Бичлэгийн тоо 3,329

"Морьтон цэргүүд" ТҮҮХ бүтээлээ

NBA-гийн аваргын төлөөх долоодахь тоглолт өнөөдөр боллоо. Финалын тоглолтод гурав хожигдож, нэг хожин хүнд байдалд орсон "Морьтон цэргүүд" өнөөдөр ТҮҮХ бүтээв. Финалын тоглолтод 3-1 харьцаанаас эргэн ирсэн тохиолдол байдаггүй бөгөөд энэ түүхийг Л.Жэймс тэргүүтэй Кливлэнд бүтээв.

Сүүлийн цохилтыг К.Ирвнг бүтээж түүний холын зайнаас шидсэн бөмбөг цагирагт орон Кливлэнд мужийг баяр хөөрт умбуулсан юм. Талбайдаа тоглосон "Алтан мужийн дайчид"-аас Д.Грийн л сайн тоглосон ба К.Томпсон, С.Керри нар шийдвэрлэх мөчид багаа аварч чадсангүй. "Морьтон цэргүүд"-ээс ЛeБрон Жэймс цаг дуусахад 05:24 дутуу байхад торгуулийн гурван шидэлтээ хийж оноог 86:87 болгон ойртуулсан ба дахин холын зайнаас шидэж 89:87 болгон тэргүүлэл авсан юм. Үүнийг хариуг 04:39 минутад К.Томпсон барьж 2 оноо авсанаар 89:89 болгон оноог тэнцүүлсэн. Үүнээс хойш хоёр багийн довтолгоо амжилттай болохгүй байсаар ганцхан минут үлдсэн. Кливлэндийн дасгалжуулагч Т.Лью завсарлага авч хувилбар бэлдсэн ба түүний "хөзөр" нь К.Ирвинг байлаа. К.Ирвинг холын зайн шидэлтээ амжилттай болгосоноор энэ тоглолтын хувь заяа шийдэгдэв.

К.Ирвинг 26 оноо
Л.Жэймс 27 оноо, 8 самбар, 11 дамжуулалт, 11 самбар, 2 бөмбөг таслалт, 3 хаалт
Ж.Р.Смит 12 оноо

К.Tомпсон 14 оноо,
C.Керри 17 оноо,
Д.Грийн 32 оноо, 15 самбар, 9 дамжуулалт

Л.Жэймс өнөөдөр Трипл-дабл хийж, финалын MVP боллоо.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9176744/050/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청