Бичлэгийн тоо 3,329
АСЕМ-ын уулзалт бидэнд хэдий хэмжээний ӨР ҮЛДЭЭХ бол?
                 

     Ирэх долдугаар сард АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт Монгол улсад зохион байгуулагдана. Энэхүү уулзалтаар 53 орны төрийн тэргүүн манай улсад айлчилна гэсэн хүлээлттэй байгаа юм. 

Манай улсад ийм томоохон дээд түвшний уулзалт анх удаа зохион байгуулагдах гэж байгаа учир төр, Засгийн тэргүүн, зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудал, тээврийн хэрэгслээс авахуулаад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. 

Өнөөдөр манай улсын нийт өрийн хэмжээ 21.6 тэрбум ам.долларт хүрчээ.  Засгийн газар гаднаас зээлсэн ӨРӨӨ 2017 ОНООС ЭХЛЭН ТӨЛЖ ЭХЭЛНЭ. Гэтэл ийм их өр зээлтэй, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед өндөр зардалтай, дээд хэмжээний уулзалт зохион байгуулахын хожмын үр ашиг чухам юунд орших вэ.

Тэгвэл дээд түвшний уулзалт, олимпийн наадам, дэлхийн аварга зохион байгуулсны улмаас эдийн засаг нь алдагдалд орсон орнуудын жишээг хүргэе.  

ТАЖИКСТАН ГАЗАР НУТГАА АЛДСАН ТОМ СУРГАМЖАА УХААРААГҮЙГЭЭР БАРАХГҮЙ ЗЭЭЛ ТАВИН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын 15 дахь удаагийн уулзалт 2014 онд Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо болсон юм. Тус уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан гэсэн зургаан улсын төрийн тэргүүнээс гадна Монгол, Иран, Пакистан, Энэтхэг, Афганистан зэрэг улсууд ажиглагчаар оролцсон.

ШХАБ-ын дээд түвшний уулзалт хоёрхон өдөр үргэлжилсэн хэдий ч Тажикстаны эрх баригчид дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад 10 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэхүү мөнгөний талыг нь Хятадын талаас зээлсэн байна.

Үүнээс гадна дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад ОХУ, БНХАУ-ын зүгээс шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлжээ. Үүнд Хятадын талаас дээд зэрэглэлийн Кадиллак автомашин 50 ширхэг, Оросын талаас долоон ширхэг BMW, нэг микро автобус, нэг Ми-8 нисдэг тэрэг өгсөн байна.

Сануулахад Тажикстаны Засгийн газар Хятадаас зээлсэн мөнгөө төлж дийлээгүйн улмаас 2012 онд газар нутгийнхаа зарим хэсгийг алдаж байсан гашуун түүхтэй. Тодруулбал Тажикстаны Засгийн газар Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшан /Уулархаг Бадахшан/-аас 1500 гаруй км нутгийг Бээжингийн мэдэлд шилжүүлсэн билээ. Горно-Бадахшаны өөртөө засах бүс нь Тажикстаны нийт газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь дөнгөж 2 хувь нь оршин суудаг. Иймээс ч хилийн хамгаалалт бараг байхгүй, эзэнгүй нутагт хятадын иргэд олноороо орж ирэн суурьшиж байгаа аж.

Тажикууд олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулгыг үл хэрэгсэн гадаад өрийнхөө хэмжээг нэмсэн нь ийнхүү үр дүнд хүргэлээ. 2014 оны байдлаар ТАЖИКСТАНЫ ГАДААД ӨР 2.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ хүрсэн байна.

ОЛИМПИЙН НААДМЫН ХАМГИЙН ТОМ "ХОХИРОГЧ" ГРЕК 

Өнөөгийн нөхцөлд олимп болон бусад тэмцээн уралдаан зохион байгуулахаар өрсөлдөж буй улс орнууд нэг бол имижээ сайжруулах гэсэн орнууд, эсвэл шаардлагатай дэд бүтэц нь нэгэнт бэлэн байгаа улсууд байна. Олимпийн наадмыг зохион байгуулсан түүхээс сөхөн үзвэл санхүүгийн хувьд тийм ч таатай дүр зураг харагддаггүй. Учир нь олимпийн наадмыг зохион байгуулах зардал сүүлийн үед өссөөр байгаа юм.

Тухайлбал Канадын Монреаль хот 1976 онд зуны олимпийг зохион байгуулсныхаа дараа авсан зээлээ бүхэл бүтэн 30 жилийн турш төлж барагдуулжээ. Мөн Испани улс 1992 онд Барселонд зуны олимпийг зохион байгуулснаараа зургаан тэрбумын өртэй үлдсэн аж.

Олимпийн наадмыг хүлээн авсан орнууд дотроос хамгийн том "хохирогч" нь Грек улс. Олимпийн өлгий нутаг гэгддэг Грекийн Афин хотод 2004 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах болсноороо олимп эх нутагтаа эргэн ирлээ хэмээн тунхаглаж байсан ч хэтэрхий өндөр зардал гаргаснаас болж хүнд байдалд орсон байдаг. Тодруулбал Грекийн эрх баригчид Афины олимпод нийт 15 тэрбум ам.доллар зарцуулсан ч хоёр тэрбумаас ч бага ашиг олжээ. Шинжээчдийн тооцоолсноор Афины олимпийн зардал Грекийн ДНБ-ий таван хувьтай дүйжээ. 

Олимпийн наадамд зориулан шинээр барьсан 22 цэнгэлдэх хүрээлэнгийнх нь 21 нь одоо огт ашиглагддаггүй. Тэд Грек дэх эртний балгас, тууриудын тоог л нэмсэн байна. Цэнгэлдэх хүрээлэнг харж хамгаалалгүй орхисны улмаас зэвэрч муудан хаалга, хашлагууд нь нурж, олимпийн усан сан хоосрон хог, новшоор дүүрч, барилга байгууламжуудын хана туурга муудан өнө эртнийх мэт харагдах аж. Ажиллагаатай үлдсэн томоохон байгууламж нь олимпийн цэнгэлдэх болон олимпийн тосгон юм. 

Грек олимпийн наадмаас болж өрөнд орсон гэж үзэж болохгүй ч тус улсын Засгийн газрынх нь өр нь эрс нэмэгдэж, еврогийн бүс дэх эдийн засгийн хямрал эхлэх гол шалтгаануудын нэг болсон гэж эдийн засагчид үздэг байна.

Тэгвэл АСЕМ-ын дээд түвшний уулзалт бидэнд хэдий хэмжээний ӨР ҮЛДЭЭХ бол...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9126121/29e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3249 Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү 2013-04-02 13109
3248 “МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1] 2013-04-19 13096
3247 Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ 2013-04-19 13084
3246 Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой 2013-04-04 13062
3245 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
3244 Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон тамирчин Монголд ирнэ [1] 2013-05-23 13040
3243 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
3242 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
3241 “NAADAM CASHMERE” БРЭНД АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2013-05-20 13018
3240 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
3239 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
3238 Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг бүжиглэв 2013-02-01 12995
3237 ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ 2013-04-17 12990
3236 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
3235 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
3234 СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ 2013-03-25 12955
3233 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
3232 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
3231 “Улаан чөтгөр”-үүдийн монгол фанатууд баяраа тэмдэглэв 2013-05-13 12907
3230 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
배너신청
자생병원

배너신청