Бичлэгийн тоо 3,329
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын зохион байгуулалтын талаар Гадаад харилцааны сайд Л.Болд, холбогдох бусад хүн өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 27-29-нд болох олон улсын уг арга хэмжээнд одоогийн байдлаар 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг өндөр албан тушаалтнууд ирэх аж. Мөн Ерөнхийлөгчийн урилгаар Нобелийн шагналт, Мьянмарын удирдагч Ан Сан Сун Чи хүрэлцэн ирнэ. Гадаадын 50 орчим хэвлэл мэдээллийн агентлаг уг арга хэмжээг сурвалжлах хүсэлтээ гаргаж, дотоодын 200 гаруй сэтгүүлч мандат авчээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс хоёр жилийн өмнөөс даргалж буй.

Мөн олон улсын өндөр ач холбогдолтой, том арга хэмжээг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байгаа тул бэлтгэл ажилд их анхаарсан байна. Өмнө нь 2003 онд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын хурлыг эх орондоо зохион байгуулж байсан ч үүнд 600 орчим төлөөлөгч оролцож байсан гэнэ. Олон улсын хурлын үеэр тээврийн тусгай горим үйлчилж, тэгш, сондгой дугаараар тээврийн хэрэгсэлд хязгаар тогтооно. Хотын удирдлага, иргэдийн оролцоо их байгааг Гадаад харилцааны сайд дахин дахин сануулж байлаа. Гол арга хэмжээ даваа гаригт болно. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд ирж буй тул аюулгүй байдлын үүднээс энэ өдрийг амралтынх болгох саналыг зохион байгуулагчид гаргасан ч хуулиар боломжгүй байжээ. Л.Болд сайд “Энэ бол манай улсын хувьд маш ач холбогдолтой арга хэмжээ. Бусад улс орон Монголын ардчиллын туршлагыг судална” гэлээ. Мөн онцын шаардлагагүй бол даваа гаригт хотын төвөөр зорчихгүй байхыг иргэдээс хүсэв.

Даваа гаригт МАХН-ынхан жагсаал зохион байгуулах мэдээлэл гарсныг асуухад “Төрийн ордны эргэн тойронд тусгай хамгаалалт гарна. Тиймээс өөр хэсэгт хуулийн дагуу зөвшөөрлөө аваад жагсах эрх нь бий. Ардчилсан улс оронд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хэвийн үзэгдэл учраас үүнд гайхах зүйл байхгүй” гэлээ. Траншейны хүүхдүүдийг хотоос гаргана гэсэн мэдээллийг “Зохион байгуулалттайгаар гаргах арга хэмжээ байхгүй. Хэд хэдэн салбар хурал нь томоохон зочид буудлын хурлын танхимд болно, төлөөлөгчид Сүхбаатарын талбайгаар явна. Тэр үед гудамжны иргэд гуйлга гуйхыг үгүйсгэхгүй. Ийм дүрээр аюулгүй байдалд халдах тохиолдол гарч болзошгүй учраас тэдгээр иргэдийг зочдод ойртохыг л хязгаарлаж байгаа” гэв.

ГХЯ, төрийн тусгай албаны унаа хүрэлцэхгүй учраас яам, тамгын газраас унааг нь дайчлах гэнэ. Энэ бүх арга хэмжээг зохион байгуулахад зориулан улсын төсөвт гурван тэрбум төгрөг суулгасан аж. Уг төсөвтөө багтаан бэлтгэл ажлыг базаажээ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7234055/118/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

“Элэгний тэжээл” үйлдвэрлэжээ

  • 2013-02-22
  • Уншсан 13393

“Оюутолгой”-н Удирдлагын хороо Монголоос таван гишүүнтэй болов

  • 2013-05-13
  • Уншсан 13391

Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1]

  • 2010-07-28
  • Уншсан 13388

РИО-ДЕ-ЖАНЕЙРОГИЙН ОЛИМПИЙГ ҮЗНЭ

  • 2013-05-20
  • Уншсан 13386

“Улаанбаатар метро” төслийг дэмжив

  • 2013-03-29
  • Уншсан 13371

Агаарын бохирдлын эсрэг “зэвсэг”

  • 2013-02-04
  • Уншсан 13358

АМЕРИКИЙН СУРГУУЛИЙГ ХОЁР МОНГОЛ ОЮУТАН ОНЦ ТӨГСӨВ

  • 2013-05-15
  • Уншсан 13333

Монгол киноны дуунууд Youtube хуудаснаас устаж эхлэв

  • 2013-04-12
  • Уншсан 13297

ЭМЭГТЭЙ САГСЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ОУ-С МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [1]

  • 2013-05-20
  • Уншсан 13271

АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО

  • 2013-04-16
  • Уншсан 13243

Эмийг чагнадаг “Алтан Чагнуур”

  • 2013-04-01
  • Уншсан 13194

Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү

  • 2010-07-28
  • Уншсан 13194

Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно

  • 2013-04-25
  • Уншсан 13187

Тарбозaвр батаарыг эх оронд нь авчирлаа

  • 2013-05-20
  • Уншсан 13163

“ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно

  • 2013-04-26
  • Уншсан 13155

Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав

  • 2013-03-29
  • Уншсан 13150

МОНГОЛ ЖЮҮ-ЖИЦҮЧ АНГЛИЙН АВАРГА БОЛЛОО

  • 2013-05-24
  • Уншсан 13142

МОНГОЛ ЭЛЧИН САЙДЫГ ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ ОДОНГООР ШАГНАЛАА

  • 2013-05-08
  • Уншсан 13133

БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов

  • 2013-03-20
  • Уншсан 13126

МCS групп олон улсын эмнэлэг байгуулна [1]

  • 2013-05-21
  • Уншсан 13122
배너신청
자생병원

배너신청