Бичлэгийн тоо 3,329
 Оросоос Хятадын баруун хэсэгт нийлүүлэх нефтийг Монголын нутгаар дамжуулан төмөр замаар хүргэх нь Казахстанаар тээвэрлэхээс илүү ашигтай гэж Оросын “Транснефть” компанийн хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн пүрэв гаригт мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Си Зиньпиний ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд “Роснефть”-ийн ерөнхийлөгч Игорь Сечин болон Хятадын CNPC компанийн ерөнхий захирал Жоу Зипин нар Хятад улсад нефть нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм байна. Гэрээнд “Сквородино-Мохэ” дамжуулах хоолойгоор 25 жилийн турш нефть нийлүүлэх тухай заасан бөгөөд Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болох үед эл хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

И.Сечиний мэдээлснээр энэ жил Хятад улсад нийлүүлэх нефтийг нэмэгдүүлэх бөгөөд жилд 31 сая тонн буюу оргил хэмжээнд хүргэх аж. Оросын тал нийлүүлэлтээ нэмэгдүүлэхтэй зэрэгцэн тээвэрлэлтийг хэрхэх вэ гэдэг асуудлыг хэд хэдэн хувилбараар судалж буй. Үүнд Дорнод Сибирь-Номхон далайн чиглэлийн дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Казахстанаар дамжуулах шинэ чиглэл бий болгох хувилбарыг судалж байгаа аж. Тэгвэл энэхүү тулгамдсан асуудлаар “Транснефть” компани өөр хувилбар буюу төмөр замаар, Монголоор дамжуулах санал дэвшүүлсэн байна. 2007 он хүртэл ОХУ-ын Наушкийн хилийн боомтоор, Монголын нутгаар дамжуулан жил бүр 5.0 сая тонн нефтийг Хятадын баруун хэсэг рүү тээвэрлэж байсан аж. Тухайн үед энэ чиглэл ачаалал багатай байсан учраас Монгол Улс тээвэрлэлтийн хөнгөлөлт үзүүлж байжээ.

Оросын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Владимир Фейгин “Транснефть”-ийн эл хувилбар дэмжлэг авахгүй болов уу. Учир нь Хятадын тал транзит тээврээс аль болох татгалздаг. Монгол болон Казахстан ялгаагүй транзит тал. Гэхдээ Казахстан, Хятадын хувьд дэд бүтцийн хөгжлөөр илүү давуу талтай. Монголыг сонговол олон хүндрэл гарна гэж шинжээчид нар таамаглаж байгаа” хэмээн ярьжээ. “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин болохоор дамжуулах хоолой байхад төмөр замаар нийлүүлэх нь ямар ч ашиггүй гэсэн байр суурьтай байгаа аж. Гэхдээ энэ асуудлыг Оросын Засгийн газар эцэслэн шийдвэрлэх юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7171323/8e4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청