-13 2399
2315 Үс уналтыг зогсоох арга 2014-10-10 2792
2314 Бүх Японы аваргаар Какүрюү М.Ананд тодорлоо 2014-10-10 2614
2313 АЗИЙН НААДМААС ДОЛООН ТАМИРЧИН АЛГА БОЛЖЭЭ 2014-10-10 2760
» Наадмын барилдаанд сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлалаа 2014-10-09 2546
2311 Нас барахын өмнөх 10 сельфи зураг 2014-10-09 2457
2310 Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хүүтэй болжээ 2014-10-08 2490
배너신청
자생병원

배너신청