Бичлэгийн тоо 3,329
 ОУСБХ-ноос зохион байгуулсан 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Катарын нийслэл Доха хотод 2013.05.15-16-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Азийн бүсийн 20 орны эрэгтэй, эмэгтэй нийт 25 баг оролцсноос Монгол улсын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртэж түүхэн амжилт тогтоолоо.      БНХАУ-ын Хайяньд өнгөрсөн оны 6-р сард болсон  Азийн элсний спортын III их наадамд оролцсон баг тамирчид энэ удаагийн ФИБА 3х3 тэмцээнд явсан юм байна.

Багийн бүрэлдэхүүнд:  Б.Алтанзаяа -1987 оны 1 сарын 26ны өдөр төрсөн. Биеийн өндөр 178 см. Азийн элсний наадмын 3x3 төрөлд тусгай байрын шагнал хүртэж байсан туршлагатай. Монгол улсын шигшээ багийн тамирчин. ХҮДС-ын шигшээ багаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн. УАШТ болон бусад тэмцээнээс алт мөнгөн медаль хүртэж байсан манай улсын шилдэг эмэгтэй сагсчдын нэг юм.  Д. Ганзул- 1988 оны 2 сарын 7 ны өдөр төрсөн. Биеийн өндөр 169 см. Азийн элсний наадмын 3x3 төрөлд тусгай байрын шагнал хүртэж байсан. Монгол улсын шигшээ багийн гол тоглогчдын нэг. Ж.Иштуяа-1991 оны 4 сарын 3ны өдөр төрсөн. Биеийн өндөр 172см. 1, Өмнө нь болж байсан Азийн элсний наадмын 3x3 төрөлд тусгай байрын шагнал хүртэж байсан.

МУ эмэгтэй шигшээ багийн тамирчин. Өсөх ирээдүйтэй залуу тамирчдын тоонд зүй ёсоор тооцогддог. Тэрээр ШУТИС-н харъяалалтай. УАШТ-с алт мөнгөн хүрэл медальтай мөн л шилдэг залуу авяаслаг тоглогч юм.  Б.Солонго- 1990 оны 2 сарын 6нд төрсөн. Биеийн өндөр 180см. Манай багийн хамгийн нуруулаг тоглогч төдийгүй өсөх ирээдүйтэй залуу тамирчдын тоонд зүй ёсоор тооцогддог. Сагсан бөмбөгийн спортын гараагаа өсвөр насандаа 3-р сургуулиас эхлүүлсэн.  Багийн дасгалжуулагчаар МСБХ-ны эмэгтэй шигшээ багийн менежер, дасгалжуулагч  Д.Энэбиш ажиллажээ.  Тэмцээнд нийтдээ эмэгтэй 9 баг “А”, “В” гэсэн 2 хэсэгт хуваагдан оролцсон.

Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд тэмцээний “В” хэсэгт Энэтхэг, Леван, Непалын багуудтай таараад байсан. Хэсэгтээ нийт 3 тоглолт хийхдээ Леван болон Непалийн багийг тус бүр 14-6 харьцаатай хожсноор 2 хожил 1 хожигдолтойгоор 1/4 шигшээд шалгарчээ. Энэ шатанд манай эмэгтэй баг Шри-ланктай оноолт тааран нэлээд хүнд тоглолт хийсний эцэст 5 онооны зөрүүтэй буюу 18-13ийн харьцаатай хожсноор хагас шигшээд шалгарсан байна.  Шилдэг 4 багийн шийдвэрлэх тоглолт буюу хагас шигшээд хүчирхэг Туркменитсаны багийг ялснаар Монгол улсын эмэгтэй сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа ФИБА-гаас зохион байгуулсан 3х3 анхдугаар тэмцээний финалд шалгарсан юм. Аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай тоглож ялагдснаар мөнгөн медаль хүртжээ. Төрийн далбаагаа Катарын тэнгэрт мандуулж түүхэн амжилт үзүүлсэн эмэгтэй баг тамирчдадаа баяр хүргэе. 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7297294/691/trackback

evlel

2013.05.26 20:31:37
*.214.24.80

Mongol Ulsin urlag, sportin hugjiin tuluu huvi nemree oruulagch nart gun talarhal ilerhiilie... Ta buhend

 amjilt husie!

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3269 “Элэгний тэжээл” үйлдвэрлэжээ 2013-02-22 13393
3268 “Оюутолгой”-н Удирдлагын хороо Монголоос таван гишүүнтэй болов 2013-05-13 13391
3267 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
3266 РИО-ДЕ-ЖАНЕЙРОГИЙН ОЛИМПИЙГ ҮЗНЭ 2013-05-20 13386
3265 “Улаанбаатар метро” төслийг дэмжив 2013-03-29 13371
3264 Агаарын бохирдлын эсрэг “зэвсэг” 2013-02-04 13358
3263 АМЕРИКИЙН СУРГУУЛИЙГ ХОЁР МОНГОЛ ОЮУТАН ОНЦ ТӨГСӨВ 2013-05-15 13333
3262 Монгол киноны дуунууд Youtube хуудаснаас устаж эхлэв 2013-04-12 13297
» ЭМЭГТЭЙ САГСЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ОУ-С МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [1] 2013-05-20 13271
3260 АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО 2013-04-16 13243
3259 Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
3258 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
3257 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
3256 Тарбозaвр батаарыг эх оронд нь авчирлаа 2013-05-20 13164
3255 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
3254 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
3253 МОНГОЛ ЖЮҮ-ЖИЦҮЧ АНГЛИЙН АВАРГА БОЛЛОО 2013-05-24 13142
3252 МОНГОЛ ЭЛЧИН САЙДЫГ ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ ОДОНГООР ШАГНАЛАА 2013-05-08 13133
3251 БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов 2013-03-20 13126
3250 МCS групп олон улсын эмнэлэг байгуулна [1] 2013-05-21 13122
배너신청
자생병원

배너신청