Бичлэгийн тоо 3,329
Арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байна


Нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туул голын усны бохирдлын талаар  олонтаа л ярьж бичиж байна. Гэтэл холбогдох төрийн байгууллагуудаас өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн дорвитой арга хэмжээ алга. Хэдийгээр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  жил бүр бохирдлын хэмжээг тодорхойлж холбогдох байгууллагуудад хүргүүлдэг ч цаасан дээр л үлддэг баримт төдий. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц “Манай байгууллагын зүгээс бид хийх ажлаа хийсэн. Эрх мэдэл ч хүрэхгүй байна. Ямар ч байсан арга хэмжээ аваарай гэж төрийн байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн. Байгууллагын маань  гол үүрэг бол төрийн захиргааны хяналт” гэдгээ ч хэлсэн юм. Энэ удаад мөн л нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Туул голын усны бохирдолд хийсэн шалгалтын дүнг танилцуулав. Шалгалтаар Сонгины гүүрээс доошхи голын усны бохирдол тавдугаар зэргийн буюу  эрс бохирдолтой гэж гарсан бол дээд хэсгээр буюу Сонгины гүүрээс дээш бага гэсэн дүн гарчээ. Голын усны бохирдлын гол шалтгаан нь арьс ширний үйлдвэрүүд болон үерийн далан, даланд хуримтлагдсан хог хаягдал болон хүний бусад үйл ажиллагаатай холбоотой гэж сэтгэл гонсойлгосон мэдээ гарсан гэнэ. Түүнчлэн голыг бохирдуулах эх үүсвэрүүд жилээс жилд нэмэгдэж хүрээгээ тэлсээр байгаа нь  голын усны өөрөө цэвэрших үзэгдлийг бууруулж,  унаган төрхөө алдаж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөд хүрсэн гэдгийг ч хэлсэн.

Одоогоор арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байгаа гэнэ. Хэдийгээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр хотын удирдлагууд  гаргасан ч одоогоор дээрдсэн зүйл бага. Дээрхээс гадна цэвэрлэх байгууламжууд Туул голыг бохирдуулах бас нэг том шалтгаан болсоор байгааг дурдах нь зүйтэй. Энэ нь манай цэвэрлэх байгууламжуудын ачаалал их, техник технологийн хоцрогдолтой холбоотой. Хамгийн наад захын жишээ гэвэл хоногт бүрэн цэвэрлэгдээгүй 170 мянган метр шоо усыг Туул гол руу цутгаж байна. Зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай цэвэрлэх байгууламж руу үйлдвэрийн асар их бохир усыг оруулдгаас ачааллаа дийлэхээ больсон. Өнөөдөр 100 хувь цэвэрлэх ёстой бохирдлоо бид 88-93 хувьтай л цэвэрлээд тэр чигээр нь Туулд  цутгадаг аж. Уг нь үйлдвэрийн дамжлагаар цэвэрлэгдээд ирсэн бохирдлыг төв цэвэрлэх байгууламж  дахин цэвэрлээд хаях ёстой юм. Гэтэл тийм дамжлага алга. Туул гол маань Лүнгийн гол цаашлаад Орхон голд цутгатлаа цэвэршиж чаддаггүй гэдгийг мэргэжилтнүүд баталдаг. Хатан Туул гэж нэрлэгддэг Туул гол өнөөдөр хамгийн “өндөр бохирдолттой гол” гэсэн пайз  зүүчихлээ.
Голын ус бохирдлын хажуугаар урсацын хэмжээ ч багаасаар байгаа юм. Тухайлбал, усан хангамжийн гүний худгуудын усны түвшин 4-5 метрээр буурч байгаа нь гүний усны нөөц хомсдож байгааг илтгэнэ. Тэр бүү хэл голын урсац  долоо хоногоор тасардаг үзэгдэл ч олонтаа. Мөн Туул гол орчмын хамгаалалтын дэглэм алдагдаж, хэн дуртай нь усны ундарга хэсэгт халдаж, амралт зугаалгын төв болгон хувиргаад байгаа. Уг нь хуульдаа эргээс 200 метр газар онцгой, 500 метр бол энгийн хамгаалалтын бүс гэж заасан. Энэ бүст ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон ч голын уснаас хашаа руугаа татаж оруулсан тохиолдол ч бий. Ийн нүдний өмнө Туул голын усны нөөц нь багасч, бохирдлын хэмжээ бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөхөд хүрээд байхад  холбогдох дарга нар нь нүдэн балай чихэн  дүлий оргиод сууж байх юм.

Өнгөрсөн онд хийсэн шалгалтаар  Туул голын найман цэгээс дээж авч нян судлалын 20-23 үзүүлэлтээр шинжилжээ. Гэтэл байх ёстой нянгийн хэмжээ хэд дахин ихэссэн байна. Тухайлбал, Туул голын доод хэсгээр  гэдэсний савханцарын тоо 10-100 дахин их, Төв аймгийн Алтанбулаг сумын орчимд эмгэг үүсгэгч нян ихээр илэрсэн дүн гарчээ. Үүнд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэж ариутгасан усыг Туул гол руу шууд цутгадаг нь нөлөөлсөн аж.  Энэ мэт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон бохирдол тээсээр голын ус хотоос гарахад Аргалант, Баянхангай, Дундговийн малчин өрхүүд Туулын уснаас ундандаа хэрэглэдэг. Одоогоор Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар Тэрэлжээс эхлээд Төв аймгийн Алтанбулаг хүртэл Туул голын  долоон газраас дээж авч шинжилгээ хийдэг байна. Гэвч манай лабораторын багаж хэрэгсэл нь олон улсын түвшинд нийцэхүйц биш гэсэн. Магадгүй олон улсын түвшинд нийцсэн багаж хэрэгслээр Туул голын усны бохирдлыг хэмжвэл уухыг хориглоно гэсэн дүн гарах биз ээ. Эх сурвалж:www.assa.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8358335/c0b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2369 Төрсний дараа хэрхэн жингээ хасах вэ? 2014-11-06 2390
2368 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү 2014-11-06 2182
» Арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байна 2014-11-05 3032
2366 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ 2014-11-05 2090
2365 Орон сууцны 8%-ийн зээл хүсэгчийн мэдвэл зохих зүйлүүд 2014-11-04 2541
2364 18 настай Б.Очирбат 40000 Солонгосчуудын өмнө ая дуугаа өргөн Монгол Улсаа сурталчиллаа 2014-11-04 2531
2363 Умард Солонгосын тухай сонин баримтууд 2014-11-04 2591
2362 Би холливуудын хамгийн сайхан бүсгүй 2014-11-03 2606
2361 Хужаа нарын инээмсэглэл, Монгол охидын гашуун нулимс 2014-11-03 2292
2360 Сумочдын цалин хэд байдаг вэ? 2014-11-03 2346
2359 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв 2014-11-02 2047
2358 Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 14 зүйл 2014-11-02 2235
2357 Нярай хүүхдээ гудамжинд хаясан 19 настай Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ 2014-11-02 2219
2356 Дэлхийг аврах цорын ганц найдвар 2014-10-31 2524
2355 Өөдрөг явах 25 зарчим 2014-10-31 2544
2354 32 жил нууцлаг хонгил ухсан эрийн түүх 2014-10-31 2426
2353 Хэрхэн өглөө эрт босохыг үзэн ядахаа болих вэ? 2014-10-28 2533
2352 Монгол хэдэн төгрөгийн өртэй вэ? [1] 2014-10-28 2306
2351 хөлийн судас өргөсөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? 2014-10-27 2975
2350 Ким Чен Ун Өмнөдийг заналхийлэв 2014-10-27 2533
배너신청
자생병원

배너신청