Бичлэгийн тоо 3,329
Н “чихэр долоолгох” ажиллагаагаа мөрийн хөтөлбөрөөр үргэлжүүлэв

Монголчууд бид ирэх дөрвөн жилд  аль намыг засгийн эрхэнд гаргах вэ гэсэн сонголтын өмнө ирээд байна. Харин энэ цаг үед нэр дэвшигчид сонгуулийн  сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлээд буй. Тэд өөрсдийгөө олонд таниулахын тулд 17 хоногийн хугацаанд рекламаа хийх учиртай. 

Иргэн та бид  харин энэ хугацаанд юу хийх хэрэгтэй вэ гэвэл улс төрийн намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй л танилцах учиртай. Ингэхдээ мэдээж тэдний дэвшүүлсэн хөтөлбөр үнэхээр хэрэгжих боломжтой юу, амьдралд хэр ойр вэ гэдгийг л харах учиртай.  Энэ ч утгаараа иргэн танд мэдээлэл хүргэх үүднээс хоёр том намын мөрийн хөтөлбөрийн зарим заалтаас харьцуулан хүргэвэл   өдгөөгийн эрх баригчид үнэхээр л “тэнгэрийн” мөрийн хөтөлбөр  дэвшүүлжээ.

Тухайлбал, нийт монголчуудын өмнө тулгараад буй ажилгүйдлийг хэрхэн бууруулах талаар АН-ынхан ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарын ажил эрхлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Ингэснээр ажилгүйдлийг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзсэн бололтой. Гэтэл нийт ажилгүйчүүдийн хэчнээн хувийг барилгын салбарынхан эзэлдэг вэ гэдгийг харвал тэс ондоо тоо гарч ирнэ. Нэг ёсондоо барилгын салбар бол масс биш. Тэгэхээр энэ нь нэг салбарыг дэмнэсэн буюу бусдыг алагчилсан   санаачилга ч байж болох юм. Нөгөө талаар өнөөдрийн байдлаар баригдсан орон  сууцны боруулалт эрс буурсан, үнэ нь иргэдийн худалдан авах чадвараас давж, нийлүүлэлт илүүдсэн нөхцөлд барилгын салбарт үнэндээ ямар ч дэмжлэг  нэмэр болохгүй.

Харин улс төрийн ууган нам  энэ асуудлыг арай өөр хэлбэрээр харж байгаа бололтой. Тодруулбал, МАН ипотекийн зээлийг олон хувилбартай олгох, хүүг бууруулах заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Энэ нь  АН-ынхан шиг нэг салбарыг шүтээгүй, иргэд болон гэр бүлийн хэрэгцээнд суурилснаараа онцлог болжээ. Нөгөө талаас АН-ынхан   ажиллах хүчийггаднын улсуудад сургана гэж байгаа. Энэ ажлыг  УИХ-ын  дарга З.Энхболд эхлүүлж, энэ сарын эхээр Япон улсад айлчлахдаа 100 мянган  хүнийг тус улсад суралцуулахаар үзэглэсэн. Уг нь АН-ынхан “Монгол хүнийг Монголд нь  сайхан амьдруулъя” гэдэг уриатайгаар 2012 оны сонгуульд орж байлаа. Гэтэл сонгуулийн жилийн төгсгөлд “БидМонголчуудыг Монголд нь сайхан амьдруулж чадахгүй учраас гадагшаа  гараарай” гэх ухааны юм яриад  байх  жишээтэй. Цаашилбал, 100 мянган хүнийг Япон улсад  дадлагажигчаар суралцуулна  хэмээн тоо зааж байгаа нь биеллээ олох магадлал багатай.

Өөрөөр хэлбэл, Монголоос хэчнээн хүнийг дадлагажигчаар авах нь Засгийн газар нь биш, Японы үйлвэрүүдийн ажиллах хүчний хэрэгцээнээс шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, олны өмнө ярьж, гэрээнд үзэглэж байгаа ч бодит байдал дээр тийм ч олон хүнийг Япон руу гаргах боломжгүй байж мэдэх  юм.

Энэ мэт мөрөөдлийн хөтөлбөртөө аймаг бүрт “Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн   ордон”, ахмад настанд зориулсан сэргээн  засах төв, иргэн бүрт эрүүл мэндийн цахим карт гэх мэт хөрөнгө хүч шаардсан амлалтуудыг нэлээд оруулжээ. Энэ нь үндсэндээ биелэх боломжгүй бөгөөд төсөв хүндрэлтэй байгаа үед иргэдэд чихэр долоолгох гэсэн АН-ынхны үндсэн арга барил байх магадлал тун өндөртэй. Учир нь дээр дурдсан олон ажлыг хийхийн тулд багагүй хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай болж таарна. 

Гэтэл өнөөдрийн байдлаар улсын төсөв  700-гаад тэрбум төгрөгөөр тасарсан байгаа. Гадаад өрийн хэмжээ 20 гаруй  тэрбумд хүрсэн. Өөрөөр хэлбэл, улс урд хормойгоороо хойдохоо нөхөж байгаа үедсонгуулийн элдэв амлалтыг хэрэгжүүлнэ гэдэг үнэндээ үлгэр. 

С.Дэлгэр  

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9166797/10e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3269 “Элэгний тэжээл” үйлдвэрлэжээ 2013-02-22 13393
3268 “Оюутолгой”-н Удирдлагын хороо Монголоос таван гишүүнтэй болов 2013-05-13 13391
3267 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
3266 РИО-ДЕ-ЖАНЕЙРОГИЙН ОЛИМПИЙГ ҮЗНЭ 2013-05-20 13386
3265 “Улаанбаатар метро” төслийг дэмжив 2013-03-29 13371
3264 Агаарын бохирдлын эсрэг “зэвсэг” 2013-02-04 13358
3263 АМЕРИКИЙН СУРГУУЛИЙГ ХОЁР МОНГОЛ ОЮУТАН ОНЦ ТӨГСӨВ 2013-05-15 13333
3262 Монгол киноны дуунууд Youtube хуудаснаас устаж эхлэв 2013-04-12 13297
3261 ЭМЭГТЭЙ САГСЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ОУ-С МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [1] 2013-05-20 13271
3260 АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО 2013-04-16 13243
3259 Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
3258 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
3257 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
3256 Тарбозaвр батаарыг эх оронд нь авчирлаа 2013-05-20 13164
3255 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
3254 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
3253 МОНГОЛ ЖЮҮ-ЖИЦҮЧ АНГЛИЙН АВАРГА БОЛЛОО 2013-05-24 13142
3252 МОНГОЛ ЭЛЧИН САЙДЫГ ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ ОДОНГООР ШАГНАЛАА 2013-05-08 13133
3251 БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов 2013-03-20 13126
3250 МCS групп олон улсын эмнэлэг байгуулна [1] 2013-05-21 13122
배너신청
자생병원

배너신청