Бичлэгийн тоо 3,329

 Нэгэн үе сонсогчдыг соронзон мэт татаж, уянгын дуунуудаараа охидын зүрхийг булгилуулж байсан “Backstreet boys” хамтлагийнхан Монголд ирэх гэнэ. Тэд хамтлагийнхаа 20 жилийн ойг ирэх бямба гаригт Холливудад тэмдэглэх юм. Үүний дараа Азийн орнуудаар аялан тоглох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тоглолтоо Монголоос эхлэх аж.

Тэд www.backstreetboys. com цахим хуудаст байрлуулсан тоглолтын хуваарьтаа тавдугаар сарын 23-нд Улаанбаатарын Буянт-Ухаа спорт цогцолборт тоглоно хэмээн бичжээ. Тэдний тухай товч мэдээллийг хүргэе.

“Backstreet boys” хамтлаг одоогоос 20 жилийн өмнө Америкийн Флорида мужийн Орландо хотод байгуулагджээ. Ник Картер, Кевин Ричардсон, Эй Жей Маклин, Хови Дороу, Брайн Литтрелл гэсэн 13-22 насны хөвгүүдийн бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж эхэлсэн тэд 1990-ээд онд дэлхий нийтийг байлдан дагуулж байсан. Тэд 1996 онд гаргасан “Backstreet boys”, 1997 оны “Backstreet’s back” цомгоороо хөгжмийн ертөнцөд танигдаж эхэлсэн бол 1999 оны “Millennium”, 2000 онд гаргасан “Back& Blue” цомгоороо нэр хүндээ өндөрт өргөсөн. Үүний дараа охидын шүтээн залуус уран бүтээлээ түр завсарлаад 2005 онд “Never gone” цомгоо гаргасан.

2006 онд тус хамтлагийн гишүүн, Кевин Ричард сон хамтлагаа орхиж, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр “Unbreakable”, “This is Us” цомгуудаа үзэгч дэд хүргэсэн. Тэд дэлхий даяар 130 сая цомог борлуулж дээд амжилт тогтоож байжээ. Тэдний гаргасан долоон цомог нь бүгд Billboard 200 жагсаалтын эхний 10-т багтаж байсан.

БРАЙН ЛИТТРЕЛЛ

Брайн 1975 оны хоёрдугаар сарын 20-нд төржээ. Тэрбээр анх сүмийн дуучин байсан бөгөөд ням гариг бүр сүмд явдаг гэнэ. Хамгийн ичим хий гэгддэг тэрбээр хумсаа мэ рэх зуршилтай. Брайн B бүлгийн цустай, далд ер төнц, тайлагдашгүй нууцын тухай унших дур тай. Дуучин залуу маань Памела Андерсоныг хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэмээсэн бол Сандра Баллокыг биеэ зөв авч явдаг, хамгийн намбалаг сайхан эмэгтэй гэжээ.

КЕВИН РИЧАРДСОН

1971 оны аравдугаар сарын 3-нд төржээ. Ин диан гаралтай Кевин Брайны үеэл дүү. Тав дугаар ангидаа анх охин үнссэн тэрбээр 12 настайдаа болзоонд явж байжээ. Кевин хөлб өмбөгийн тэмцээн үзэх хообийтой бөгөөд “John Madden 97” хэмээх видео тоглоомонд нугасгүй. Их зантай, хамраа сөхсөн хүмүүсийг үздэггүй. Чөлөөт цагаараа кино үзэх дуртай.

 

НИК КАРТЕР

Хамтлагийн хамгийн царайлаг гэгддэг алтан шаргал үст Ник 1980 оны нэгдүгээр сарын 28-нд мэндэлсэн. 13-тайдаа тус хамтлагт орсон тэрбээр хамтлагийнхаа хамгийн залуу нь. Эцэг, эх нь түүнийг Чарли Браун гэж хочилдог байжээ. Учир нь тэр багадаа том толгойтой байсан гэнэ. 14 настайдаа бөмбөр тоглож сурсан тэрбээр зурагт номын баатруудыг зурах дуртай байжээ. Дуучин Аоран Картер түүний дүү. Тэд хэд хэдэн дуу хамтарч дуулсан.

ХОВИ ДОРОУ

1973 оны наймдугаар сарын 22-нд төрсөн. Хамт лагийнхаа хамгийн нөхөрсөг тэрбээр аливаа асууд лыг хялбараар шийдвэрлэх авьяастай. Эй Жи түүнийг “эвлэрүүлэгч” гэсэн удаатай. Өндр өөс айдаг Хови “Титаник” киног үзээд нулимс унагадаг. Мөн тэрбээр хурхирдаг муу талтай бөгөөд үдэшлэгт дурлагсдын нэг гэнэ.

 

ЭЙ ЖИ МАКЛИН

1978 оны нэгдүгээр сарын 9-нд төрсөн. Зур гаан настайдаа загвар өмсдөг байсан Эй Жи бие дээ 10 гаруй шивээстэй. Алимны бялуунд дуртай тэрбээр малгай цуглуулах хообийтой. Эй Жи “Бүх юм сайхан болно” гэж үргэлж хэлдэг. Мөн тэрбээр хайрын захиа бичих дуртай бөгөөд тун романтик нэгэн гэнэ. Эй Жи нэгэн удаа үерхэж байсан бүсгүйнхээ төрсөн өдрөөр маш том хайрцагтай бэлэг явуулжээ. Бүсгүй бэлгийг задлахад дуучин залуу сарнайн баглаа, оргилуун дарс барьсаар үсрэн гарч ирсэн гэнэ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7209653/f59/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청