Бичлэгийн тоо 3,329

Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга

Ажил & Мөнгө  | 2014 / 11 / 25

Эдгээр аргууд яг үнэндээ шалавлах тухай биш. Харин өдөржингөө зогсоо зайгүй ажиллаад л байгаа хэрнээ эргээд харахад юу ч “гараас гаргаагүй” юм шиг санагддаг өдрүүүдийн чинь үр бүтээлийг бодитоор дээшлүүлэх хялбархан аргууд юм. 18-ууланг нь нэг дор хэрэгжүүлэх албагүй. Гурав, гурваар нь долоо хоног бүр туршихад чи өөртөө тохирох аргыг олох л болно.

 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга

1. Хамгийн эхний ноорогийг 15 минутын дотор гараас гарга. Муу байсан ч хамаагүй.

2. Бодлоо нэг л зүг рүү чиглүүл. Дундаж хүн өдөрт 70 мянга, минутанд 49 төрлийн бодол боддог. Энэ л бидний бүтээмжийг балладаг ганц зүйл.

3. Ширээгээ үргэлж, бүр үргэлж цэвэр, зайтай байлга. Ингэх нь чиний бодлыг гарцаагүй цэгцэлнэ.

4. Хамгийн чухал ажил (ХЧА): Өдөр бүрийн эхлэлд (эсвэл урьд орой нь) тухайн өдрийн to-do list-н дэх хамгийн чухал гурван ажлыг тодруулаарай. Тэднийг хамгийн түрүүнд хий. Гэхдээ чухлын тухай тодорхойлолт чинь зөвхөн “яаралтай”-аас тусдаа байх ёстойг анхаар. Бусдыг нь хийж амжихгүй байсан ч, тэр гурвыг хийчихсэн байхад дажгүй үр бүтээлтэй өдөр өнгөрөх болно.

5. Том чулуу: Яг одоо хариуцаж байгаа том төсөл чинь юу вэ? Өдөр бүр эсвэл долоо хоног бүр түүндээ цаг гаргаж, бусад жижиг чулуугаа чирэх тэрхүү том чулуугаа ямар ч байсан урагшлуулж бай.

6. 140 тэмдэгтэд багтсан и-мейл бич. Тэрнээс хэтэрвэл юу хэлэх гээд байгаагаа мэдэхээ болино.

7. Inbox-оо үргэлж “нойл”-ло. И-мейл бүрийг уншиж дуусаад түүнийг заавал аль нэг тийш нь болгож бай. Шууд устгадаг санж уу, хүлээн авсан ажлаа дэвтэр дээрээ тэмдэглэдэг сэнж үү, ямар ч байсан цахим шуудангийн хайрцгаа байнга хоослож байгаарай.

8. Эрт босч өөрийнхөө өнөөдөрт бүхэл бүтэн нэг цагийг нэм.

9. Санаанд орж ирсэн болгоныг дэвтэр дээр буулга. Тэгээд долоо хоногийн төгсгөлд өмнөх бүх хуудсаа шүүж, ажил хэрэг болгохыг нь болгож, санаа бүрийг тохирох газарт нь оруул.

10. Гэрлээ тодосго. Бүдэг гэрлийг тодосгох нь ажлын бүтээмжийг 8 хувиар нэмдэг.

11. 80/20-ийн Паретогийн зарчмыг ашигла. Ихэнх үр дүн 20-хон хувийн үйл ажиллагаанаас ургадаг. Харин бид үлдсэн 80 хувийн цагаа тийм ч их үр дүнгүй зүйлд зарцуулдаг. Урд чинь байгаа ажлуудаас аль нь 80 хувийг ч дангаараа орлохуйц 20 хувь мөн бэ?

12. Өөрт ноогдсон цагийг хайрцагла. Нэг ажилд зарцуулах тодорхой хэмжээний цагийг хуваарилаад, тэр хугацаанд зөвхөн тухайн ажилд л анхаарлаа бүрэн хандуул. Хажуугаар нь ямар ч яаралтай ажил орж ирсэн хойшлуулна гэсэн үг. Тэр хугацаанд заавал тэр ажлаа дуусгах албагүй.

13. Ажлуудыг багцал. Өөрөөр хэлбэл ижил төстэй ажлуудыг нэг дор хий. И-мейлүүдэд нэг дор хариу өг, гэрээнүүд дээр нэг дор ажилла, action plan-уудыг нэг дор хөгжүүл. Тэгвэл бодол санаа чинь хуваагдахгүй.

14. Долоо хоног бүр өөрийн үр бүтээлдээ дүгнэлт хий. Дүгнэлт хийхгүй л бол хэзээ ч сайжрахгүй. Тухайн долоо хоногт биелүүлсэн зорилго, гүйцэтгээгүй ажлуудаа жагсааж өөрийн алдаа оноондоо шүүлт хий.

15. Хоосон цагийг ч бүү хоосноор өнгөрүүл. Өдөр бүр бид автобус хүлээх, дугаарлаж зогсоход өөрийн өдрийн үнэ цэнэтэй 10 минутыг зарцуулдаг. Иймэрхүү үеүдэд гүйцэтгэх богино хугацааны ажлуудыг жагсаа.

16. Дахин дахин хийгддэг ажлуудыг хийдэг ганц л ерөнхий загвартай бол.

17. Чамайг өсөн дэвшихэд туслахгүй хэрнээ эрч хүчийг чинь сорж байгаа ажлуудаас өөрийгөө хурдан чөлөөлж сур. Түүнд хайран энергиэ битгий үрэн таран хий.

18. 50-30-20-ийн зарчмыг баримтал. Өдөр бүрийнхээ 50 хувийг амьдралын, нэн чухал зорилтондоо зарцуул. Харин 30 хувийг нь ойрын нэг жилд биелүүлэх зорилтондоо зарцуул. Үлдсэн 20 хувийг нь дараагийн 90 хоногт хамаарах зорилтондоо зарцуул.

За, чамд аль арга нь илүү тохиромжтой санагдаж байна?

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8439740/902/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2509 Хөрш нарны аймгаас дэлхийн "ихрүүд" илэрчээ 2015-01-19 2675
2508 Селфинээс болж дайн дэгдэх шахав 2015-01-19 2047
2507 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2018
2506 Уучилж сурах уужуу ухаан 2015-01-18 2192
2505 Ихэмсэг, эгц суу 2015-01-18 2152
2504 Хадам ээжтэйгээ дотносоход туслах ярианы сэдвүүд 2015-01-18 2179
2503 Шинжлэх ухааны гэх хамгийн харгис 10 туршилт 2015-01-18 2240
2502 Царайлаг хүмүүст үнэгүй үйлчилдэг Хятад ресторан 2015-01-16 2288
2501 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2107
2500 Гоо сайхны хагалгаа нь амжилттай болсон одод 2015-01-16 2263
2499 9911-тэй дугаарын ”Гэмт хэрэгтэн”-ийг баривчиллаа 2015-01-15 2632
2498 Гэртээ удаан хадгалж болохгүй эд зүйл 2015-01-15 2288
2497 Хятад иргэдийг хөнөөн 210 сая төгрөгийг нь дээрэмдсэн Монгол залуус баригджээ 2015-01-13 2377
2496 Чингис хааныг казах хүн байсан гэв 2015-01-13 2093
2495 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2159
2494 Эксийнхээ талаар хайртдаа хэлж болохгүй үгс 2015-01-12 2228
2493 Ким Кардашиан хилийн шалгалтанд бэлэн ирэв 2015-01-12 2654
2492 Ким Жон Ун Шотландад зоогийн газар нээнэ 2015-01-12 2086
» Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга 2015-01-11 2186
2490 Жастин Биберийн фэнүүд модель Лара Стоуныг сүрдүүллээ 2015-01-11 2123
배너신청
자생병원

배너신청