Бичлэгийн тоо 3,329

iim l er hun baigaach

Уншсан 2018 vote 0 2015.01.03 21:48:46

Ийм л эр хүн байгаач...

Хайр & секс  | 2014 / 11 / 24

Үнэн гэвэл би чамд үнэхээр их хайртай. Чамаас өөр эр намайг ийм аз жаргалтай байлгаж чадахгүй гэж боддог. Өөр сайхан эрийн нүд намайг цоо ширтэж байсан ч би огтхон ч анзааралгүй ганцхан чамайгаа чиглээд алхаж чадна. Гэр бүл минь эсэргүүцэж байсан ч би хэзээ ч надаас гарахгүй тийм их эр зоригоор ганцхан чамайг л дагаж чадсан.

Ийм л эр хүн байгаач...

Би эргэж хараагүй бас ухраагүй. Өдөр хоногийг өнгөрөөх гэж хамтдаа тэмцэх үед өөрөөсөө шаардагдах бүхий л боломжоо би шавхаж ирлээ. Би чамайгаа зовоохгүй гэж, ядраахгүй гэж бас гомдоохгүй гэж эмэгтэй хүний бардам зангаа хойш нь тавиад, дааж барамгүй амьдралын хүнд ачааг шүд зуун үүрч явна.Гэхдээ өдөр хоног өнгөрөх бүр би өөрийнхөө дотор хүнтэй тэрсэлдсээр хүчээ барж, яах хэрэгтэйгээ ч мэдэхээ байлаа.

Яагаад миний эр хүн надаас хүчгүй сул дорой юм бол?

Яагаад миний сонгосон эр хүн амьдралаа авч явах ноён нуруугүй юм бол?

Чамайгаа харах бүрт өөрийн эрхгүй урам хугарч, өөр хэн нэгэн байсан бол илүү сайхан амьдрах байсан даа гэсэн дэндүү тэнэг, өрөвдөлтэй бодол миний толгойд орж ирээд байх юм.Магадгүй би урт үстэй ухаан богинотой нэгэн байж болох.

Гэхдээ чи миний энэ ухаанаас илүү урт холын ухаан тээж яваа бол наддаа нуулгүй хэлээч! Чамайгаа буруутгах гэсэндээ үүнийг бичиж суугаа хэрэг биш шүү. Зүгээр л, чамайгаа юу бодож явааг ойлгож чадахгүй байна.

Өдөр ирэх тусам л бид ойлголцохоо байж, нэг нэгнийхээ өөдөөс хаалга савахаас өөр зүйл хийж чадахаа байлаа. Магадгүй чамаас би хэтэрхий их зүйл шаарддаг байх. Гэхдээ би хамтдаа ажиллаж, хооллож, инээлдэж, тэмцэж, тэмүүлж амьдрахыг л хүссэн. Тэгээд ч би өглөө, орой, өдөр, шөнө, өнөөдөр маргааш ч уйлж шаналж, залхаж, ядарч гав ганцаараа мэт амьдрахыг хүсэхгүй байна.

Би таныг хүнд хэцүү үед нурууг минь илж тайвшруулаад, хамтдаа сөрж чадах хүч чадалтай эр хүн байгаасай л гэж бодсон юм. Энгэрт нь асгарч эхэр татан уйлахад нулимсыг минь арчаад, зүрхийг минь дулаацтал тэвэрч өгөөсэй л гэж хүсдэг юм. Би хүч муутай бас бодол богинотой бүсгүй хүн байж болох ч чи минь уулыг нурааж усыг эргүүлж чадах эр хүн учраас хэн бүхнээс хэд дахин илүү байгаасай л гэж би боддог. Хийж бүтээхдээ хэний ч ард суудаггүй, хэлж зөвлөхдөө хүний ухааны урд нь байдаг, үр хүүхэддээ үлгэр дуурайлал болох эр зоригт баатар мэт төсөөлөгддөг эцэг хүн байгаасай л гэж итгэж хүлээдэг юм. Чамайгаа зовлон дунд чулуу шиг хатуу байж даваад гардаг, жаргал дунд инээд хөөртэй сэтгэл дүүрэн алхалж чаддаг, өөрийгөө хэзээ ч хэний ч дор орохгүй хүчтэй нэгэн гэдэгт итгээсэй л гэж хүсдэг юм. Өөр олон юм би хүсэхгүй. Би бол жижигхэн зүйлсийг хэтэрхий том ажил болгодог бүсгүй хүн байх. Харин та энэ жижигхэн амьдралыг дэлхий шиг том болгох эр хүн нь шүү дээ.

- Би таныг салхинд одчихдог үүл шиг нэгэн биш манан дунд ч цасан шуурганд ч сүндэрлэж л байдаг уул байгаасай л гэж бодно.

- Би таныг хүйтэнд өндөгөө орхиод нисдэг жигүүртэн бус үүрээ хамт засалцаж, үрээ манаж хамгаалдаг бүргэдийн дайтай нэгэн байгаасай л гэж бодно.

- Би таныг бусдын хүсэлд дарлагддаг бирд төдийхөн биш өөрийн бодлоор өрөөлийн мунхаглалд цэг тавьдаг эзэн шиг, эцэг шиг нэгэн байгаасай л гэж бодно.

Би чинь чамаасаа ийм зүйлийг л тэсч ядан хүлээдэг. Өдөр бүр өөрийгөө хүчлэн байж маргааш тэр минь өөрчлөгдөх болно гэж итгүүлдэг. Уг нь чамайгаа төгс бай гэж би хэлсэнгүй. Угаас эм хүн болж төрсөн учраас дэргэд минь эр хүн шиг байгаач л гэж гуйсан юм.

Чи минь өөрөө даарсан ч бээрсэн гараараа хурууг минь атгаад, хамтдаа дулаацаж чаддаг халуун зүрхтэй байгаасай.

Чи минь өөрөө ядарсан ч эвэршсэн хурууг минь хайрлаж үнсээд хамтдаа оройн хоолоо хийж, халуун дээр нь цугтаа иддэг байгаасай.

Чи минь өөрөө залхсан ч цөхөрсөн нүдрүү минь цоо ширтээд, “хамтдаа тэмцээд гарна аа” гэж чанга хэлээд, тэвэрдэг байгаасай.

Чи минь өөрөө залхуурсан ч ядарсан намайгаа ойлгоод, хамтдаа сууж амрангаа дахин шинээр хийж эхлэхэд хэзээд бэлхэн байдаг цуцашгүй нэгэн байгаасай.

Ийм л эр хүн байгаасай. Энэ гайхалтай эр хүнийг дуурайсан эрэлхэг бяцхан үр минь хорвоод мэндэлбэл ямар их аз жаргал вэ? Учир нь жинхэнэ эр хүн шиг эцэг хүний дэргэд л бидний бяцхан үр хүмүүжиж “Би том болоод аав шигээ болно” гэж хүн болгонд сайрхаж чадна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8428433/555/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2489 Анчелотти Мессиг магтав 2015-01-11 2076
2488 Үхэр ачаад явсан БНАСАУ-ын онгоц Монголд төдийгүй дэлхийд шуугиан тарьж байна 2015-01-09 2453
2487 Катчер, Мила Кунис нарын охины зураг олонд ил болжээ 2015-01-09 2203
2486 24 жил ажилдаа ирээгүй этгээдийг халжээ 2015-01-09 2280
2485 Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах 2015-01-08 2153
2484 Дорнод аймагт Хойд Солонгосын онгоц 2015-01-08 2305
2483 Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо 2015-01-08 2165
2482 kim shar hewleliin hatan haanaar 2015-01-06 2414
2481 А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл 2015-01-06 2030
2480 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1986
2479 Г.Алтанхүүг найз охиноо зодож амь насыг нь хохироогүй гэж шүүх үзжээ 2015-01-05 2489
2478 Осолдсон онгоцноос амьд үлдсэн охин 2015-01-05 2436
2477 Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв 2015-01-04 2167
2476 Ерөнхийлөгчийн цалин анх удаагаа 200 сая вон давлаа 2015-01-04 2319
2475 А.Түмэн-Өлзий 23 сая, Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа нар 17 саяыг олжээ 2015-01-04 2213
2474 Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавилаа 2015-01-03 2138
» iim l er hun baigaach 2015-01-03 2018
2472 Английг битүү манан бүрхсэн түүх 2015-01-03 2120
2471 Жимсээр сорвийг арилгаж болно 2015-01-02 2218
2470 Оны онцлох 9 сайн үйлсийн аян 2015-01-02 2319
배너신청
자생병원

배너신청