Бичлэгийн тоо 3,329

 Байгалийн баялаг тэр дундаа алтны нөөц арвинтай Увс аймгийн Өмнөговь суманд энэ сарын 22-нд буун дуу гарч, нутгийн иргэдийг цочирдуулжээ. Уг суманд алтны олборлолт явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи Си Си Айр” компанийн зохисгүй үйл ажиллагааг Өмнөговь

орон нутгийнхан эсэргүүцэх үеэр дээрх компанийн удирдлага галт зэвсэг хэрэглэсэн байна.

Азаар хүний амь үрэгдээгүй ч үймээнээр цөөнгүй иргэн бэртэж, сумын эмнэлэгт хүргэгдсэн аж. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Өмнөговь сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, тус сумын Орлого-Намирын голыг хамгаалах хөдөлгөөнийхөн өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд усны ай сав газарт алт олборлохыг хориглосон төрийн бод ло гыг уландаа гишгэсэн Хятадын компанийн үйл ажиллагааг зогсоож, үймээний үеэр баривчилсан орон нутгийн 20 гаруй иргэнийг суллан, мөн хятад компанийн эзэдтэй нийлж нутгийн иргэдийг галт зэвсгээрээ айлган сүрдүүлсэн тус аймгийн Тариалан сумын цагдаа н.Зоригбаярт яаралтай арга хэмжээ авахыг зохих төрийн байгууллагуудаас нь шаардсан юм.

Тус компани нь Өмнөговь суманд өнгөрсөн тавдугаар сараас олборлолт хийж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 24 төрлийн бичиг баримт бүрдүүлэх ёстойгоос дөнгөж хоёрыг нь авсныг сумын Байгаль орчны байцаагч Ж.Сайнжаргал илрүүлснээр өнгөрсөн сарын 22-нд улсын байцаагч акт гарган үйл ажиллагааг нь түр зогсоосон аж. Гэтэл гуравхан хоногийн дараа аймгийн Мэргэжлийн хяналтын газраас актыг хүчингүй болгосноор үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Өмнөговь суманд байдал ямар байгаа, үнэхээр иргэд рүү буудсан эсэхийг тус сумын иргэн Е.Пунцагноровоос тодрууллаа.

-Энэ сарын 22-нд танай суманд гарсан үймээн яг юунаас болж гарав?

-Хууль бусаар олборлолт явуулж байсан “Жи Си Си Айр” компанийн үйл ажиллагааг улсын байцаагч зогсоочихоод байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газар дахин олборлолт явуулах эрх өгснийг сумын 350 гаруй иргэн тус өдөр эсэргүүцсэн юм. Учир нь дээрх компани манай аймгийн хэд хэдэн сумын иргэн, мал ундаалдаг Орлого голын эхэнд үйл ажиллагаа явуулдаг.

-Үймээний үеэр Жи Си Си Айр компанийнхан галт зэвсэг хэрэглэсэн гэсэн. Ямар буугаар хэчнээн удаа буудсан юм бэ?

-Миний мэдэхийн нутгийн иргэд рүү нэг удаа буудсан ч аз болоход хүн оноогүй. Аймгийн цагдаагийн газрынхан АКМ маркийн бууг хураан авсан. Харин сумын иргэдийн хувьд хүрз, жоотуунаас өөр зүйл байгаагүй.

-Үймээний үеэр цагдаагийнхан цөөнгүй иргэнийг баривчилсан гэсэн. Ямар шалтгаанаар баривчилсан юм бол. Тэднийг сулласан уу?

-Аймгийн цагдаагийн газрынхан ямар ч шалтгаан хэлэлгүйгээр гар аргаар алт олборлодог 20 гаруй иргэнийг баривчлаад явсан. Тэднээс хүүхэдтэй гэх 2-3 эмэгтэйг сулласан байна лээ. Бусдыг нь яасныг мэдэхгүй байна гэв. Өмнөговь сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Тэгшбаярын хэлж буйгаар “Жи Си Си Айр” компанийн хамгаалалтынхан дөрвөн удаа буудсан бөгөөд үймээн тарсны дараа Орлого багийн иргэдийн гэрт нь очиж айлган сүрдүүлсэн тухай хэлж байлаа.

Увс аймгийн цагдаагийн газрын даргаас энэ талаар тодруулах гэсэн боловч утас нь холбогдсонгүй. Харин өчигдөр гарч байсан ээлжийн жижүүрээс хэргийг лавлахад “Надад энэ талаар дуулж, мэдсэн зүйл алга” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3449712/458/trackback

Zelzaluu

2010.07.28 17:17:40
*.65.199.105

"This is a secret article."

:
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청