Бичлэгийн тоо 3,329

Манай улсад шатахуун нийлүүлэгч эх үүсвэрийн тоо нэмэгдэхээр болсныг Газрын тосны газрынхан мэдээлэв. “БНХАУ-ын үндэсний газрын тосны корпорац”-ын харьяа “Чайна Ойл” компанитай багагүй хугацаанд ярилцсаны дүнд Монголоос тус улсад экспортолж байгаа тосыг Хөх хот дахь үйлдвэртээ боловсруулан, гарсан шатахууныг манайд буцаан нийлүүлэхээр тохиролцсон гэнэ. Тодруулбал, хоёр тал санамж бичиг байгуулахаар болжээ. Худалдан авах шатахууны үнийг Монгол Улсаас экспортод гаргаж буй тосны үнэд үндэслэсэн томъёог ашиглан тооцох гэнэ.

БНХАУ-аас энэ сарын эцсээс бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх ба дөрөвдүгээр сараас сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх юм байна. Энэ нь дотоодын шатахууны үнэ, нөөцийн тогтвортой байдалд эергээр нөлөөлнө гэдгийг Газрын тосны газрынхан тайлбарлав. Өнгөрсөн оны байдлаар манай улс нийт 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 1.1 сая нь шатахуун байжээ. Энэ хугацаанд нийт импортын 60 орчим хувийг ОХУын “Роснефть”, үлдэх хувийг тус улсын ТНКБП, “Газпром”, “Гунвор”, БНСУ-ын “СК-Энержи”, “Хьюндай Ойлбанк” болон бусад нийлүүлэгчээс импортолсон гэнэ.

“Роснефть”-ээс нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдаагүйгээс болж манай улсын импортод эзлэх тэдний хувь буурсаар байгаа аж. Уул уурхайн яам, Газрын тосны газар, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас тус компанийн бүтээгдэхүүний үнийг олон улсын зах зээлд суурилсан томъёогоор тооцож байх тухай удаа дараа хандсаны дүнд уг асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхээр болсон байна.

Дашрамд дурдахад, энэ сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд А80 бензиний 47, АИ-92 бензиний 42, дизелийн түлшний 31 хоногийн нөөцтэй байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7135122/9a8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청