Бичлэгийн тоо 3,329
Өглөөг эрч хүчтэй угтахын тулд “зайлсхийх хэрэгтэй - 10” зүйл



Хүн бүхэн л өглөөг эрч хүчтэй угтаж, өөрийн хийж чадах үр бүтээмжийнхээ оргилд хүрэхийг хүсдэг. Гэсэн хэдий ч зарим өдөр сайхан, заримдаа харанхуй бүрхэг байх нь олонтаа. 

Үүний учир шалтгаан нь юу гэвээс бид өглөөг зөв сайхан угтах суурь зарчмуудыг тогтмол дагаж мөрдөөгүйгээс үүдэлтэй ажээ. Тиймээс амьдралын тань алтан өдрийг дэмий зүйл болгодог хорт зуршлуудаас ангижирч ганхашгүй үр бүтээмжтэй хүн болохын тулд дараах нийтлэлийг уншаарай. 

Энд дурдагдсан зүйлсийг хэрэгжүүлснээр амьдралд тань мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.

УНТАХААС ЯДАЖ НЭГ ЦАГИЙН ӨМНӨ ЭЛЕКТРОН ХЭРЭГСЛҮҮДЭЭ УНТРААХ 
Хүмүүсийн өдрийн бүтээмжийг бууруулдаг хамгийн гол хүчин зүйл нь хангалттай сайн унтаж амраагүйтэй холбоотой байдаг. Нойрны хэвийн байдлыг тархины мелатонин гэдэг гормон зохицуулдаг. Гэвч унтахын өмнө электрон хэрэгсэл ширтэх нь нойр хулжиж, шөнө тайван унтаж амрах нөхцлийг бууруулдаг байна. Учир нь гар утас, компьютерээс ялгарах хурц туяа нь мелатониныг багасгадаг аж. Иймээс унтахаас ядаж нэг цагийн өмнө бүх электрон хэрэгслээ салгаад сэтгэл оюунаа бүрэн тайвшруулж амраарай. Тэгээд маргаашийн бүтээмж тань хэрхэн дээшлэхийг ажиглаарай.

СЭРҮҮЛГЭЭ “SNOOZE” ДЭЭР НЬ ТАВИХГҮЙ БАЙХ 
Өглөө сэрүүлэг дуугарсан л бол даруйхан босох хэрэгтэй. Эс бөгөөс сэрүүлгээ түр унтраачихаад дуг хийх үед хүний биед нойрны шинэ мөчлөг бий болж сэрэхэд улам хэцүү нөхцөл үүсдэг. Түүнчлэн өглөө сэргэг босох хамгийн гол арга бол мэдээж хэрэг орой бүх ажлаа цэгцлээд эртхэн унтраж амрах билээ.


ӨӨРТӨӨ ХЭТ АЧААЛАЛ ӨГӨХӨӨ БОЛИХ 
Өдөр тутмын ажлаа төлөвлөхдөө хэтэрхий олон зүйлийг бүү бичээрэй. Учир нь ингэснээр таны оюун санаа тодорхой хэмжээний дарамтанд орж өдрийн турш стресстэхэд нөлөөлдөг. Харин үүний оронд чухал хэдэн ажлаа л төлөвлөөд боломжоороо хийж гүйцэтгэснээр илүү олон зүйлийн амжуулахаас гадна сэтгэл санаа ч хөнгөн байх болно.

ӨГЛӨӨ СЭРМЭГЦЭЭ ЦАХИМ ШУУДАНГАА ШАЛГАХ ХЭРЭГГҮЙ 
Өглөө сэрмэгцээ орчин тойронд юу болж байгааг, цахим шуудан ирсэн эсэхийг шалгахаар электрон хэрэгсэл рүүгээ яарах нь тийм ч оновчтой үйлдэл биш юм. Учир нь та эцэс төгсгөлгүй үргэлжлэх мэдээллийн шуурганд автаж өглөө хийхээр төлөвлөсөн ажлынхаа цагаас хомслох эрсдэлтэй. Тиймээс өглөө босоод эн тэргүүнд хийх зүйлсээ жин тан болгочихоод чөлөөт цагаараа цахим ертөнцөөр аялах боломж хангалттай олдоно.

ЗААВАЛ ӨГЛӨӨГ ХҮЛЭЭХ ШААРДЛАГАГҮЙ 
Өглөө бүх зүйлийг хяналтын дор явуулах цорын ганц арга бол өмнөх орой нь бүх зүйлийг ягштал бэлдсэн байх явдал юм. Тиймээс заавал өглөөг хүлээлгүйгээр орой дараах гол зүйлсийг бэлдэж заншаарай: 
  • Маргааш ямар хувцас өмсөхөө өмнөх орой нь бэлдсэнээр өглөө хувцас, гоёл чимэглэлүүдээ ухаж төнхөж цаг барах шаардлагагүй болно. Ер нь өөрийнхөө бүх хувцас хэрэглэлийг үргэлж эмх цэгцтэйгээр хадгалснаар маш их цаг зав хэмнэгддэг.
  • Хийх ажлынхаа жагсаалтыг заавал маргааш гэлтгүйгээр орой гаргаж заншаарай. Тэгснээр өглөө босоод шууд л жагсаалтаа биелүүлж эхлэх боломж бүрдэх учир өдрийн үр бүтээмж хамаагүй дээшилнэ.
  • Өдрийн хоолоо заавал өглөө бэлдэх шаардлагагүй. Өдөр ажлын завсарлагаанаар идэх хоолоо орой бэлдэж хөргөчиндөө хийвэл өглөө босоод чанахад л хангалттай. Гэртээ хоолоо бэлдэх нь хамгийн эрүүл бөгөөд эдийн засгийн хэмнэлттэй сонголт билээ.
  • Машиныхаа бензинийг өглөө ажилдаа явах замдаа дүүргэнэ гэж найдах хэрэггүй. Түүнийхээ оронд орой ажлаа тараад дүүргэчихвэл өглөө шатахуун түгээх станцын урт дараалал, замын түгжрэл гээд олон асуудлаас хол байж чадна.

ӨГЛӨӨГ ЗОРИЛГОГҮЙ ЭХЭЛЖ БОЛОХГҮЙ 
Өглөө сэрээд яг юу хийхээ мэдэхгүй төөрчихсөн мэт байдалтай байх нь таны алтан цагас ямар их хороодгийг мэдэх үү. Та шууд эхэлсэн бол хагас цагийн дотор хийх байсан ажлыг төөрч будилж байж нэг цагаас ч илүү хугацаа зарцуулан хийх болдог. Тиймээс өглөөг заавал бага гэлтгүй зорилго, зорилттойгоор эхлээрэй.

ӨГЛӨӨНИЙГ ЦАЙГАА АЛГАСАХГҮЙ БАЙХ 
Зарим хүн завгүй гэсэн шалтгаанаар өглөөний цайгаа ихэвчлэн уудаггүй. Гэтэл өглөөний цай бол хүний биеийн түлш юм. Та бензингүй машинтай өглөө гардаггүй шүү дээ. Өглөө эрүүл хооллосноор хүний ажлын чадамж, анхаарал төвлөрөлт, сэтгэл санааны тогтвортой байдал маш сайн байх үндэс болдог байна. 


АЖИЛ РУУГАА БУСАД ХҮМҮҮСТЭЙ ИЖИЛ ЦАГТ ЯВАХГҮЙ БАЙХ 
Бусдаас илүү амжилттай байхын гол үндэс нь өглөө хүн бүхнээс түрүүлж гучин минутын өмнө ажилдаа гарах ажээ. Эрт ажил дээрээ очсоноор хүмүүстэй харилцаагаа бэхжүүлэх, шинэ санаачлага гаргах, ажлаа илүү тайвнаар эхлэхэд ихээхэн тус нэмэртэй.

ЦАГИЙГ БҮҮ ДЭМИЙ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ 
Ихэнх хүмүүс цагаа зөв зохицуулж сураагүйгээс болж үргэлж завгүй байдаг. Гэхдээ аливаа амжилтгүй үйл явдал бүхнийг надад бусад шиг хангалттай цаг байхгүй гэсэн үгээр бүү халхлаарай. Учир нь агуу ихийг хийж бүтээсэн дэлхийн хамгийн суут хүмүүст ч яг бидэнтэй адил өдрийн 24 цаг л оногдсон байдгийг санаарай.

ГЭРЭЭСЭЭ ХЭЗЭЭ Ч УУРТАЙ ГАРАХГҮЙ БАЙХ
Уур хилэн гэдэг хэн нэгнийг өвтгөж шархлуулж харамсал гомдол дагуулдаг хамгийн хөнөөлтэй зүйл билээ. Тиймээс ямар ч хэцүү нөхцөл байдал үүссэн уурлаж бухимдлаа гээд шийдэж чадахгүй учраас биеэ бариад тайвширч асуудлыг өөр өнцгөөс харах хүртлээ хүлээцтэй хандаж байгаарай. Тэр тусмаа гэрийнхэнтэйгээ маргалдаж гэрээсээ ууртай гарснаар өдрийн турш хийж байгаа зүйлстээ төвлөрч чадахгүй, мөн эргэн тойрны хүмүүстээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхийг ч үгүйсгэхгүй юм. Хоёрдугаарт хайртай хүмүүсээ гомдоочихоод эргээд харамсах болно. Тиймээс тайван байдал гэдэг бол үр бүтээмжтэй хүний хамгийн эрхэм зан чанар билээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8382714/e3b/trackback

gutal

2014.11.28 21:01:21
*.44.251.163

bayrlalaa

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2429 Номин их дэлгүүрийг банкны барьцаанд тавих уу? 2014-12-08 2179
2428 С.Жавхлангийн “Шинэ жилээс татгалз”-сан уриалгыг иргэд дэмжиж байна [1] 2014-12-08 2285
2427 Х.Тэмүүжингийн зарласан 4 сая ам.долларын авлигын “эзэн” нь шинэхэн сайд Д.Дорлигжав юм биш үү? 2014-12-08 2044
2426 Таны арьсыг хөгшрүүлдэг долоон зүйл 2014-12-04 2575
2425 БНСУ-ын "Мирал Шимжан" сан таван монгол хүүхэд эмчилж байна [1] 2014-12-04 2546
2424 Туузтай дарс трэнд болоо юу даа? [1] 2014-12-03 2706
2423 УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа 2014-12-03 2075
2422 Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2018
2421 Холливудын оддыг орлодог монгол од залуу 2014-12-01 2893
2420 Технологийн дэвшлийн гайхамшгийг харуулсан 25 хөдөлгөөнт зураг 2014-12-01 2591
2419 54 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ХААЛГАА БАРЬЖЭЭ 2014-12-01 2108
2418 Хар тамхи таван жилийн дотор гоо бүсгүйг ийм болгожээ 2014-11-28 2683
2417 БНХАУ-ыг төлөөлж монгол гаралтай бүсгүй “Дэлхийн мисс”-т оролцож байна 2014-11-28 2524
2416 Элэгдэж хуучирсан хувцсыг засварлах “ухаалаг” аргууд 2014-11-26 2949
2415 А-310 онгоцны сүйрлийн үед жолооны ард хүүхэд байжээ 2014-11-26 2486
2414 13 настай охин 15-тай найз хөвгүүнээсээ жирэмслэж, хүүхэд төрүүлжээ 2014-11-26 2779
» Өглөөг эрч хүчтэй угтахын тулд “зайлсхийх хэрэгтэй - 10” зүйл [1] 2014-11-25 2216
2412 Нохой 551 хүний хавдрыг “олжээ” 2014-11-25 2408
2411 Билгүүдэй хүүд 5000 шахам монголчууд тусалжээ 2014-11-25 2213
2410 ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУГААГҮЙ 2014-11-24 2239
배너신청
자생병원

배너신청