Бичлэгийн тоо 3,329
 -Агаарын бохирдол нэмэгдэж, уур амьсгал өөрчлөгдөж байна. Харин биодизель бол агаарын бохирдлын эсрэг хамгийн сайн “зэвсэг” мөн хэмээн Б.Амаржаргал ярилаа.

“Цэвэр түлш” компани өнгөрсөн онд 30 гаруй тонн биодизель түлш үйлдвэрлэн өөрсдийн болон найз нөхдийнхөө машинд туршиж, дараа нь хэд хэдэн компанид санал болгон хэрэглүүлжээ. Туршилт амжилттай болсон нь төслийн багийнханд урам өгсөн байна. Энэ жил 1000 тонн биодизель үйлдвэрлэж, “ногоон үйлдвэрлэл”-ээ өргөжүүлнэ хэмээн “Цэвэр түлш” компанийн гүйцэтгэх захирал Б.Амаржаргал хэлэв. Нэгэнтээ биодизелийн давуу талын тухай ахаасаа сонссон тэрбээр бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн аж.

Харин 2011 онд Ажил олгогч эздийн холбооны шугамаар ХБНГУ, Швейцарь улсад очиж биодизелийн үйлдвэртэй танилцсан нь энэхүү бизнесийг эхлэх санааг нь түлх үүрдэж өгсөн гэнэ. Тухайн үед ХБНГУын компанитай тоног төхөөрөмж, технологи дамжуулах гэрээ байгуулж, мөн ондоо евро стандартын биодизель үйлдвэрлэх жижиг оврын үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж иржээ. 2012 оны тавдугаар сараас туршилтын үйлдвэрлэлээ эхэлсэн байна. Мэдээж алдаа дутагдал гаралгүй яах вэ, амаргүй л ажил байж таарна. Гэхдээ одоо тэд Европ технологийг аль хэдийнэ гартаа оруулж, үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлж чадсан байна. Эгэл жирийн мэт санагдах ийм л хүмүүсийн алтан гарт ирээдүй цагийн Монголын минь хөгжлийн түлхүүр бий. Биодизелийг энгийнээр ургамлын тосоор үйлдвэрлэсэн зуны дизель түлш хэмээн томъёолж болох нь. Уг түлшийг дизель хөдөлг үүртэй бүх төрлийн автомашинд ямарваа нэмэлт тоноглолгүйгээр хэрэглэж болохоос гадна дизель цахилгаан генератор, халаалтын зууханд ч хэрэглэж болох аж. Шатах, тослох материалын хувьд 100 хувь гаднаас хараат манай улсын хувьд ургамлын тосоор түлшээ үйлдвэрлэхээс өөр олзуурхууштай зүйл юу байхав хэмээн бодох зуур түүнээс ийн асуув.

                                                                          "Цэвэр түлш" компанийн үйлдвэрлэсэн биодизель түлш

-Түүхий эдийн олдоц сайтай юм чинь жилд 1000-аас илүү тонныг үйлдвэрлэж болохгүй гэж үү?

-Төхөөрөмжийн суурилагдсан хүчин чадлаар жилд нэг сая литр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Тодруулбал манай үйлдвэрлэлийн төхөөрөмж транс-эфиржүүлэлтийн урвалаар 1.5 цагт 250 литр биодизель үйлдвэрлэдэг. Гэхдээ түүхий эд болох тосны олдцыг тооцоод үйлдвэрийнхээ хүчин чадлыг бодоход Монголд одоогоор 1000-аас илүү тонныг үйлдвэрлэх боломжгүй. Аливаа бизнес үр ашигтай байх ёстой. Бид шинэ ургамлын тосыг худалдаж аваад үйлдвэрлэл явуулах боломж хязгаарлагдмал учир түүний оронд хэрэглэсэн тосноос биодизелиэ гаргаж авдаг. Ашигласан тосны олдоц маш муу. Одоогоор “Талх чихэр”, “Бамбууш” компанитай гэрээ хийж тэдний үйлдвэрлэлдээ ашигласан ургамлын тосыг худалдан авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэв. Хоёрдогч түүхий эд авах цэгээр дамжуулан гэрийн нөхцөлд ашигласан ургамлын тосыг худалдан авах санаатай гэдгээ тэрбээр мөн дуулгав.

“B-100 буюу 100 хувийн биодизель түлшийг машинд шууд хэрэглэж болно. Мөн ердийн дизельтэй хольж ч болно. Гаднын жишээ дурдвал, ХБНГУ манайхтай л адил нефть боловсруулдаггүй орон шүү дээ. Тэгэхэд Германы шатахуун түгээх станцуудаар борлуулж буй литр түлш бүрийн таван хувьд биодизель хольж байхаар нормчилсон байдаг. Одоо 10 хувийг хольж хэрэглэх чиглэл рүү явж байна” гэж Б.Амаржаргал ярилаа. Хавар дөрөвдүгээр сараас эхлээд өвлийн эхэн сар хүртэл биодизель түлшийг хэрэглэх Агаарын бохирдлын эсрэг “зэвсэг” боломжтой аж. Зуны ид халууны үед дангаар нь хэрэглэж болох ч хавар, намрын цагт ердийн дизель түлштэй хольсноор царцах магадлал буурдаг болохыг үйлдвэрийн инженер бидэнд тайлбарлав.

Газрын тосноос гаргаж авсан нэг литр дизелийг автомашины хөдөлгүүрт шатаахад 2.62 кг нүүрсхүчлийн хий ялгардаг байна. Харин биодизель энгийн дизелиэс 45-70 хувиар бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг болохыг Японы эрдэмтэд баталжээ. Түүгээр ч барахгүй биодизель түлш хэрэглэсэн автомашины яндангаас гарах утааны агууламжид хүхэр, азот болон хүнд металл байдаггүй учраас агаарын бохирдлын эсрэг хамгийн сайн хэрэгсэл болохыг шинжлэх ухаанаар нотолсон байна.

Ийн ярьсаар, импортын түлшийг орлох бүтээгдэхүүн гаргаж байгаа “Цэвэр түлш” компанийн үйлдвэрлэлийн дамжлагын хэсэгт бид орлоо. Цайны газар, нарийн боовны цехүүдэд хуушуур, боорцог хайрсан торх дүүрэн ургамлын тос мэлтэлзэх агаад биодизель үйлдвэрлэгч реактор хуванцар хоолойгоор дамжуулан түүхий эдээ татан авдаг байна. Түүхий эдийнхээ орц хэмжээг өөрөө тааруулчихдаг энэ төхөөрөмж хүний оролцоогүй бүрэн автомат гэнэ. Биодизель үйлдвэрлэхэд ургамлын тосноос гадна хоёр төрлийн химийн бодис хэрэглэдгийн нэг нь техникийн спирт. Харин нөгөөх нь угаалгын саван үйлдвэрлэхэд хэрэглэдэг калийн шүлт. Эдгээр түүхий эдийг дээр дурдсан реактор 1.5 цагийн турш хольж, боловсруулдаг аж. Түүнээс гарч ирсэн бүтээгдэхүүнийг найман цагийн турш “амраахад” үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн болох глицерин нь доороо тунаж, биодизель нь дээрээ үлддэг гэнэ.

Үйлдвэрлэлийн шат дамжлага үүгээр дуусахгүй. Одоо бэлэн болсон бүтээгдэхүүнийг цэвэрлэгээний шат хүлээж буй. Биодизель дотор химийн бодисын үлдэгдлүүд байдаг учраас тэдгээрийг цэвэрлэх шаардлагатай. Энэ нь биодизелийг 45 градуст халааж, усыг нь ууршуулна гэсэн үг. Ингэснээр евро стандартын биодизель буюу “ногоон түлш” бэлэн болж буй аж.

                                                                     Үйлдвэрийн инженер төхөөрөмжийн ажиллагааг шалгаж байна

“Ногоон түлш” үнийн хувьд харьцангуй хямд. “Цэвэр түлш” компани өнгөрсөн жил нэг литрийг нь 1350-1500 төгрөгөөр борлуулж байжээ. Энэ жил шатахууны үнэ өссөн ч тэд бүтээгдэхүүнийхээ үнийг төдийлэн нэмэхгүй, ердийн дизелиэс 10-15 хувиар хямд үнэтэй байлгахаар шийджээ. “Байгаль орчинд хал багатайн дээр хямд үнэтэй түлш хэрэглээд нэг сумаар хоёр туулай буудаж байгаа хэрэг” хэмээн Б.Амаржаргал хэлэв.

Дизель түлшийг дотор нь дөрвөн үзүүлэлтээр ангилдаг аж. Нэгдүгээрт, хүч буюу моторын гүйцэтгэл. Энэ тал дээр биодизель ердийн дизельтэй адилхан болохыг үйлдвэрийн инженер батлан ярьж байна. Түүнчлэн 100 км-т зарцуулах шатахууны хэмжээ буюу “идэлт” хэмээх хоёр дахь үзүүлэлтийн хувьд эко түлш энгийнээс хоёр хувийн хэмнэлттэй гэнэ. Өөрөөр хэлбэл, биодизель хэрэглэсэн автомашин бага шатахуунаар их зам туулна гэсэн үг. Гуравдугаарт, түлш нь машины эд ангид хэр зэрэг халгаатай вэ гэдэг асуудал тулгарна. Ногоон түлшийг ургамлын тосоор үйлдвэрлэж байгаа учраас моторыг дээд зэргийн сайн тосолж, хөдөлгүүрээс гарах дуу чимээ, чичиргээг бууруулдаг гэнэ. Дөрөвдэх үзүүлэлтийн хувьд яндангаас гарч байгаа хорт утаа дизелиэс 45-70 хувиар бага. Гол анхаарах зүйл буюу сул тал нь биодизель зуны түлш учраас өвлийн улиралд тохиромжгүй, царцах магадлалтай аж.

“Цэвэр түлш” компани одоогоор 200 гаруй сая төгрөгийг үйлдвэрлэлдээ зарцуулаад байгаа гэнэ. Үйлдвэрлэлээ өргөжүүлж, илүү их хэмжээний “ногоон түлш” хэрэглэгчдэдээ хүргэхээр тэд зорьж буй. Уул уурхайн аварга ордуудынхаа нэрээр Монгол Улс дэлхийд алдаршсан боловч бор зүрхээрээ яваа яг ийм жижиг, дунд үйлдвэрүүд Монголын минь ирээдүйг авч явах учиртай.

Б.ЦЭЦЭГСҮРЭН

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7009289/a2d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3269 “Элэгний тэжээл” үйлдвэрлэжээ 2013-02-22 13393
3268 “Оюутолгой”-н Удирдлагын хороо Монголоос таван гишүүнтэй болов 2013-05-13 13391
3267 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
3266 РИО-ДЕ-ЖАНЕЙРОГИЙН ОЛИМПИЙГ ҮЗНЭ 2013-05-20 13386
3265 “Улаанбаатар метро” төслийг дэмжив 2013-03-29 13371
» Агаарын бохирдлын эсрэг “зэвсэг” 2013-02-04 13358
3263 АМЕРИКИЙН СУРГУУЛИЙГ ХОЁР МОНГОЛ ОЮУТАН ОНЦ ТӨГСӨВ 2013-05-15 13333
3262 Монгол киноны дуунууд Youtube хуудаснаас устаж эхлэв 2013-04-12 13297
3261 ЭМЭГТЭЙ САГСЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ОУ-С МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [1] 2013-05-20 13271
3260 АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО 2013-04-16 13243
3259 Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
3258 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
3257 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
3256 Тарбозaвр батаарыг эх оронд нь авчирлаа 2013-05-20 13163
3255 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
3254 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
3253 МОНГОЛ ЖЮҮ-ЖИЦҮЧ АНГЛИЙН АВАРГА БОЛЛОО 2013-05-24 13142
3252 МОНГОЛ ЭЛЧИН САЙДЫГ ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ ОДОНГООР ШАГНАЛАА 2013-05-08 13133
3251 БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов 2013-03-20 13126
3250 МCS групп олон улсын эмнэлэг байгуулна [1] 2013-05-21 13122
배너신청
자생병원

배너신청