Бичлэгийн тоо 3,329

Олны танил хүмүүстэй спортын сэдвээр хөөрөлддөг булангийнхаа энэ удаагийн зочноор дуучин Д.Оюунтүлхүүрийг урьсан юм.

-Та багадаа спортоор хичээллэдэг байсан уу?

-Хэдийгээр би багаасаа урлагаар явсан ч гэсэн усанд сэлэлтээр хичээллэдэг байлаа. Дуучин хүнд хөгжүүлэх шаардлагатай булчин гэж байдаг. Түүнийгээ хөгжүүлэхийн тулд гэртээ дасгал хөдөлгөөн их хийнэ. Урлагийн хүн гэмтэх нь амархан болохоор спортоор гүнзгий хичээллэж байгаагүй.

-Японд олон жил амьдарсны хувьд урлаг, спортын ододтой нь цөөнгүй уулзаж явсан байлгүй?

-Спорт, урлаг хоёр өөр боловч зарим нэгэн арга хэмжээний үеэр спортын од тамирчидтай уулзах завшаан тохиодог байлаа. Мэдээж Монголынхоо сүмочидтой байнга уулзалдана. Мөн Японы алдартай бейсболын тамирчдаас нэг бус хүн танина шүү. Нэг удаа Осакад бөхийн спортын томоохон фестивалийн үеэр NHК телевизээс концерт зохион байгуулсан юм. Тэр арга хэмжээнд ая дуугаа өргөснөөрөө их бахархдаг шүү.

-Японы домог болсон тамирчин, олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Мияки Ёшинобү гуай Монголд айчлах үеэр тантай уулзсан болохоор энэ хүнтэй хэр зэрэг танил болохыг тань асуухгүй өнгөрч чадахгүй нь?

-Хүндийг өргөлтийн нэртэй тамирчин асан Мияки Ёшинобү бол улсдаа жинхэнэ бахархал болсон тамирчдын нэг. Түүний амжилтыг давтсан тамирчин Японоос өнөө хэр гараагүй байна. Миний бие Монгол-Японы соёлын харилцааны нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилладагийн хувьд спортын салбарт өндөр амжилт гаргасан нөлөө бүхий эрхэм ирсэнд баяртай байна. Ерөнхийдөө энэ хүнийг манай нийгэмлэгийн чиглэлээр ирсэн гэж ойлгож болно.

-Спортын сэдэвтэй уран бүтээл хийх бодол байдаг уу?

-Хэдийгээр харахад өөр ч гэсэн миний бодлоор спорт, урлагийн зорилго, чиглэл нь ижил байдаг юм шиг ээ. Хоёулаа л адилхан олон улсын харилцаанд хил зааг байхгүй болгох үүрэгтэй. Тамирчны нэгэн адил дуучин хүнд ур чадвар, авьяас, хөдөлмөр бүгд шаардлагатай. Тийм учраас тамирчдадаа зориулсан бүтээл гаргах төлөвлөгөө бий.

-Зурагтаар спортын ямар төрлийг сонирхон үздэг вэ?

-Олимпийн наадмыг бол тэр энэ тэр гэж ялгахгүй бүгдийг нь сонирхон үздэг.

-Ирээдүйд үзэхээр төлөвлөсөн тэмцээн уралдаан бий юу?

-Уг нь Лондоны олимпийг үзэхийг маш их хүсч байсан. Гэвч ажлын зав зайнаас шалтгаалаад явж чадаагүй. Харин эртнээс төлөвлөж байгаад Рио-де-Жанейрогийн олимпийг очиж үзнэ дээ. Мөн Токио хот 2020 оны олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байгаа. Энэ удаа ялах боломжтой. Хэрвээ олимпийн эрхийг авчихвал Токиогийн олимпийг заавал үзнэ.

-Наадмаар Төв цэнгэлдэхэд өнждөг үү, эсвэл Хүй долоон худгийг зүглэдэг үү?

-Ихэвчлэн морин дээр очдог юм. Бөхийг бол зурагтаараа үзчихдэг.

-Хүндэлж биширч явдаг тамирчид гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Мэдээж хэрэг олимпийн аваргуудаа нэрлэнэ. Мөн МонголЯпон хоёр орныг холбож өгсөн гүүр нь болсон сүмочдоо хүндлэхгүй байхын аргагүй.

-Танд баярлалаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7297306/ef6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3269 “Элэгний тэжээл” үйлдвэрлэжээ 2013-02-22 13393
3268 “Оюутолгой”-н Удирдлагын хороо Монголоос таван гишүүнтэй болов 2013-05-13 13391
3267 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
» РИО-ДЕ-ЖАНЕЙРОГИЙН ОЛИМПИЙГ ҮЗНЭ 2013-05-20 13386
3265 “Улаанбаатар метро” төслийг дэмжив 2013-03-29 13371
3264 Агаарын бохирдлын эсрэг “зэвсэг” 2013-02-04 13358
3263 АМЕРИКИЙН СУРГУУЛИЙГ ХОЁР МОНГОЛ ОЮУТАН ОНЦ ТӨГСӨВ 2013-05-15 13333
3262 Монгол киноны дуунууд Youtube хуудаснаас устаж эхлэв 2013-04-12 13297
3261 ЭМЭГТЭЙ САГСЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ОУ-С МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [1] 2013-05-20 13271
3260 АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО 2013-04-16 13243
3259 Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
3258 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
3257 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
3256 Тарбозaвр батаарыг эх оронд нь авчирлаа 2013-05-20 13163
3255 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
3254 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
3253 МОНГОЛ ЖЮҮ-ЖИЦҮЧ АНГЛИЙН АВАРГА БОЛЛОО 2013-05-24 13142
3252 МОНГОЛ ЭЛЧИН САЙДЫГ ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ ОДОНГООР ШАГНАЛАА 2013-05-08 13133
3251 БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов 2013-03-20 13126
3250 МCS групп олон улсын эмнэлэг байгуулна [1] 2013-05-21 13122
배너신청
자생병원

배너신청