Бичлэгийн тоо 3,329
АСЕМ-ын уулзалт бидэнд хэдий хэмжээний ӨР ҮЛДЭЭХ бол?
                 

     Ирэх долдугаар сард АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт Монгол улсад зохион байгуулагдана. Энэхүү уулзалтаар 53 орны төрийн тэргүүн манай улсад айлчилна гэсэн хүлээлттэй байгаа юм. 

Манай улсад ийм томоохон дээд түвшний уулзалт анх удаа зохион байгуулагдах гэж байгаа учир төр, Засгийн тэргүүн, зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудал, тээврийн хэрэгслээс авахуулаад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. 

Өнөөдөр манай улсын нийт өрийн хэмжээ 21.6 тэрбум ам.долларт хүрчээ.  Засгийн газар гаднаас зээлсэн ӨРӨӨ 2017 ОНООС ЭХЛЭН ТӨЛЖ ЭХЭЛНЭ. Гэтэл ийм их өр зээлтэй, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед өндөр зардалтай, дээд хэмжээний уулзалт зохион байгуулахын хожмын үр ашиг чухам юунд орших вэ.

Тэгвэл дээд түвшний уулзалт, олимпийн наадам, дэлхийн аварга зохион байгуулсны улмаас эдийн засаг нь алдагдалд орсон орнуудын жишээг хүргэе.  

ТАЖИКСТАН ГАЗАР НУТГАА АЛДСАН ТОМ СУРГАМЖАА УХААРААГҮЙГЭЭР БАРАХГҮЙ ЗЭЭЛ ТАВИН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын 15 дахь удаагийн уулзалт 2014 онд Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо болсон юм. Тус уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан гэсэн зургаан улсын төрийн тэргүүнээс гадна Монгол, Иран, Пакистан, Энэтхэг, Афганистан зэрэг улсууд ажиглагчаар оролцсон.

ШХАБ-ын дээд түвшний уулзалт хоёрхон өдөр үргэлжилсэн хэдий ч Тажикстаны эрх баригчид дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад 10 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэхүү мөнгөний талыг нь Хятадын талаас зээлсэн байна.

Үүнээс гадна дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад ОХУ, БНХАУ-ын зүгээс шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлжээ. Үүнд Хятадын талаас дээд зэрэглэлийн Кадиллак автомашин 50 ширхэг, Оросын талаас долоон ширхэг BMW, нэг микро автобус, нэг Ми-8 нисдэг тэрэг өгсөн байна.

Сануулахад Тажикстаны Засгийн газар Хятадаас зээлсэн мөнгөө төлж дийлээгүйн улмаас 2012 онд газар нутгийнхаа зарим хэсгийг алдаж байсан гашуун түүхтэй. Тодруулбал Тажикстаны Засгийн газар Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшан /Уулархаг Бадахшан/-аас 1500 гаруй км нутгийг Бээжингийн мэдэлд шилжүүлсэн билээ. Горно-Бадахшаны өөртөө засах бүс нь Тажикстаны нийт газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь дөнгөж 2 хувь нь оршин суудаг. Иймээс ч хилийн хамгаалалт бараг байхгүй, эзэнгүй нутагт хятадын иргэд олноороо орж ирэн суурьшиж байгаа аж.

Тажикууд олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулгыг үл хэрэгсэн гадаад өрийнхөө хэмжээг нэмсэн нь ийнхүү үр дүнд хүргэлээ. 2014 оны байдлаар ТАЖИКСТАНЫ ГАДААД ӨР 2.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ хүрсэн байна.

ОЛИМПИЙН НААДМЫН ХАМГИЙН ТОМ "ХОХИРОГЧ" ГРЕК 

Өнөөгийн нөхцөлд олимп болон бусад тэмцээн уралдаан зохион байгуулахаар өрсөлдөж буй улс орнууд нэг бол имижээ сайжруулах гэсэн орнууд, эсвэл шаардлагатай дэд бүтэц нь нэгэнт бэлэн байгаа улсууд байна. Олимпийн наадмыг зохион байгуулсан түүхээс сөхөн үзвэл санхүүгийн хувьд тийм ч таатай дүр зураг харагддаггүй. Учир нь олимпийн наадмыг зохион байгуулах зардал сүүлийн үед өссөөр байгаа юм.

Тухайлбал Канадын Монреаль хот 1976 онд зуны олимпийг зохион байгуулсныхаа дараа авсан зээлээ бүхэл бүтэн 30 жилийн турш төлж барагдуулжээ. Мөн Испани улс 1992 онд Барселонд зуны олимпийг зохион байгуулснаараа зургаан тэрбумын өртэй үлдсэн аж.

Олимпийн наадмыг хүлээн авсан орнууд дотроос хамгийн том "хохирогч" нь Грек улс. Олимпийн өлгий нутаг гэгддэг Грекийн Афин хотод 2004 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах болсноороо олимп эх нутагтаа эргэн ирлээ хэмээн тунхаглаж байсан ч хэтэрхий өндөр зардал гаргаснаас болж хүнд байдалд орсон байдаг. Тодруулбал Грекийн эрх баригчид Афины олимпод нийт 15 тэрбум ам.доллар зарцуулсан ч хоёр тэрбумаас ч бага ашиг олжээ. Шинжээчдийн тооцоолсноор Афины олимпийн зардал Грекийн ДНБ-ий таван хувьтай дүйжээ. 

Олимпийн наадамд зориулан шинээр барьсан 22 цэнгэлдэх хүрээлэнгийнх нь 21 нь одоо огт ашиглагддаггүй. Тэд Грек дэх эртний балгас, тууриудын тоог л нэмсэн байна. Цэнгэлдэх хүрээлэнг харж хамгаалалгүй орхисны улмаас зэвэрч муудан хаалга, хашлагууд нь нурж, олимпийн усан сан хоосрон хог, новшоор дүүрч, барилга байгууламжуудын хана туурга муудан өнө эртнийх мэт харагдах аж. Ажиллагаатай үлдсэн томоохон байгууламж нь олимпийн цэнгэлдэх болон олимпийн тосгон юм. 

Грек олимпийн наадмаас болж өрөнд орсон гэж үзэж болохгүй ч тус улсын Засгийн газрынх нь өр нь эрс нэмэгдэж, еврогийн бүс дэх эдийн засгийн хямрал эхлэх гол шалтгаануудын нэг болсон гэж эдийн засагчид үздэг байна.

Тэгвэл АСЕМ-ын дээд түвшний уулзалт бидэнд хэдий хэмжээний ӨР ҮЛДЭЭХ бол...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9126121/252/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3249 Монгол залуу хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ 2015-02-16 2102
3248 Нүүрээ будаагүй ч сайхан харагдах 7 зөвлөмж 2015-02-28 2104
3247 Дүнжингарав шинийн наймны дотор болно 2014-12-16 2105
3246 Н.Номтойбаяр тариаланчдын “учрыг олно” 2015-02-05 2105
3245 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
3244 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
3243 Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга 2015-02-10 2107
3242 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2107
3241 54 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ХААЛГАА БАРЬЖЭЭ 2014-12-01 2108
3240 Жон Траволта: АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна 2014-09-10 2112
3239 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана 2015-05-07 2113
3238 Махлаг моделиуд загварын чиг хандлагыг өөрчилж байна 2015-02-17 2114
3237 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ 2015-05-07 2115
3236 Монгол Улс 2040 онд олимпийн наадам зохиох эрхийн төлөө бэлдэж эхэлжээ 2015-04-06 2117
3235 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2120
3234 Английг битүү манан бүрхсэн түүх 2015-01-03 2120
3233 Өмнөд Солонгос АНУ-ын шувууны гаралтай бүтээгдэхүүнд хориг тавилаа 2014-12-23 2120
3232 Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ 2014-12-24 2121
3231 Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2121
3230 Жастин Биберийн фэнүүд модель Лара Стоуныг сүрдүүллээ 2015-01-11 2123
배너신청
자생병원

배너신청